Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт
сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ
үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход
хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс
хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай
хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд хэлбэрийн харшил
өгдөг. Энэ тохиолдол ганц надад тохиолдоогүй. Хэрвээ бид ажиглахын бол 20 нас
дөхөж яваа залуусын ихэнх нь л харшилтай болсон байна. Хаваржин, өвөлжин гээд
жилийн 4 улирал найтаах нь ч хэвийн үзэгдэл бололтой. Би дүүгээ жил бүр
ханиаднаас болж цэцэрлэгээсээ чөлөө аваасай гэж хүсэхгүй байна. Гэр хороололд
амьдардаг надтай адил хэдэн мянган хүүхэд, эсвэл Монгол Улсын гуравны нэг
болсон бүх хүүхэд ханиад болон томуугаар жил бүр өвчилж байгаад миний санаа
зовниж байна.
Гэхдээ бид хичээвэл эрүүл амьдарч чадах байх. Энэ
л асуудлаар би 2015 онд буюу дүүгээ төрсний хэдэн сарын дараа Японы “Хүүхдийг
ивээх сан”-гийн удирдсан “НҮБ”-ын Хүүхдийн Эрхийн Хороонд Монгол Улсын бүх
хүүхдүүдийг төлөөлөн илтгэл бичих багийн гишүүн болон ажиилаж Монгол улсын
нөхцөл байдал, хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн талаар илтгэл бичсэн юм.
Энэхүү илтгэлийг Монголын хүүхдүүд 2 дахь удаагаа бичиж Шевецарь улсын Женевь
хотод Монгол Улсын Засгийн Газрын сүүдэр илтгэл болгон тайлагнасан юм. Тайлангийн
дараа буюу энэ оны 6-р сарын 2-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороо Засгийн
Газарт маань зөлөмж хүргүүлсэн.
Энэхүү зөвлөмжинд хүүхдийг амьд явах, амьдрах,
хөгжихөд нь үүсэх эрсдэл монгол улсад байсаар байгааг анхааруулж 5 хүртэлх
насны хүүхдүүд түлэгдэлт, зам тээврийн осол болон хурдан морины уралдаанд
осолдох, жил бүр ханиад томуугаар өвчилж байгаа гэх мэт асуудалд анхааруулга
өгч хүүхдийн эрүүл мэндэд илүү анхаарал хандуулахыг сануулсан байдаг.
Дүүгийнхээ төлөө болон хүүхдүүдийн төлөө хийсэн
хамгийн том ажил маань энэ байх. Гэхдээ би хүүхдүүд, тэр тусмаа тэдний эрүүл
мэндийн төлөө ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүсдэг.
Хүүхдийн төлөө хийсэн бүх зүйл маань миний дүүд төдийгүй Монголын бүх
хүүхдийн төлөө байгаасай гэж би хүсч байна.
Залуу нийтлэлч: А. Алтанбаяр
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ReplyDelete