Skip to main content

Миний блогоор зочилсон

"СОЛИОТ ЭХ" МУСК ҮЗСЭН СЭТГЭГДЛЭЭС...

Image may contain: 1 person, smiling, sitting, grass, outdoor and nature
Мэлмэртэл сайхан уйлмаар ...



Өнөөдөр "Солиот эх" МУСК-г Тэнгис кино театрт үзлээ. Уг нь нээлтэн дээр нь жүжигчидтэй хамт үзэх санаатай байсан юм. Гэтэл 10 гаруй хоногийн дараа Корпрэйтэд хийнэ гэх юм, тэвчилгүй үзчихлээ. Энэхүү киноны зохиолыг Ванг Хэ Жигийн Солиот эх өгүүллэгээс сэдэвлэсэн юм. Кино бол тэр чигтээ л өгүүллэгийн үйл явдлыг, монголыг манжийн дарангуйлалд байх үеэс гарах хүртэлх цаг хугацааг хослуулсан байна. Кино эхлэхээс дуусах хүртэл гавьяат жүжигчин И.Одончимэг гуайг тэврээд мэлмэртэл уйлмаар. Хүний амьдрал яасан ч зовлонтой юм билээ дээ. Театрын гэрэл унтармагц киноны дүрс нь "Зүрхний хилэн" кинотой төстэй харагдана. Бид олон киноноос энэ цаг хугацааны хүмүүсийн дайтаж буйг, тусгаар тогтнож буйг хардаг бол "Солиот Эх" кинонд  19-р зууны юу ч үгүй ядуу хүмүүсийг харж болно. Дан эсгий гэр, хоногийн хоолоо яая даа гэсэн өрх, нуруун дээрээ гэрийнхээ хамаг зовлонг үүрсэн зовлонт залууг бид нэг цаг 40 минутын турш үзэж болно. Мөн монгол гэрийн хөгжлийг ч харж болох юм байна. Хатавчиндаа ганц хар ямаатай айл өөрсдийгөө ядуу гэж хараагүйд л энэ киноны учир орших байх. Үр хүүхэдтэй байхад ер нь энэ их эд баялаг хэнд ч хамаатай билээ дээ. Хүүгээ гэх эхийн сэтгэлийг дөрвөн эх яасан сайхан харуулав аа. 
1-р эх: Лүндэг буюу МУГЖ Д.Цэрэндарьзав гуай. Ганц хүүгээ гэсэн сэтгэл, үр удмаа үлдээх юм сан гэсэн бодлууд нь Монгол эхийн сэтгэлийг харуулна. Хэдий солиот эхийг дарамталж зовоох ч гэлээ үр ачаа гэсэн сэтгэл нь түүний тэр их уур бухимдлыг зөөлрүүлнэ. 
Image may contain: 1 person, outdoor
2-р эх: Солиот эх буюу МУГЖ И.Одончимэг гуай. Ёстой л мундаг гэхээс өөр үг олдомгүй. Хэлгүй л болохоос солиотой биш шиг л байна. Тэр хадан хясаа, хээрийн чоно гэх мэтийг үл ажран хүүхдийнхээ л төлөө явна. Ямар сайндаа хүүгээ бүдэрчихнэ гээд тэр том чулууг бутлах вэ дээ. Манзуширын хийд рүү өдөр бүр гамбир зөөж, айлын нохойтой өрсөж хоол булаацалдах нь нөгөө л эхийн сэтгэлийг харуулах болов уу? Хадан хясаанаас унаж үхэхэд нь ёстой л тэврээд мэлмэртэл уйлмаар. 
3-р эх: Жүжигчин Ариунаагийн тоглосон баян айлын авгай. Нас чацуу хүүтэй баян айлын авгай Зэрэмийнхнийг өрөвдөн хажуунаа хот айл болгоно. Хэдий Зэрэмийнхнийг боолчлох ч идээ ундаагаар тасруулалгүй 6 жил хатавчиндаа байлгасан байна шүү дээ. 
4-р эх: Нэрийг нь мэдэхгүй юм аа. Сүүлийн хэсэгт бас л хажуунаа амьдруулсан айл. Солио эх болох Номоог маань өлсгөхгүй, цангаахгүй авж яваа ганц айл. Номоод маань хүүдээ өгөөрэй гээд өдөр бүр гамбир хийж өгнө. Номоог алга болоход нөхрөөс нь л илүү халамжилж, санаа нь зовно. Нойтон арьсаар солиот эхийн халууныг буулгана. Монгол анагаах ухааныг бас энэ хэсгээс харж болно. Үнэтэй сувдан ээмэг, улаан чамин дээл нь Номоод зохиж байна гэж ванлий. Түүнийгээ харамлалгүй өмсүүлж зүүлгэсэн нь өрөвдсөн гэх үү, хайрласан гэх үү тийм нэг дотно
Image may contain: 1 person, sitting

Хүний сайхан сэтгэл нь эд хөрөнгөнөөс хүчтэй гэх нэг санаа. Хүнийг хүнээр хайрлана гэх хоёр дахь санаа. Эмэгтэй хүний үрээ гэх сэтгэлийг гуравдугаар санаа болгон харуулсан болов уу. Киногоо дуустал нь сэтгэл хөдлөн үзлээ. Киног дуусгалгүй Тэнгис кино театр гэрлээ асаасан нь л таалагдсангүй. Учир нь сүүлийн дууг сонсоод уйлахын аргагүй тийм л уянгалаг. Бусдаар бол бүх зүйл нь миний сэтгэлийг хөндлөө. Одончимэг эгч яг л ижий шиг минь инээмсэглэж, хайрыг надад мэдрүүлсэнд баярлаж байна. Кино дуусахад бүх хүн алга ташиж төгсгөсөн. Жүжигчинтэй уулзсан бол би мэлмэртэл уйлах байсан байх даа. 

А. Алтанбаяр

Comments

  1. ghdeee ene kinonii tuhaid zuraglal jvjigleltiin huwid vneheer tugs hiigdej chadsan kino gewch zohioliin huwid manai ard tvmnii ahiun amidrald neg l zohitsoj uguugve kino met sanagdsan

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...