Skip to main content

Posts

Миний блогоор зочилсон

“Равжаагийн гүн ухаан” номын тэмдэглэл

Данзанравжаа бол шарын шашны гол төлөөлөгч, магадгүй Монголд гэгээрэлд хүрсэн ганц хүн байж болох юм. Энэхүү ном нь ховор хэвлэгдсэн ч надад унших боломж олдсонд би баяртай байдаг. Данзанравжаагийн төрж өссөн нутаг бол миний ижийн төрж өссөн нутаг буюу Дорноговь аймаг юм. Би сүүлийн 3 жил энэ нутагт тогтмол очих болсон. Энэ нутагт ирсэн хүн бүр Хан Баянзүрх уул буюу хүмүүсийн ярьж заншсанаар Хар уулд буян заяагаа даатган мөргөж, хүслээ шивнэдэг бөгөөд энэ нь аялал жуулчлалын томоохон бүс нутаг болон хөгжсөн юм. Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотод түүний хөшөө болон музей байдаг. Жилийн өмнө бичсэн номын тэмдэглэлээ өөрийн блогт бичвэр болгон үлдээлээ. Энэхүү бичвэрийг уншсаны дараа түүний үзлүүдийг тунгаан бодно гэдэгт итгэлтэй байна Зохиолч: Г.Лхагвасүрэн 1-р бүлэг: Ноён Хутагт Данзанравжаа Данзанравжаа нь 1804 оны 1 сарын 8-нд одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт Ухаан бадрах гэх газар төрж, Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд өссөн байдаг. Равжаагийн ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"МОМО" номын тэмдэглэл

1-р бүлэг: Момо ба түүний найзууд Бид хаана, хэнтэй амьдрах нь огт чухал биш бололтой. Аз жаргал байгаа газар л амьдарсан шиг амьдрах хэрэгтэй. Тэрхүү аз жаргалыг хүн бүр бүтээж чадна. Энэхүү номонд аз жаргалыг Момо л бүтээж байна. Уйтгар гунигтай театр тойрсон баян, ядуу хүмүүс. Баян байлаа гээд, ядуу байлаа гээд бүгд Момотой нэг янзаар харьцаж, нэг янзаар очиж уулзацгаадаг. Зүгээр Момод бүх зүйлээ ярихад л тэдэнд хангалттай. Момо бол сайн сонсогч. Сайн сонсогч байна гэдэг нь нүд рүү нь  эгцлэн харж, хэн нэгэнд буруу зөвийг өгөлгүйгээр сонсох явдал. 2-р хэсэгт гарах Нино, Никола 2 үргэлж муудалцах хэдий ч Момогийн байгаа амфитеатр тэднийг эвлэрүүлсэн. Тэд зүгээр л ойлголцоогүй бие биенээ чадаад л яваад байсан хэрэг. Муудалцсан шалтгаанаа ч мартах шахжээ. Тэд Момогоос тусламж гуйхыг хүссэн ч өөрсдөө сайн ярилцсаны эцэст нэг эвлэрч бараг сайн найзууд боллоо. 3-р хэсэгт хүүхдүүд Момог хүлээж буйгаар эхэлдэг. Тэнгэр бүрэнхий болж, бороо орох дөхсөнд хүүхдүүд их л айж байсан хэр...

"СОЛИОТ ЭХ" МУСК ҮЗСЭН СЭТГЭГДЛЭЭС...

Мэлмэртэл сайхан уйлмаар ... Өнөөдөр "Солиот эх" МУСК-г Тэнгис кино театрт үзлээ. Уг нь нээлтэн дээр нь жүжигчидтэй хамт үзэх санаатай байсан юм. Гэтэл 10 гаруй хоногийн дараа Корпрэйтэд хийнэ гэх юм, тэвчилгүй үзчихлээ. Энэхүү киноны зохиолыг Ванг Хэ Жигийн Солиот эх өгүүллэгээс сэдэвлэсэн юм. Кино бол тэр чигтээ л өгүүллэгийн үйл явдлыг, монголыг манжийн дарангуйлалд байх үеэс гарах хүртэлх цаг хугацааг хослуулсан байна. Кино эхлэхээс дуусах хүртэл гавьяат жүжигчин И.Одончимэг гуайг тэврээд мэлмэртэл уйлмаар. Хүний амьдрал яасан ч зовлонтой юм билээ дээ. Театрын гэрэл унтармагц киноны дүрс нь "Зүрхний хилэн" кинотой төстэй харагдана. Бид олон киноноос энэ цаг хугацааны хүмүүсийн дайтаж буйг, тусгаар тогтнож буйг хардаг бол "Солиот Эх" кинонд  19-р зууны юу ч үгүй ядуу хүмүүсийг харж болно. Дан эсгий гэр, хоногийн хоолоо яая даа гэсэн өрх, нуруун дээрээ гэрийнхээ хамаг зовлонг үүрсэн зовлонт залууг бид нэг цаг 40 минутын турш үзэж болно. Мөн мон...

БИ ШАШИН ШҮТЭХЭЭСЭЭ АЙЖ БАЙНА.

Эх орон тогтнох, эрх чөлөө бий болох үндэс нь магадгүй шашин шүтлэг байж болох юм. Улс орон бүрийн түүхийн гол гэрч, соёл иргэншлийн нэг хэсэг нь мэдээж шашин. Өнөөдөр Монголд амьдарч буй залуусаас өөрсдийнх нь шашны талаар асуувал өөрсдийгөө ихэнх нь атист буюу шашингүй үзэлтэй гэж хэлнэ. Гэхдээ хүнд ямар нэгэн итгэл үнэмшил байдаг. Ойр дотны хүний бие нь муудахад сүмд залбирах, ганданд ном уншуулах эсвэл бурханд ямар нэгэн байдлаар өөрийн сэтгэлээ уудалж, сүсэглэдэг нь үнэн. Дэлхий ертөнц төдийгүй Монголд шашны талаар хүмүүс хоорондоо ярилцахад түүнээс баяр баясал, сайхан энерги бус хэрүүл тэмцэл үүсдэг нь бас гайхууштай. Би шашны талаар сайн мэдэхгүй ч өнөөдөр монголд шашны урсгалууд дэлгэрч, хүн бүр өөрсдийн үнэт зүйлс, итгэл үнэмшлийг сонгож байгааг харж байна. Хэн нэгний итгэл үнэмшилд халдах гэж энэхүү нийтлэлээ бичихийг хүссэнгүй. Гайхсан зүйлсээ л тодруулах гэсэн юм. Энэ удаад Буддын болон Христийн шашныг сонгон бичлээ. Миний эцэг, эх түүний төрөл төрөгсөд бүгд буддын...

БИ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУ ХҮН

Би хөгжлийн бэрхшээлтэй залуу хүн. Би ойр орчны гэрлийг мэдэрдэггүй сохор, бусдын талархал, шүүмжлэлийг сонсож чаддаггүй дүлий, хүссэн газраараа аялж хүрэх ёстой оргилдоо тэргэнцэртэйгээ уруудах бус удаанаар өөд мацах залуу хүн.  Тийм ээ би хөгжлийн бэрхшээлтэй залуу хүн. Би уул уулсын хооронд салхинд халхавчтай өвсөөр бүрхэгдсэн гүн хөндийнүүдийн өвс нь өдгөө Монголын бүх малаас хэдэн арван хувь малуудыг тэжээж гүйцэх, гол горхи рашаанууд нь үлэмж ихээр хүн малыг ундаалж чадахуйц тийм л баян нутагт амьдрах би Монгол хүн. Надад том зорилго бий, бас мөрөөдөл бий. Амьдралын анхны илтгэлээ энэхүү индэр дээрээс манлайллын бус өөрийн түүхийг ярьж амьдралын алхам бүр боломж байгааг хэлэх гэсэн юм. Би ирээдүйд хайр аа гэж дуудах ханьтай, аав аа гэж дуудах хүүтэй, бас охинтой болно. Монгол улсын иргэн, хөгжлийн бэрхшээлтэй Алтанхуягийн Алтанбаяр миний бие өөрөө аав болох бэлтгэлээ таван жилийн өмнөөс л бэлтгэсэн гэхэд болно. Энэ бол бусдын төлөөх хайр юм. 13-хан настайдаа “Хү...

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

MY PERSONAL STATEMENT AND FUTURE PLAN

        If someone asks me what I want to do for the future, I would say “I want to do whatever it takes to make all the human beings healthy”. I am not a doctor, but my plan is to make sure I do the necessary things to make the children environment both safe and healthy. It seems that our next generation that will supersede us might always be connected with bribery and other miserable stuff to be healthy or to give birth to their children. My sister gave birth to her child, and I became an uncle.  My sister gave presents, cash and other bribery-related stuff to the doctors and the midwives just to make sure the labor goes as planned. And according to my observation, pregnant women always give presents, cash, and other stuff that could be considered bribery to the midwives and doctors just to have a healthy, safe labor. The situation we have here shows us how corrupted and messed up the health administration is. Pregnant women believe that they might have a d...

Хөгжлийн бэрхшээлтэй хүн Монголд амьдрах боломж алга.

           Өнөөдөр 7 дугаар сарын 16-ны өдөр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэгдсэн Бид чадна-Сайн дурын хөтөлбөрийн хүрээнд манай багийн гишүүд нэг өдрийг өөрсдөө Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэн болж өнгөрүүлсэн юм. Сонсголын, харааны, тулгуур хөдөлгөөний бэрхшээлтэй болж их дэлгүүр, кино театр, банк, номын дэлгүүр гэх мэт хүний өдөр бүрийн хэрэгцээт шаардлагатай газруудыг төлөвлөсөн байлаа.           Бидний эхний алхам Үндэсний Статистикийн хорооноос тоон мэдээ авах байсан юм. Монгол улсад 2016 оны байдлаар нийт 100,993 иргэн байна хэмээн мэдээллэсэн ч тэдгээрийг бэрхшээл бүрээр ангилаагүй байсан нь бидэнд дутмаг санагдлаа.             Түүний дараа бид “Түгээмэл Хөгжил” ТББ-аас тэргэнцэр хүсэн авч ажлаа эхэлсэн юм. Автобусны буудал хүртэл ердөө 200-300 метр зайтай л байв. Гэхдээ тэргэнцрээр тэрхүү шороон замаар явах, замд маш олон өндөр довжоо таарах нь тэргэнцэртэй явсан надад там м...

Ном уншсанаар үзээгүй зүйлээ үзэж, мэдрээгүй зүйлээ мэдэрдэг

“Чин үнэн сэтгэлээсээ хүсч, ухаангүй сонирхон уншаад  хязгааргүй их баярлах шиг сайхан юм хаа байх вэ.  Гэвч хамгийн чухал нь яах гэж гэдэгт оршино.  Хамгаас эрхэм нь зорилго. Зорилгогүй уншина гэдэг бол  булаг шанд, шалбааг балчигийг ялгахгүй амсахаас юуны өөр гэж.” Төрийн соёрхолт зохиолч Дарма Батбаяр  “Тархи цэнэглэгч” номын клуб 2014 онд н. Идэрболд гэх залуу онлайн ертөнцөд уншсан номоо танилцуулах, бусадтай хуваалцах үүднээс “Тархи цэнэглэгч” нэртэй фейсбүүк группыг нээж залуустай хамтран ажиллахаар болсон байдаг. Үүсгэн байгуулах санаачлага гарсны дараах үргэлжлүүлэх хүч нь уншигч, админууд байсан гэдэг. Анх хүн бүр өөрсдийн уншсан дуртай номоо ярилцаж тавуулаа, арвуулаа бүр заримдаа 2-уулаа ч уулзах тохиолдол гарч байжээ. Одоогийн нэг удаагийн уулзалтанд хамгийн багадаа 50 уншигч ирдэг болсон байна.   Энэ удаагийн “Номтой яриа” цуврал ярилцлагаар “Тархи цэнэглэгч” номын клубыг танилцуулж байна.   Залуучууд яагаад ном у...

Номыг хаана унших нь чухал биш харин хэрхэн унших нь чухал.

Ном унших нь өөрөө соёл.  Тэгэхээр соёлтой хүн ном уншдаг уу? Соёлтой болохын тулд ном уншдаг юм уу? гэсэн асуулт гарах байх. Соёлын талаарх олон ойлголт байх ч энгийнээр бол өөртөө цаг гаргаж, өөрийгөө болон бусдыг хүндэтгэн хайрлах явдал. Тиймээс ном унших нь өөрийн тархи төдийгүй бусад бүхий л эрхтэн тогтолцоогоо хайрлаж буй хэрэг.    Ном бол бидний өдөр тутмын хэрэглээ.   Ном уншдаг хүн гэж хэн бэ? Бид өөрсдийн хоолоо зохицуулж иддэг. Тэгвэл тархиа цэнэглэхэд анхаарч чадаж байна уу? Та ном уншихгүйгээр болоод л байна уу? Та өдөрт хоол идэхгүй бол өлсөнө. Бидний тархи бас өлсдөг болов уу?  Зуны амралт үргэлжилж байгаатай холбогдуулан номын клубууд, номын дэлгүүрүүдийн талаар мэдээлэл олгож ямар номыг хэдэн настай хүүхэд  уншвал зохих талаар болон ном уншдаг хүмүүс, номтой амьдралаа холбосон эрхмүүдтэй уулзан цуврал ярилцлагыг хүргэхээр боллоо. . Өмнө нь 2 ч удаагийн "Номтой яриа"-г хүргэж байсан нийтлэлч миний бие энэ удаагийн ярилцлагаа...