1-р бүлэг: Момо ба түүний найзууд
Бид хаана, хэнтэй амьдрах нь огт чухал биш бололтой. Аз жаргал байгаа газар л амьдарсан шиг амьдрах хэрэгтэй. Тэрхүү аз жаргалыг хүн бүр бүтээж чадна. Энэхүү номонд аз жаргалыг Момо л бүтээж байна. Уйтгар гунигтай театр тойрсон баян, ядуу хүмүүс. Баян байлаа гээд, ядуу байлаа гээд бүгд Момотой нэг янзаар харьцаж, нэг янзаар очиж уулзацгаадаг. Зүгээр Момод бүх зүйлээ ярихад л тэдэнд хангалттай. Момо бол сайн сонсогч. Сайн сонсогч байна гэдэг нь нүд рүү нь эгцлэн харж, хэн нэгэнд буруу зөвийг өгөлгүйгээр сонсох явдал. 2-р хэсэгт гарах Нино, Никола 2 үргэлж муудалцах хэдий ч Момогийн байгаа амфитеатр тэднийг эвлэрүүлсэн. Тэд зүгээр л ойлголцоогүй бие биенээ чадаад л яваад байсан хэрэг. Муудалцсан шалтгаанаа ч мартах шахжээ. Тэд Момогоос тусламж гуйхыг хүссэн ч өөрсдөө сайн ярилцсаны эцэст нэг эвлэрч бараг сайн найзууд боллоо. 3-р хэсэгт хүүхдүүд Момог хүлээж буйгаар эхэлдэг. Тэнгэр бүрэнхий болж, бороо орох дөхсөнд хүүхдүүд их л айж байсан хэрэг. Момо ч ирж тэд бороотой, аянга цахилгаантай хамт усан онгоцонд суун тоглодог. Гадаа хэдий аймар байсан ч тэд цаг агаарын үл ажран тоглосоор л байдаг. Хамгийн чухал зүйл бол тэд айдсаа мартаж чадсан байсан юм. Аз жаргал гэдэг ямар ч муу зүйл багтах зайгүй тийм л шигүү зүйл юм даа.
-Бепо бол дуу цөөтэй хөгшин хүн. Жижи бол маш их яриа залуу хүн. Тэд хэд хэдэн зүйлээрээ ижил байж болох юм. Хүмүүс тэднийг жоохон толгойдоо юмтай гэж боддог. Бас тэд ажлаа хийсэн шиг хийдэг. Беппо гудамжийг сэтгэлээсээ цэвэрлэж, харин Жижи жуулчдад ёстой л түүх, үлгэрийг урсгаж амфитеатрыг амилуулдаг эрхэм байлаа. Тэр 2-ыг Момо л сонсож чаддаг учраас тэд хоюул Момогийн хамгийн сайн найзууд. Жижигийн ярьж буй үлгэрүүд үргэлж ирээдүйн тухай зөгнөдөг мэт. Малгай сөхөхөд л Жижигийн малгайд түүний ажлын хөлс болох зооснууд орно. Худал их мэдэгч хүмүүс өөрсдийнхөө юу ч мэдэхгүйг нууж түүний түүхийг үнэн гэж итгэцгээдэг. Тэр Момод үлгэр ярьж өгдөг байсан бөгөөд 5-р хэсэгт түүнд зориулан үлгэх зохиож, тэрхүү үлгэр нь Момод хайраа илчилсэн байж болох юм.
2-р бүлэг: СААРАЛ ЭРХМҮҮД
Саарал эрхмүүдийг 1-р бүлэгт хальт дурдаад өнгөрдөг. Цаг хугацааг одоо ч бид хэмнэхийг хичээдэг. Цагаа хэмнэе, цаг бол алт гэх атлаа бид хэмнэсэн цагаа юунд ашиглах вэ гэдгээ мэддэггүй юм байна. Амфитеатрыг тойрон орших ард иргэд цагаа хэмнэж байна гээд бие биендээ анхаарал хандуулахаа больж, амьтдыг үл тоож, үр хүүхэд гэр бүлдээ ч цаг зав зарцуулахаа больсон. Бүр хайртай хүндээ хүртэл цаг гаргахаа больжээ. Тэгээд хэнтэй ч дотно харьцаа өрнүүлэхгүй байхад ямар аз жаргал байх вэ дээ. Цаг бол амьдрал. Амьдрал харин түүний зүрхэнд л оршдог. Хүмүүс цагийг хэдий чинээ хэмнэнэ төдий чинээ л ядуу болж байна.
-Момогийн найзууд ч саарал эрхмүүдийн нөлөөнд нэгэнт автжээ. Тэд цаг хугацааг яагаад хэмнэж буйгаа ч ойлгоогүй байна. Хүүхдүүд Момо дээр очих боловч тэдний зорилго Момотой тоглох биш байлаа. Тэдний гэр бүл хүүхэддээ анхаарах цаг нь багассан хэрэг. Хүүхдүүд энэ явдлыг анзаарсан ч өөрсдийнх нь төлөө ийм байдалтай байна гэж итгэцгээдэг байлаа. Момо энэ байдлыг анзаарч найзуудтайгаа уулздаг ч бүгд л завгүй хэмээн цаг хэмнэж буйгаа хэлдэг байлаа. Гэхдээ тэд хэмнэсэн цагаараа юу хийх, яах нь тодорхойгүй юм. Зүгээр л хэмнэнэ гэсэн бодолтой болсон биз. Момог ч саарал эрхмүүд зүгээр өнгөрүүлсэнгүй шүү. Гэсэн ч Момо шиг хүн сонсож, тунгаан боддог, тосгонд ямар нэгэн зүйл болж буйг мэдсэн тул энэ хүнд даваанаас гарч чадлаа. Хүний амьдралын цаг хугацааг саарал эрхмүүд хадгалдаггүй, харин хумсалдаг болох нь тодорхой байна. Саарал эрхмүүд гэхдээ уншигч надад их л дотно санагдах юм даа. Тэд муу хүмүүс үү эсвэл ганцаардсан хүмүүс юм болов уу? Бүр эсвэл бидний бодол юм болов уу? Момог саарал эрхмүүд хэрхэн ятгасан тухай найзууддаа хэлснээр тэдний тэмцэл эхэлдэг. Олны хүч оломгүй далай гэгчээр тэд ард иргэдийг нэгтгэхээр жагслаа. Уриа лоозон нь яг л томчуудын жагсаал шиг хүмүүсийг нэгдэхийг хүссэн байлаа. Гэвч тэдний уриалсан цуглаанд нэг ч хүн ирсэнгүй. Хүүхдүүд ч сэтгэлээр унан ямар нэгэн шалтгаан хэлэн явцгааж байлаа. Беппо Жиги нар ч бас явлаа. Бепо ажил ихтэй байсан тул хогийн цэг дээр унтаж байх үед саарал эрхмүүдийх шүүх хурал болж Беппо ч түүнийг ажиж байлаа. Нөгөө Момог ятгасан саарал эрхэм өөрсдийн дүрмийг зөрчин хүүхэдтэй уулзсан тул үнс болон хувирдаг. Беппо саарал эрхмүүдийг байдаг гэдгийг батлан харж гайхшрах нь тэр. Тэр үед Момо дээр нэгэн яст мэлхий ирдэг. Энэ яст мэлхий ямар учиртайг би мэдэхгүй юм. Саарал эрхмүүд явуулсан юм болов уу? Эсвэл Момогийн жинхэнэ найз болох юм болов уу? Тэрхүү яст мэлхий түүний аврагч бололтой. Саарал эрхмүүд Момог хайсаар байгаа. Зөв зүйл хийдэг хүнд бурхан хүртэл хайртай байдаг гэдэг үг л надад орж ирээд байна. Тэр яст мэлхий ... Яст мэлхий нь одоо Бепо, Жиги хоёроос ч илүү алдартай. Түүний зураг Момотой хамт номны нүүрэн дээр байдаг. Түүнийг Кассиопая гэдэг. Харин Хоора түүний эзэн байж болох юм. 2-р бүлгээс цаг хугацааг бид секунд, минут, цагаар хуваасанд л учир байгаа мэт. Өөрсдөндөө 24 цаг гэх хийсвэр зүйлийг гаргаж түүнийгээ хэмнэхийг хичээнэ. Эхлэл төгсгөлгүй энэ цаг хугацаа нь хүн бүрт өөр өөр оногдоно. Цаг хугацааг хэмнэх нь арай өөр утга учиртайг саарал эрхмүүд хүмүүст буруу тайлбарлаж өгчээ. Хэмнэсэн цаг хугацаагаа зөв зүйлд зарцуулаарай, гэр бүлдээ зарцуулаарай гэж хэлсэн бол саарал эрхмүүд бүгд сайн хүмүүс байх сан.
3-р бүлэг: ЦАГ ХУГАЦААНЫ ЦЭЦЭГС
Момогийн найзууд хаана байгаа бол? Алиа хошин, түүх өгүүлэгч Жиги хэдийнээ нэрд гарч алдаршжээ. Алдартай болсон хэдий ч өмнөх шигээ түүх яриад авдаг сэтгэл ханамж нь үгүй болж. Хүмүүс түүнийг их сонсоцгоодог болсон. Энэ нь мэдээж бага байхад нь сонсдог байсан, дэмждэг байсан Момогийн гавьяа гэдгийг тэр мартаагүй юм. Хүмүүст саарал эрхмүүдийн талаар ярихыг хүссэн ч саарал эрхмүүд Жигид тийм боломжийг олгодоггүй байлаа. Жигигийн цаг хугацаа мөнгөөр хэмжигдэж байхад, тэр үүнийгээ орхихыг хүсэхгүй байсан нь мэдээж. Харин Бепогийн хувьд цагдаад хандан Момог олохыг хүссэнээ илэрхийлдэг. Гэхдээ тэд үлгэр домог мэт тэрхүү яриаг бүгд үл тоож, эцэс сүүлд нь галзуугийн эмнэлэгт хэвтлээ. Мөн л саарал эрхмүүд Бепотой уулзан цагаа хэмнэхийг ятгадаг. Бепо саарал эрхмүүдийн үгэнд орж болохгүй гэдгийг хамгийн их мэдэж байсан ч Момог олохын тулд тэдний хэлснээр боллоо. Ажлаа урьд өмнийх шигээ сэтгэлээсээ хийхээ больж, хурдан л хийж гүйцэтнэж байвал хамаагүй болжээ. Бепо, Жиги 2-ийг саарал эрхмүүд амфитеатраас холдуулсанд л бүх учир нуугдаж байгаа бололтой. Момо найзуудаа их хайж байв. Харин Жиги түүнд захиа үлдээжээ. Момо аз болж Ниног олсон ч найзуудынхаа сургийг гаргаж чадсангүй дээ хөөрхий.
Ашгүй нэг Жигиг олж уулзтал нөгөө хүү бас л цаг хугацаанд захирагдан түргэхэн шиг уулзаад л яваад өгнө. Тэр Момог ч сонсох чадалгүй болжээ. Момо яст мэлхийнээсээ бас төөрчихсөн. Момо одоо жинхэнэ ганцаардал гэгч юу болохыг зүрхэндээ хүртэл ойлгож байгаа хэрэг. Ямар ч цаг, хуанли жинхэнэ цаг хугацааг бодитоор нь хэмжиж чадахгүй. Хүмүүс нэг сар гэж тоолох ч, ганцаардсан байдалтайгаар хүн хүлээж хайх нь Момод хэдэн жил мэт удаан санагдсан ч байж болох юм. Хэсэг зуур өөрийн тухай л бодоод л байснаа Момо өөрөө ухаарна. Саарал эрхмүүдтэй ч уулзана. Саарал эрхмүүд Момогоос бага зэрэг айсан байх. Саарал эрхмүүд Момог хайж байсан ч тэдний дараагийн хайх хүн нь Хоора боллоо. Момо Кассиопаятай ашгүй нэг уулзлаа. Тэд Хоорагийнх руу хөдөлцгөөлөө. Хэр удаан урагшаа алхана төдийчинээ хурдан байрнаасаа холдох ажээ. Энэ нь магадгүй яарвал даарна гэх үгтэй төстэй байж болох юм. Энэ хүрээд би тэмдэглэлээ дуусгамаар байна. Зохиол мэдээж сайхнаар төгсдөг. Саарал эрхмүүд бүгд үгүй болж хүмүүс ч цаг хугацаанд баригдахаа больж, бүгд аз жаргалтай болдог. Момогийн найзууд хуучны амфитеатртаа эргэн ирж өөрсдийн түүхийг бие биедээ ярьж өгцгөөдөг.
БОГИНО ДҮГНЭЛТ:
Бид бүгд л цаг завгүй гээд бусдад анхаарлаа хандуулахгүйгээр өөрсдийн амьдралыг бодсоор явдаг. Уг нь нэг асуудлыг ганцаараа биш олуулаа шийдвэл илүү их үр өгөөжтэй биз. Энэ түүх хүүхдийн үлгэр мэт боловч бидний өнгөрсөн, одоо, ирээдүйг илт дүгнэн гайхалтай уран дүрслэлтэйгээр бичжээ. Миний амьдралын Момо хэн бол? Гэх асуултыг өөртөө нэг тавиад үзээрэй

Zugeer l sonirholtoi samagdaad. Sorry. Yagaad ooriinhoo amidraliin Momog hen be gj bodoj uzehiig husvee? ☺. Ygd Momog az jargal gj bodov oo? Ygd Momo chuhal gj uzev ee? Kk. Hariulku bsn ch bolnoo hhe.
ReplyDeleteТаны амьдралын Момо гэсэн учир нь би эхлэлдээ Момог аз жаргал гэж хэлсэн. Аз жаргалтай болгож буй зүйл нь хүнийг сонсох, хүнээр нь хайрлах явдал гэж ойлгож байгаа. Тиймээс үүнийг тань бүтээлцэж буй хүн нь таны Момо юм болов уу? Гэсний үндсэн дээр асуулт байдлаар үлдээхийг хичээсэн.
DeleteҮнэхээр сэтгэлд хүрсэн. цаг хугацааны талаар үнэтэй ойлголт өгсөн гайхамшиг💗💗💗💗
ReplyDeleteХэн нэгнийг эдгээх хамгийн сайн арга бол сонсох. Сонсож чаддаг ганц хүн бүхэл бүтэн хотыг аварч эдгээж байгаа тухай гардаг. Харамсалтай нь энэ цаг үед хүмүүс бие биенээ сонсох завгүй, ярих ч зөвгүй болсон. Эд материал мөнгөний араас хөөцөлдөж бусадтай сайхан өнгөрөөх байсан цаг хугацаагаа алдаж байна. Ингэснээр уур бухимдалтай хүмүүс болж байна....
ReplyDelete