Skip to main content

Миний блогоор зочилсон

"Талын дайн"-ы золиос ХҮҮХЭД

Дэлхий дахинд хүүхдээ талын дайнд мордуулдаг цорын ганц улс нь Монгол. Нэн эртний түүхтэй гэж бахархаж, Чингис хаан хэмээн цээжээ дэлддэг нөгөө аугаа монгол улс маань хүүхдээ зуны халуун , хаврын хавсарга, өвлийн хүйтнийг үл ажран тэрхүү талбар луу баруун хацар дээр нь үнсээд уралдуудаг.

Ойрын үед гэлтгүй эртнээс л “Хэвлэл Мэдээллийн Хэрэгсэл”-ээр морь унаач хүүхдийн талаар дурддаггүй юм байна. Цахим хуудас ухаад үзвэл 2011 онд энэ сэдэв хүчтэй өрнөсөн нь харагдана. Миний санаж байгаагаар энэ оноос өмнө нас хязгаарлахгүй, улаан туузаар толгойг нь уяад уралдуулдаг байсан санагдана. Тэр үед л хүүхдийг морь унуулна, унуулахгүй хэмээн нийгэм маань 2 талцсан хэрэг. Ингээд уралдах хүүхдэд бага зэргийн шалгуур тавьдаг болсон нь харагдана.
Гэрэл зургийг Д. Давааням
Википедиа мэдээнээс үзвэл Монголчууд 5000-6000 жилийн өмнөөс л морь унаж наадам хийдэг байсан байх нь. Гэхдээ өвөл биш. Хүүхдээр морь унуулах тактик нь магадгүй дайн тулаанд бэлтгэх арга хэрэг байсан ч байж болох юм. Хурдан морины уралдаан нь эртний хэлбэр, төрхөөсөө ихээхэн өөрчлөгдөж, одоогоор илүү арилжааны шинжтэй болоод байна. Наадмаас гадна баян чинээлэг хүмүүс аливаа баяр ёслолоо тэмдэглэхийн тулд өвлийн цагт ч морин уралдаан зохион байгуулдаг юм байна. “Одоо 21-р зуун” Энэ үгийг хэлэхээр л хүмүүс чи соёлоо умартлаа гэх юм. Бид сайн сайхны төлөө л соёл уламжлалаасаа авахыг нь авч, хаяхыг нь хаях л хэрэгтэй.
Нөгөө энхтайван, хүний эрх чинь монголд яригддаг болохоос яг үнэндээ амьдаар нь тамалж, алахыг нь алж байна. Би төдийгүй хүний эрхийн байгууллага, улс маань НҮБ-ын “Хүүхдийн Эрхийн Конвенц”-д анхлан нэгдэн орсон улсуудын нэг гэдгээрээ бахархдаг. Гэтэл энэ нь ердөө л бахархал төдий юм байна. Унаач хүүхдүүдийн талаар бичсэн нийтлэлүүдийг уншаад үзвэл бэртсэн хүүхдийн тоо, бурхны оронд хальсан хүүхдийн тоо нь эмгэнэлтэй бөгөөд аймшигтай. Одоо бид нарт энэ нь сургамж болж болохгүй юм уу? Яагаад хүүхдийг ирээдүй гэх мөртлөө талын дайнд хайр найргүй мордуулдаг юм бэ?

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхэлтийг Монгол улс хуулиараа хориглодог. Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны А/36 тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг гаргасан байдаг. Гэтэл хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь нийгэмд ил тод байгаа хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөр мөн. Тэгээд мөн унаад зогсохгүй уяач нэртэй эздийн морийг арчлан, заримдаа уях сойх ажлыг цаг наргүй л хийж байна.  

Баяр наадмын тухай хуулиар долоогоос доош настай хүүхэд хурдан морь унахгүй, морь унаач хүүхдүүд бүгд даатгуулсан, хамгаалах хэрэгслүүдтэй байх ёстой. Гэвч энэ хууль зөвхөн төрийн баяр наадмын үйл ажиллагаанд хамаатай бөгөөд хурим, үсний найр зэргийг тэмдэглэж буй бусад орон нутгийн жижиг уралдаанд үйлчлэхгүй байна. “Дүнжингарав” уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард Засгийн газрын шийдвэрээр уламжлал болон зохион байгуулж ирсэн ч Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг юм.

Гэтэл дээрх тушаалыг үл ажран Засгийн газрын тогтоолоор хаврын уралдааныг 2016 оны гуравдугаар сарын 2-нд зохион байгуулсан. Энэ жил ч тус уралдааныг зохион байгуулахаар тов зарлаад байна.

Хүүхдэд хайртай гэх улс орон, хүүхдэд ээлтэй гэх уяачид, хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд өгчхөөд бусдын хүүхдээр морь унуулж бооцоо тавин мөрийцдөг бизнес эрхлэгчид, энэ зүйлийг зөв мэт ойлгуулж буй улс орон минь Монголын ирээдүй төдийгүй өнөөдрийг цогцлоон бүтээгч хүүхдээ яагаад талын дайнд мордуулна вэ? Өмнө нь морь унаад гэмтсэн хүүхдийн эцэг эхээс асуугаад нэг үзээрэй. Энэ зөв үү гээд. Иргэнээ сонсдоггүй төр улсаа мөхөөхгүй гээд ч яах билээ. Эдийн засгийн хямралд орохгүй ч гээд яах билээ. БИ, БИД, МОНГОЛЧУУД ӨВЛИЙН ТӨДИЙГҮЙ ХАВАР НАМРЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ХҮҮХДЭЭР УНУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.



Залуу нийтлэлч: Алтанхуягийн Алтанбаяр 

Comments

  1. Их хөдөлмөр зарцуулсан бололтой. Анхаарах зүйлс аддаанууд бас байна. Амжилт

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...