Ном унших нь өөрөө соёл.
Тэгэхээр соёлтой хүн ном уншдаг уу? Соёлтой болохын тулд ном уншдаг юм уу? гэсэн асуулт гарах байх. Соёлын талаарх олон ойлголт байх ч энгийнээр бол өөртөө цаг гаргаж, өөрийгөө болон бусдыг хүндэтгэн хайрлах явдал. Тиймээс ном унших нь өөрийн тархи төдийгүй бусад бүхий л эрхтэн тогтолцоогоо хайрлаж буй хэрэг.
Ном бол бидний өдөр тутмын хэрэглээ.
Ном уншдаг хүн гэж хэн бэ? Бид өөрсдийн хоолоо зохицуулж иддэг. Тэгвэл тархиа цэнэглэхэд анхаарч чадаж байна уу? Та ном уншихгүйгээр болоод л байна уу? Та өдөрт хоол идэхгүй бол өлсөнө. Бидний тархи бас өлсдөг болов уу?
Зуны амралт үргэлжилж байгаатай холбогдуулан номын клубууд, номын дэлгүүрүүдийн талаар мэдээлэл олгож ямар номыг хэдэн настай хүүхэд уншвал зохих талаар болон ном уншдаг хүмүүс, номтой амьдралаа холбосон эрхмүүдтэй уулзан цуврал ярилцлагыг хүргэхээр боллоо. .
Өмнө нь 2 ч удаагийн "Номтой яриа"-г хүргэж байсан нийтлэлч миний бие энэ удаагийн ярилцлагаар "Номтой Оюуны Ирээдүй" Нийгэмд үйлчлэх ТББ-ыг танилцуулж байна.
1.
Залуучууд яагаад ном унших ёстой вэ?
Өнөөдөр бид хүрээлэн буй
орчноо таньж мэдэн, хүн болох шаардлагатай. Тиймээс зайлшгүй ном унших
хэрэгтэй. Тэр тусмаа уран зохиолын
ном гэж зөвлөмөөр байна. Гарт таарсан ном болгоноо бус сорчилж өөрийн насанд тохирсон, хэрэгтэй гэж бодсон номоо уншаарай.
Тэгэхгүй бол бүх зүйл эсрэгээрээ ч болох магадлалтай. Ном бол хүнд сэтгэлийн
боловсрол болон мэдлэгүүдийг өгч байдаг. Дан ганц шинжлэх ухааны мэдлэг олгох
номоос илүү уран зохиол, хувь хүний хөгжлийн номуудыг санал болгож байна. Ном
уншихаас гадна түүнийгээ бодож ойлгож хэрэгжүүлж байгаарай.
2.
Номтой оюуны ирээдүй НҮТББ-ын бусдаас ялгагдах онцлог юу
вэ?
Анх төрийн бус байгууллага
байгуулагдахаас өмнө клуб байсан. Номыг бид бүтээлчээр уншаад, хамтдаа номоос
суралцдаг байсан. Суралцсан зүйлээ мэдэхийг хүсч буй хүмүүст түгээх, давхар өөрсдийгөө
хөгжүүлэх нь бидний онцлог юм. Ном бол бидний хана. Бүх үйл ажиллагаа уулзалт
ном дээр л тулгуурладаг. Клуб маань бүгдэд нээлттэй. Нийгэм рүү чиглэн,
нийгмийг соён гэгээрүүлэх л зорилготой. Жишээлбэл: Тархины хогийг цэвэрлэе
хөдөлгөөнийг зохион байгуулж 780 орчим хүнийг хамруулсан. Мөн Номтой болзоо,
Хуучин жил гэх мэт үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулсаар байна.
3.
Номын клубын алсын хараа юу вэ?
Соён гэгээрлийг номоор
дамжуулж бий болгох, ёс суртахуун, нэгнийгээ ойлгож хүндэлдэг, ярилцдаг,
нээлттэй хүнлэг байлгахыг хичээдэг. Номтой өглөө клуб 7 хоногт 2 удаа уулздаг.
Мягмар гарагийн өглөө 7 цагаас, Баасан гарагийн орой 7 цагт уулзаж номоо бүлэг
бүлгээр нь ярилцдаг. Номтой болзоо бол 2 сард нэг удаа зохион байгуулагддаг.
Мэдээллийг манай фейсбүүк пейжээр хүлээн авах боломжтой. Мэдээллүүд маань 10 хоногийн
өмнө цахимаар цацагддаг.
4.
Гишүүнчлэлийн талаар яриач?
Үндсэн гишүүн 33 байдаг.
Үндсэн гишүүн болох шалгуур бий. Үүнд: нэг номыг клубын өглөө оройны уулзалтанд
алгасахгүйгээр оролцон, уншсан байх, зохион байгуулагддаг арга хэмжээнүүдэд дор
хаяж нэг удаа биечлэн оролцсон байх, гишүүн болсны дараагаар 3 сарын 10,000
төргөгний хураамж төлдөг. Хураамжаар гишүүний үнэмлэх, хавцас, лого бүхий
номтой холбоотой дагалдах зүйлсээр хангадаг. Гишүүн болсны давуу тал гэвэл номыг
дэлгүүрүүдийн үнээс хямд үнээр худалдан авах, клубын номын сангаас өөрт хэрэгтэй номоо
гэрээр авах боломж, хөнгөлөлттэй үнээр клубын арга хэмжээнүүдэд оролцох болон
бусаддаа мэдсэн сурсан зүйлээ хуваалцах боломжийг бий болгож байдаг.
Одоогоор Ф.М ДОСТОЕВСКИЙ "ИДИОТ" номыг хэлэлцүүлж байна.
Хүссэн хүн бүрт нээлттэй манай клубт тавтай морилно уу.
Холбогдох
хаяг:
Facebook пейж :
-
Номтой
өглөө (18774 лаяк)
хttps://www.facebook.com/nomtoi.ugluu/
-
Номтой
ирээдүй (2362 лаяк)
https://www.facebook.com/nomtoireedui/?hc_ref=SEARCH
Facebook групп:
-
Номтой
өглөө (6777 гишүүн)
https://www.facebook.com/groups/804453552944486/
-
“Тархины
хогийг цэвэрлэе” хөдөлгөөн (2935 гишүүн)
https://www.facebook.com/groups/1791713937712657/
Comments
Post a Comment