Номтой өглөө клубын уншигч А. Эрдэнэтуяа |
Энэ удаагийн ярилцлагаар "Номтой өглөө" клубын уншигч А. Эрдэнэтуяаг оролцууллаа. Ном уншина гэдэг өөрт хамгийн их цаг завыг зарцуулж буй нэг зүйл. Яаж ч ядарч байсан, яаж ч залхуу хүрч байсан зүгээр л өөрт сонирхолтой санагдсан номоо бариад унш. Нийтлэлч миний бие ном уншдаг хүмүүстэй ярилцсаныхаа дараа түүний уншсан номыг уншмаар санагдах юм. Танд ч бас тэгэж санагдана гэдэгт итгэлтэй байна. Хавар болоод ч тэр үү? гэгэлзэж байгаа биз дээ. Агуу их хайр, амьдралын үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл зүгээр л уншаад бай.
Сайн байна уу? Манай блог уншигчдад
өөрийгөө танилцуулна уу?
Сайн байна уу? Намайг Эрдэнэтуяа гэдэг. Чөлөөт цагаараа
ном унших дуртай. Номтой өглөө клубын гишүүн. Хаа явсан газраа ном авч яваад
унших дуртай. Сошиал ертөнц хөгжсөнөөс болоод ном унших хүн цөөрсөн санагддаг.
Ном бус утас барьсан хүмүүс их болсон харагддаг. Утаснасаа салаад номтой
нөхөрлөөсэй л гэж хүсдэг.
Хэзээнээс ном уншиж эхэлсэн бэ?
Манай өвөө их ном уншдаг хүн. Бас их номтой. Өвөөгөө
дагаад ном их уншдаг болсон. Багаасаа уран зохиолын номууд уншдаг байсан. Нэг
хэсэг ном уншихгүй нэлээн завсарласан. Номтой өглөө клубын уулзалдтанд нэг удаа
очоод түүнээс хойш бол тогтмол уншдаг болсон. Хүн ном уншихад тодорхой
хэмжээний цаг хугацаа зарцуулдаг. Өөрийн ойлгохгүй номыг уншдаггүй. Өөрт
ойлгомжтой, мэдлэг болохуйц ном унших дуртай.
Ном уншдаггүй хүмүүсээс та өөрийгөө
юугаараа ялгаатай гэж боддог вэ?
Ном уншихыг бусдад уриалдаг. Гэхдээ тэд “Сайхан цаг заваа
шал дэмий номонд зарцуулах гэж үү” гэж хэлдэг. Ном уншихаар хүний тархи их
цэнэглэгддэг. Маш их зүйлийг олж авдаг. Уншдаггүй хүний хажууд уншдаг хүн илүү
тайван хүлээцтэй байдаг.
Хамгийн сэтгэлд хоногшсон ном тань
юу вэ?
Михаель Коолхас. Би өөрөө их шударга байхыг хүсдэг. Коолхасыг
уншсанаас хойш хэтэрхий шударга байх хэрэгтэй юу? Ямар үед шударга байх вэ?
Ямар үед буулт хийх вэ? гэдгийг ойлгож авсан. Бас Том Хэйнгсийн “Далд ухамсар”
гээд ном. Хүн бол сэтгэлийн амьтан бас бодлынх. Сайхан зүйл бодвол сайхан зүйл
л хүнд тохиолдоно. Бодол бол хүний амьдралын хамгийн чухал зүйл.
Таны ширээний ном юу вэ?
“Гэдэс” гээд ном. Энэ номыг нэг хүн надад санал болгосон.
Үүнийг авахад сонин сэтгэгдэл төрсөн. Бид үргэлж л тархиа “мундаг” гээд
магтдаг. Зүрхээ ч бас магтдаг. Гэдэс гэдэг зүйлийг ерөөсөө магтдаггүй. Гар,
хөлөө ч бас магтдаг. Гэдэс хүний доторх бүх зүйлийг зохицуулдаг. Тархи,
зүрхнээс ч илүү байж болох юм. Сувилагчаар сурж байгаа охин бусдаас гэдэсний
талаар асуусан. Түүнээс хойш гэдэс гэдэг зүйлийг судлаад энэхүү номоо бичсэн.
Хүмүүст хэлэхээр их инээдэг. Гэхдээ уншаад үзээрэй.
Өсвөр үеийнхэнд номыг хэрхэн унших
талаар зөвлөөч?
Би номыг уншихдаа өөрт хэрэгцээтэй гэсэн номоо сонгодог.
Өөрийн насанд тохирсон номноос эхэлвэл тохиромжтой. Хэт хэцүү боть ном,
философи ч юм уу уншвал хүүхэд дахин ном унших хүсэлгүй болно. Арван жилийн хүүхдүүд, өсвөр үеийнхэн өөрт
ойлгомжтой, сонирхолтой номнуудаа сонгож унших хэрэгтэй. Богино хэмжээний ном
эсвэл өгүүллэгээс эхэлвэл тохиромжтой. “Цасан дээр ургасан сарнай” ч юм уу? Би
байнга цүнхэндээ ном авч явдаг. Утас оролдохынхоо оронд ном уншихыг хичээдэг.
номтой өглөө клубынхаа тухай мэдээлэл өгөөч
ReplyDelete