Skip to main content

Posts

Миний блогоор зочилсон

Номыг хаана унших нь чухал биш харин хэрхэн унших нь чухал.

Ном унших нь өөрөө соёл.  Тэгэхээр соёлтой хүн ном уншдаг уу? Соёлтой болохын тулд ном уншдаг юм уу? гэсэн асуулт гарах байх. Соёлын талаарх олон ойлголт байх ч энгийнээр бол өөртөө цаг гаргаж, өөрийгөө болон бусдыг хүндэтгэн хайрлах явдал. Тиймээс ном унших нь өөрийн тархи төдийгүй бусад бүхий л эрхтэн тогтолцоогоо хайрлаж буй хэрэг.    Ном бол бидний өдөр тутмын хэрэглээ.   Ном уншдаг хүн гэж хэн бэ? Бид өөрсдийн хоолоо зохицуулж иддэг. Тэгвэл тархиа цэнэглэхэд анхаарч чадаж байна уу? Та ном уншихгүйгээр болоод л байна уу? Та өдөрт хоол идэхгүй бол өлсөнө. Бидний тархи бас өлсдөг болов уу?  Зуны амралт үргэлжилж байгаатай холбогдуулан номын клубууд, номын дэлгүүрүүдийн талаар мэдээлэл олгож ямар номыг хэдэн настай хүүхэд  уншвал зохих талаар болон ном уншдаг хүмүүс, номтой амьдралаа холбосон эрхмүүдтэй уулзан цуврал ярилцлагыг хүргэхээр боллоо. . Өмнө нь 2 ч удаагийн "Номтой яриа"-г хүргэж байсан нийтлэлч миний бие энэ удаагийн ярилцлагаа...

ХҮҮХДИЙН БАЯРЫН БЭЛЭГ

Юун түрүүнд хүүхдийн баярын мэндийг бүх хүмүүст хүргэе.  Жил бүрийн 6 сарын нэгэн болохоор л хүүхдүүд төдийгүй томчууд догдолдог. Яаж баярлах вэ? гэхээсээ илүү хэн надаа ямар бэлэг өгөх бол гэсэн хүлээцтэй байдаг. Бэлэг гэдэг жижиг ч бай том ч бай хүүхдүүдэд ижил сэтгэл хөдлөл, баяр баясал авчирдгийг томчууд мэддэг болов уу? Хүүхдийн баяр болж буйтай холбогдуулан өөрийн дурсамжийг хуваалцахыг хичээлээ. Хүүхэд байх үеийн хүүхдийн баярын бэлэг   Би багадаа нээх гоё гялгар уутанд боосон чихэр печень, ундаатай бэлэг авахыг хүсдэг байж билээ. Гэхдээ хүүхэд байхад минь гэрийнхэн маань тийм бэлэг өгөөгүй юм. Аав, ээж маань дандаа шинэ хувцас авч өгдөг байсан. Шинэ хувцас гэдэг нь маш сайхан шугам гаргаж индүүдсэн подуволк, шоорт, малгай, сандаал байдаг байсан. Шинэ хувцас гэдэг надад маш том бэлэг. Яагаад гэвэл шинэ хувцсыг зөвхөн 9 сарын 1 эхлэхээс долоо хоногийн өмнө л авдаг байсан санагдаж байна.  Заримдаа хамаатны ах, эгч нар зайрмаг өгөхөд магнай хагартлаа баяр...

“ҮНЭТ ХОВОР НОМЫН МУЗЕЙ”-тэй танилцсан тэмдэглэл

     Музей бол өнгөрснийг өнөөдөртэй холбох археологи, антропологи, түүх, соёл гээд бүгдийг нэг доор агуулдаг үнэт эрдэнэс. Тиймээс миний бие үнэт өвийн дээд номын музейг сонгон үзсэн юм.      Энэхүү музей нь төв номын сангийн 2 давхарт “Үнэт ховор номын музей” нэртэйгээр байрладаг. Музей ч гэлтгүй “Төв номын сан” маань надад музей шиг санагдсан юм. Музейг үзэхэд хүн бүрт нээлттэй бөгөөд монгол хүн 1000 төгрөгөөр, гадаад хүн гурван ам доллараар нэвтрэн ордог. Даваа-Баасан гарагт өглөөний 9 цагаас оройны 6 цаг хүртэл ажиллаж бямба, ням гарагт амардаг юм.      Номын өргөө рүү ороход анхны номонд зориулагдсан “Данжуурын гэрэлт хөшөө” байрладаг. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамьян гүн “Монголын шунхан Данжуур”-ыг Монголд үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 онд байгуулж 1925 онд Монгол улсын нийслэлд анх Данжуурын 226 ботийг авчирсанд дурсган 1929 онд чулуун хөшөөнд гэрээний үгийг сийлэн бичсэн түүхтэй. Боржин чулуугаар урлаж, суури...

Өөрийн насандаа тохиорсон ном уншихыг зөвлөж байна.

Номтой өглөө клубын уншигч А. Эрдэнэтуяа Энэ удаагийн ярилцлагаар "Номтой өглөө" клубын уншигч А. Эрдэнэтуяаг оролцууллаа. Ном уншина гэдэг өөрт хамгийн их цаг завыг зарцуулж буй нэг зүйл. Яаж ч ядарч байсан, яаж ч залхуу хүрч байсан зүгээр л  өөрт сонирхолтой санагдсан номоо бариад унш. Нийтлэлч миний бие ном уншдаг хүмүүстэй ярилцсаныхаа дараа түүний уншсан номыг уншмаар санагдах юм. Танд ч бас тэгэж санагдана гэдэгт итгэлтэй байна. Хавар болоод ч тэр үү? гэгэлзэж байгаа биз дээ. Агуу их хайр, амьдралын үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл зүгээр л уншаад бай.   Сайн байна уу? Манай блог уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Сайн байна уу? Намайг Эрдэнэтуяа гэдэг. Чөлөөт цагаараа ном унших дуртай. Номтой өглөө клубын гишүүн. Хаа явсан газраа ном авч яваад унших дуртай. Сошиал ертөнц хөгжсөнөөс болоод ном унших хүн цөөрсөн санагддаг. Ном бус утас барьсан хүмүүс их болсон харагддаг. Утаснасаа салаад номтой нөхөрлөөсэй л гэж хүсдэг. Хэзээнээс ном уншиж эхэлсэн бэ? Манай ө...

НОМ УНШИХ НЬ АМЬДРАЛЫГ ТАНЬЖ, АМЬДРАЛЫН ҮНЭНИЙГ МЭДЭХЭД ТУСАЛДАГ.

"Номтой өглөө" клубын уншигч Н. Ичинхорлоо  Блог уншигч та бүхэндээ хаврын сайхан өдрийн мэнд хүргэхийн ялдамд шинэхэн ярилцлагаа хүргэж байгаадаа баяртай байна. Залуучуудыг ном уншдаггүй залхуу хойрго гэж их зэмлэж шүүмжилдэг байсан үе ард үлджээ. Ном унших дуртай залуус нэгдэж нэг зорилгын дор хамтран мэдээлэл солилцож ном хэлэлцэж нэг нэгэндээ санал болгож унших сэдэл төрүүлсэн үйл ажиллагаа уулзалтууд олширсон байна. Би нэг удаа сонирхоод “Номтой өглөө” клубийн уулзалтад очсон юм. Уншигч та ном унших дуртай юу магадгүй яаж ямар ном унших бас тэгээд ном унших нь яг юунд хэрэгтэй бол мөн хэзээ хаана юунаас эхэлж унших уу гэсэн олон асуултууд  байдаг бол дараах ярилцлагыг уншаарай. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Сайн. Сайн байна уу? Намайг Ичинхорлоо гэдэг. Би 26 настай. ХААИС-ийн “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр суралцдаг 4-р курсийн оюутан. “Номтой өглөө” клубийн гишүүн болоод 7 сар орчим бол...

"Талын дайн"-ы золиос ХҮҮХЭД

Дэлхий дахинд хүүхдээ талын дайнд мордуулдаг цорын ганц улс нь Монгол. Нэн эртний түүхтэй гэж бахархаж, Чингис хаан хэмээн цээжээ дэлддэг нөгөө аугаа монгол улс маань хүүхдээ зуны халуун , хаврын хавсарга, өвлийн хүйтнийг үл ажран тэрхүү талбар луу баруун хацар дээр нь үнсээд уралдуудаг. Ойрын үед гэлтгүй эртнээс л “Хэвлэл Мэдээллийн Хэрэгсэл”-ээр морь унаач хүүхдийн талаар дурддаггүй юм байна. Цахим хуудас ухаад үзвэл 2011 онд энэ сэдэв хүчтэй өрнөсөн нь харагдана. Миний санаж байгаагаар энэ оноос өмнө нас хязгаарлахгүй, улаан туузаар толгойг нь уяад уралдуулдаг байсан санагдана. Тэр үед л хүүхдийг морь унуулна, унуулахгүй хэмээн нийгэм маань 2 талцсан хэрэг. Ингээд уралдах хүүхдэд бага зэргийн шалгуур тавьдаг болсон нь харагдана. Гэрэл зургийг Д. Давааням Википедиа мэдээнээс үзвэл Монголчууд 5000-6000 жилийн өмнөөс л морь унаж наадам хийдэг байсан байх нь. Гэхдээ өвөл биш. Хүүхдээр морь унуулах тактик нь магадгүй дайн тулаанд бэлтгэх арга хэрэг байсан ч байж болох юм. Хурд...

ЭЕШ ба түүнийг тойрсон асуудлууд

Төгсөх ангийн сурагчдын хувьд “Элсэлтийн Ерөнхий Шалгалт” ( ЭЕШ ) нь толгойны өвчин болдог. Энэ нь ч аргагүй. 10 гаруй жил сурсныхаа үр дүнг нэг шалгалтаар шалгуулна гэдэг том хариуцлага нь мэдээж. Монгол улсад нэг жилд ойролцоогоор 40 орчим мянган хүн (ЕБС-ийн сурагч, коллежийн төгсөгч, гадаад сурч байгаад ирсэн хүн, өмнөх оны төгсөгч гэх мэт) ЭЕШ өгдөг. ЭЕШ-ыг дагасан сайн, муу мэдээ жил бүрийн 2 сараас эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим сүлжээгээр цацагддаг. Гэхдээ муу нь олонтаа. Сүүлийн жишээ бол 2016 он. Сурагчдыг хуурч мэхлэн шалгалтын сэдэв хэмээн олон арав магадгүй олон зуун хүүхдүүдэд хэдэн мянга, хэдэн сая төгрөгөөр зарсан нь нотлогдсон. Гэхдээ энэ материал нь ЭЕШ-ын материалаас өөр байсан хэмээн Боловсролын Үнэлгээний Төвөөс ( БҮТ )  мэдээлэлсэн. Энэ яриа намжаагүй байхад дугаар сургуулийн багш нэгэн бичлэгийг фейсбүүк хуудсаар цацан нийгмийг нэг хэсэгтээ өөртөө төдийгүй БҮТ-д хандуулж чадсан. Үнэхээр ЭЕШ-ын материал задарсан эсэх нь одоо ч хүн бүрт ...

Боломж бололцоондоо тулгуурлалгүй мөрөөдөөрэй

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч, Олон улсын эрх зүйч Э. Цолмон     Сайн байцгаана уу? Уншигч та бүхэндээ “Нийтлэлч залуусын клуб” болон нийтлэлч А. Алтанбаяр миний бие анхны ярилцлагаа хүргэж байна.     Хүүхэд гэж ариун нандин аз жаргал юм. Хүүхдийн эрхийн төлөө ажилладаг Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч, олон улсын эрх зүйч Э. Цолмон эгчтэй ярилцсан билээ. Тэрээр хүүхдийн байгууллагад  12 дах жилдээ ажиллаж байгаа юм. Түүнтэй бага насных нь дурсамж, сурагч ахуй насных нь түүх, өсвөр насныхны тухай болон үе тэнгийн хүчирхийлэл, залуусын хөгжлийн талаар  юу гэж боддог тухай нь ярилцлаа. - Таны хүүхэд ахуй үеэс ярилцлагаа эхлье. Та багадаа ямар хүүхэд байв ? Амьдралын аз жаргал, урагш тэмүүлэх хүч бол тухайн хүний сайн сайхан дурсамж бүхий өнгөрснөөс эхтэй гэж боддог. Миний хүүхэд нас хоёр дүүгийн эгч, нэвтэрхий толь бичгийн хорхойтон, онц сурлагатай, жүдо бөх ...

ХОТЫН ТӨВӨӨР БИ МАНСУУРЛЫН БАЙДАЛТАЙ АЛХДАГ.

Би Улаанбаатар хотод амьдардаг иргэн. Энэ хотод 2000 оноос хойш гэр бүлийнхэнтэйгээ амьдарч байна. Надаас гадна Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь амьдардаг. Үүнийг хүн бүр л мэднэ. Миний хувьд тоос тоосонцор болон утааны харшилтай. Үүнийг сонсоод хүмүүс “Чи монгол улсад амьдрахааргүй хүн байна” гэдэг.  Харшил, ханиад, хатгаа зэрэг нь манай оронд сүүлийн он жилүүдэд байдаг л зүйл мэт санагддаг болжээ. Гэхдээ би хотын төвд болон гэр хорооллоор алхахаасаа айдаг. Алхаж байхад нүд аргаж, нүднээс нулимс гарч, толгой манарах нь сүүлийн үед надад мэдрэгдэх болсон. Миний танил хүмүүсд ч мөн ийм шинж тэмдгүүд илэрдэг боллоо. Хүмүүс тамхи татаж, архи ууж мансуурдаг бол энгийн нэгэн хүүхэд, хүн эдгээр зүйлгүйгээр үнэ төлбөргүй мансуурч байна. Би эрүүл амьдармаар байна. Эрүүл амьдрахын тулд өсөж торнисон нутгаа орхин хөдөө амьдрах ёстой юм шиг. Хөдөө очлоо гэхэд надад таних танил, байрлах газар ч үгүй. Энэ нь надад хэцүү даваа бололтой. Гэхдээ зусланд амьдарч байгаадаа баярлая....

МОНГОЛЧУУДЫН БИЧИГ ҮСЭГТЭЙ БОЛСОН ТҮҮХЭН ҮЕ ШАТ

Эх сурвалж:   -           Н. Нансалмаа “Ерөнхий хэлшинжлэл” Улаанбаатар, 2012 -            Хэл шинжлэл “Соёмбо нэвтэрхий толь” Улаанбаатар, 2012 Үеүд Монгол хэл, аялгуу Монгол бичгийн хэл Эртний үе Хуучин монгол бичгийн хэлний үндэс болсон аягуу ба түүнээс өмнөх үеийн монгол хэл аялгуу Үл мэдэгдэх үеэс 13-р зууны эцэс 14-р зууны эхэн хүртэлх үе Дундад үе 13, 14, 15 16 зууны үеийн монгол хэл аялгуу 14 зуунаас 16 зууны хоёрдугаар хагас хүртэлх үе Шинэ үе 17 зуун ба түүнээс хойшхи үеийн монгол хэл аялгуу 16 зууны эцэс 17 зууны хойшхи үе № Нэр Зохиогч Он Тайлбар Бичиг        I.               Монгол бичиг МЭ-ний IX-X-р зууны үед Монгол бичиг нь...