"Номтой өглөө" клубын уншигч Н. Ичинхорлоо |
Блог уншигч та бүхэндээ хаврын
сайхан өдрийн мэнд хүргэхийн ялдамд шинэхэн ярилцлагаа хүргэж байгаадаа баяртай
байна.
Залуучуудыг ном уншдаггүй
залхуу хойрго гэж их зэмлэж шүүмжилдэг байсан үе ард үлджээ. Ном унших дуртай
залуус нэгдэж нэг зорилгын дор хамтран мэдээлэл солилцож ном хэлэлцэж нэг
нэгэндээ санал болгож унших сэдэл төрүүлсэн үйл ажиллагаа уулзалтууд олширсон байна.
Би нэг удаа сонирхоод “Номтой өглөө” клубийн уулзалтад очсон юм.
Уншигч та ном унших дуртай юу
магадгүй яаж ямар ном унших бас тэгээд ном унших нь яг юунд хэрэгтэй бол мөн
хэзээ хаана юунаас эхэлж унших уу гэсэн олон асуултууд байдаг бол дараах ярилцлагыг
уншаарай.
Сайн байна
уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Сайн. Сайн байна уу? Намайг Ичинхорлоо гэдэг. Би 26 настай. ХААИС-ийн
“Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр суралцдаг 4-р курсийн оюутан. “Номтой өглөө”
клубийн гишүүн болоод 7 сар орчим болж байна. Ном унших их сонирхолтой.
Та хэзээнээс
ном идэвхтэй уншиж эхэлсэн бэ? Ном уншихад тань хөтөлсөн зүйл юу байсан бэ?
Арван жилээсээ уран зохиолын ном уншиж эхэлсэн. Үүндээ дуртай байсан
учраас зуршил болгосон. Миний анхны бүтнээр нь шимтэн уншсан ном бол Стиг
Ларсоны “Луун шивээст охин” байсан. 2016 онд “Номтой өглөө” клубээс зохиогдсон
зорилтот тэмцээнд оролцоод энэхүү номынхоо 3 дахь ботийг бэлгэнд авсан.
Ном тогтмол
уншсанаар танд ямар өөрчлөлт гарсан бэ?
Яагаад уран зохиолын ном унших дуртай вэ гэхээр уран зохиолын номонд
хүний амьдрал гарч байдаг. Би 20 настай байлаа гэхэд номонд 30 настай, 40
настай хүний амьдралыг харуулж ойлгуулж өгдөг. Хүмүүсийн амьдралыг таньж,
амьдралын үнэнийг мэдэхэд тусалдаг.
Таны хамгийн
сэтгэлд хоногшсон нь ямар ном бэ?
Түүний номын хавтас нь номоо яаж хайрлаж буйг харуулах мэт санагдав. |
Хамгийн сэтгэлд хоногшсон нь А.Г. Свияшийн “Карма-Хорвоотой зохицон
амьдрахуй”. Карма гэдэг үг нь нүгэл гэсэн утгатай. Бид бүх зүйлийг байгаагаар
нь хүлээж авах хэрэгтэй. Бид ямарваа нэгэн зүйлд бухимдсанаар өөрсдийн каармааг
нэмж өвчин тусдаг талаар гардаг.
Хүүхэд,
залуус бид ном уншихыг зуршил болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Анх ном унших гэж байгаа бол хувь хүний хөгжлөөс илүү уран зохиолын ном
унших нь зүйтэй. Бид кино үзэхдээ хүртэл дараа нь юу гарах бол, яах бол гээд
дуустал нь үзэж байж ойлгодог. Уран зохиолын ном ч гэсэн хүний амьдрал гардаг
учраас энэ үйл явдлын дараа юу болох бол гэх бодлууд өөрөө сонирхолтой байдаг.
Бид ядаж л өдөр бүр өөртөө 5-10 минутыг уншихад зарцуулах хэрэгтэй. Үүнийгээ ч
зуршил болгох хэрэгтэй. Ямарваа нэгэн зүйлийг тууштай хийвэл амжилтад хүрдэгтэй
ижил өдөр бүр 2-3 нүүр, завгүй байвал 1 нүүрийг ч болтугай унших хэрэгтэй. Энэ
байдлыг 1 сар үргэлжлүүлэхэд энэ нь зуршил болсон байна. Бас өглөө ном уншвал
тогтоох чадвар сайжирдаг. Орой ном уншвал тархи их ядарсан учраас хүлээж авах
чадвар муу байдаг.
Таны
ширээний ном юу вэ? Таны цүнхэнд байнга байдаг ном ямар ном бэ?
Би сүүлийн үед уран зохиолын номнууд болон хувь хүний хөгжлийн номнуудыг
унших сонирхолтой болоод байгаа. Залуу хүний заавал унших 100 номны дийлэнхийг
нь уншиж дуусгасан. Сүүлийн үед “Ариун Библи” номыг уншиж байгаа. Ариун Библийг
судлаад үзвэл Генисийн ном нь гурван зүйлээрээ бичигдсэн байдаг. Хамгийн
эртний, хамгийн олон хэл дээр орчуулагдсан, хамгийн олон уншигчтай ном. Дэлхий
нийтээрээ яагаад “Ариун Библи”-ийг уншаад байна вэ? Гэхээр энэ нь нөгөө л
“Залуу хүний унших 100 ном”-ын жагсаалтанд багтсан байгаа юм. Өмнө нь хэлж байсанчлан
бидэнд ном унших зуршил суусан л бол уран зохиолын номыг эхлүүлээд заавал
дуусгаж байж санаа амардаг болдог.
Ном анхлан уншигчдад “Карма-Хорвоотой зохицон амьдрахуй” болон бусад
уран зохиолын номнуудыг уншихыг санал болгож байна.
Танай клуб
бүх хүнд нээлттэй юу?
Тэгэлгүй яахав. Мягмар гариг бүрийн өглөө 7 цагаас уулздаг.
Хамт
ярилцсанд талархал илэрхийлье.
Баярлалаа.
Ярилцсан: Залуу нийтлэлч А. Алтанбаяр
Өөрийн мэдэх номын клубуудын ФБ групп болон хуудсуудыг оруулъя:
- Номтой өглөө клубын нээлттэй групп
www.facebook.com/groups/804453552944486/
- Номтой өглөө клубын хуудас
www.facebook.com/nomtoi.ugluu/?fref=ts
- "Тархи цэнэглэгч" номын клубын групп
www.facebook.com/groups/599775276769291/
- Номтой нөхөрлөе клубын групп
www.facebook.com/groups/nomtoinukhurluyeclub/
- Номтой нөхөрлөе клубын хуудас
www.facebook.com/nomtoinohorloy/?fref=ts
Цаг үеээ олсон үр өгөөжтэй сайхан ярилцлага болжээ. Дэлхийг тэр чигт нь нэг дэлгэцнээс харж болох өнөө үед хүмүүс хэтэрхий интернет ертөнцөд автах тохиолдол давамгайлж дэлгэцийн донтолт сэтгэц мэдрэлийн өвчтэй болж байна. Аливаа зүйл эерэг сөрөг талтай л даа. Би ч гэсэн уран зохиолын ном унших дуртай учир нь тэндээс хүн байх ухаан яаж хүн чанартай хүнлэг нэгэн байх амьдралд ямар ямар дүр байж болох гэх мэт маш олон зүйл суралцдаг. хамгийн наад зах нь сууц сурч өдөр бүр бага багаар уншиж сууж сурах нь нэн чухал байна.
ReplyDelete<3 баярлалаа 😘😘😘
Delete