Skip to main content

Миний блогоор зочилсон

Ном уншсанаар үзээгүй зүйлээ үзэж, мэдрээгүй зүйлээ мэдэрдэг


“Чин үнэн сэтгэлээсээ хүсч, ухаангүй сонирхон уншаад 
хязгааргүй их баярлах шиг сайхан юм хаа байх вэ. 
Гэвч хамгийн чухал нь яах гэж гэдэгт оршино. 
Хамгаас эрхэм нь зорилго. Зорилгогүй уншина гэдэг бол 
булаг шанд, шалбааг балчигийг ялгахгүй амсахаас юуны өөр гэж.”
Төрийн соёрхолт зохиолч Дарма Батбаяр


 “Тархи цэнэглэгч” номын клуб 2014 онд н. Идэрболд гэх залуу онлайн ертөнцөд уншсан номоо танилцуулах, бусадтай хуваалцах үүднээс “Тархи цэнэглэгч” нэртэй фейсбүүк группыг нээж залуустай хамтран ажиллахаар болсон байдаг. Үүсгэн байгуулах санаачлага гарсны дараах үргэлжлүүлэх хүч нь уншигч, админууд байсан гэдэг. Анх хүн бүр өөрсдийн уншсан дуртай номоо ярилцаж тавуулаа, арвуулаа бүр заримдаа 2-уулаа ч уулзах тохиолдол гарч байжээ. Одоогийн нэг удаагийн уулзалтанд хамгийн багадаа 50 уншигч ирдэг болсон байна.  
Энэ удаагийн “Номтой яриа” цуврал ярилцлагаар “Тархи цэнэглэгч” номын клубыг танилцуулж байна.  

Залуучууд яагаад ном унших ёстой вэ?
Ном бол маш чухал зүйл. Номоор дамжуулж хүн оюуны төдийгүй сэтгэлгээний боловсролыг авч хувийн орон зайг бий болгож, өөрөө өөрийгөө бүтээж байдаг. Яагаад номонд дурлах ёстой вэ? Шимтүүлэх ёстой вэ? Гэх асуултуудад хүн бүрт тохирсон хариултыг ном өөрөө өгч байдаг. Номоор дамжуулж хүн сэтгэлийн дархлааг бий болгож, үзээгүй зүйлээ үзэж, мэдрээгүй зүйлээ мэдэрдэг ч цаад мөн чанар нь тархи болон сэтгэл рүү чиглэдэг.
Ном унших сэдэл өөр өөр. Мэдлэг олох, таашаал авах, нэг чиглэлийг гүнзгийрүүлж сурах гэх мэт. Ном уншдаг хүн гэдгийг тодорхойлоход хэцүү. Ихэвчлэн ном уншдаг хүмүүс чимээгүй газар, номын санд ном уншихыг илүүд үздэг.

“Тархи цэнэглэгч” номын  клубын онцлог, давуу тал юу вэ?
Нэг л зорилгын төлөө бүх номын клубууд мацаж байдаг. Бидний баримталдаг соёл, зарчим бол уншигчдад суурилж байдаг. Чиглүүлэгчид дан ганц ярих биш, ярих боломжийг сонсогчдод олгодог. Онлайн ертөнцөд идэвхтэй байж өөрсдийн гэсэн контентийг бий болгохын төлөө зорьдог. Бид уншигчдад унших хугацааг өгдөг. Бидний бүх үйл ажиллагаа уулзалтууд уншигчид дээр дөрөөлдөг. Энгийн зарчмыг л баримталдаг. Энэ бидний давуу тал юм уу даа.

Алсын хараа, зорилго тань юу вэ?
Анх бидний зорилго маш энгийн байсан. Залуучуудыг номтой нөхөрлүүлэх, дэвхжүүлэх, хамтран хэлэлцэх. Цаашдын хараа бол өөрсдийн дурсагдах түүхийг бүтээх, номын соёлыг бий болгох, бүтээн байгуулалт, сөрөг хандлагыг өөрчлөх зорилготой. Хамрах хүрээ бол улсын хэмжээнд байлгахыг хичээдэг. Уншигдын түвшинг ахиулахыг хүсдэг. Массыг дагаад номоо сонгодог биш, заавал унших ёстой гэсэн номыг унших бус, өөрт таалагдсан л номоо унших, эрэл хайгуул хийж зорилготой унших орчинг бий  болгох. Номыг хэлбэр биш, гангараа биш
хэрэглээ байлгаасай л гэж хүсдэг.

 Клубын гишүүнчлэлийн талаар яриач?
Та ном унших дуртай бол, номонд хайртай бол зүгээр л бидэнтэй нэгдээд бүхий л үйл
ажиллагаанд оролцож нэгдэх боломжтой. Бидэнд админ гэж байдаг. Групп дундаа хамгийн идэвхтэй байгаа хүмүүсээ админ болгодог. Одоогоор 16 админ байна. Админ багууд өөрсдийн уулзалтыг зохион байгуулдаг. Мэдээж админуудад үүрэг, хариуцлагатай байхыг шаарддаг. Бидний групп маш цэгцтэй мэдээлэл байдаг.

Мэдээлэл өгч ярилцсан: У. Ганбаяр


Ингээд манай клуб тавтай морилоорой.
Фейсбүүк групп: 
- ТАРХИ ЦЭНЭГЛЭГЧ - Номын Клуб (73732 гишүүн)
https://www.facebook.com/groups/599775276769291/
Фейсбүүк пейж:
- ТАРХИ ЦЭНЭГЛЭГЧ номын клуб
https://www.facebook.com/%D0%A2%D0%90%D0%A0%D0%A5%D0%98-%D0%A6%D0%AD%D0%9D%D0%AD%D0%93%D0%9B%D0%AD%D0%93%D0%A7-%D0%BD%D0%BE%D0%BC%D1%8B%D0%BD-%D0%BA%D0%BB%D1%83%D0%B1-776245905782344/

- Одоогоор ямар ном уншиж байгаа вэ?
Жон Грийн “Бидний оддын алдаа”

Comments

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...