Skip to main content

Миний блогоор зочилсон

“ҮНЭТ ХОВОР НОМЫН МУЗЕЙ”-тэй танилцсан тэмдэглэл

     Музей бол өнгөрснийг өнөөдөртэй холбох археологи, антропологи, түүх, соёл гээд бүгдийг нэг доор агуулдаг үнэт эрдэнэс. Тиймээс миний бие үнэт өвийн дээд номын музейг сонгон үзсэн юм.
     Энэхүү музей нь төв номын сангийн 2 давхарт “Үнэт ховор номын музей” нэртэйгээр байрладаг. Музей ч гэлтгүй “Төв номын сан” маань надад музей шиг санагдсан юм. Музейг үзэхэд хүн бүрт нээлттэй бөгөөд монгол хүн 1000 төгрөгөөр, гадаад хүн гурван ам доллараар нэвтрэн ордог. Даваа-Баасан гарагт өглөөний 9 цагаас оройны 6 цаг хүртэл ажиллаж бямба, ням гарагт амардаг юм.
     Номын өргөө рүү ороход анхны номонд зориулагдсан “Данжуурын гэрэлт хөшөө” байрладаг. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамьян гүн “Монголын шунхан Данжуур”-ыг Монголд үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 онд байгуулж 1925 онд Монгол улсын нийслэлд анх Данжуурын 226 ботийг авчирсанд дурсган 1929 онд чулуун хөшөөнд гэрээний үгийг сийлэн бичсэн түүхтэй. Боржин чулуугаар урлаж, сууринд нь бадамлянхуа цэцэг бүтээж, пайлуур чулуун дээр бичээсийг сийлсэн байдаг. Хөшөөний доод хэсэгт “Дэндэв урлав. 1929 он” хэмээн бичигдсэн байдаг. Эл хөшөө номонд зориулагдсан гэдэг утгаараа дэлхийд нэн ховорт тооцогддог юм. 2 давхарт номын музейн хаалганд монгол бичгээр “Үнэт ховор номын музей” гэж бичигдсэн нь нүд булаам. Түүний хажуугаар монгол бичгээр уртаас урт нэгэн түүхийг бичсэн харагдана.
     Музей дотор ороход ариун өргөө лүү орсон мэт. Энэхүү музейг анх монголчуудын бичиг соёлын эртний дурсгалуудыг гадаад, дотоодын хүмүүст үзүүлэх зорилгоор 1981 онд номын сангийн дэргэд байгуулсан. Анх ороход маш олон баринтагласан судрууд, шилэн доторх үзмэрүүд гайхмаар харагдлаа. Үүнд Бурхан багшийн айлдвар болох “Ганжуур” 108 боть, түүний тайлбар болох “Данжуур” 226 ботийг өрсөн байдалтай харагдана.
Ганжуур гэдэг нь монголоор “Зарлигийн хураангуй” гэсэн утгатай бөгөөд 1260 гаруй номыг багтаасан судар юм. Музейн хөтөч ах нэлээн настайвтар ч үзмэрээ амьдруулж байгаа надад их таалагдсан юм. Музейн тэмдэглэлээ бичих бус сонгсоод, амаа ангайж монгол ийм агуу улс юм байна гэдэгтээ бат зогсож байв.
Томоохон сэтгэлд буусан үзмэрүүдээ дурдвал:
- Есөн эрдэнийн Ганжуур нь дэлхийд ганц гэгдэх хосгүй судар бөгөөд 1819 онд 56х22см хэмжээтэй хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, зэс шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бүтээгдсэн 142 ботиос бүрддэг юм. Ном гэдэг цагаан цаасан дээр хараар бичигддэг гэх миний бодлыг энэ номын сан эргүүлсэн юм.
- Лу. Алтан товч: “Эртний хаадыг үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч оршвой” хэмээх номыг 1651 онд түүх Лувсанданзан зохиожээ. Энэ нь 2011 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн баримтат өв”-ийн жагсаалтанд бүртгэгдсэн.
- Эрдэнийн товч буюу хамгийн урт ном. Саган Сэцэний 1662 онд зохиосон “Эрдэнийн товч” хэмээх муутуу цаасан дээр хар бэхээр, монгол бичгээр бичсэн 71.1 м хуйлмал ном бөгөөд монгол гар бичмэл номын нэг өвөрмөц төрөл.
- Чингисээс “Ухаант” Тогоонтөмөр хүртэлх Монолын түүх: Эл номыг цагаан будааны хивэгээр хийсэн муувин хэмээх болгомол гурван давхар цаасан дээр хар бэх хэрэглэн хулсан үзгээр хичээнгүйлэн бичсэн гар бичмэл бөгөөд эх зохиогч нь тодорхойгүй.
- 17-р зуунд бичигдсэн хамгийн том сударчилсан ном. 81х32 см хэмжээиэйгээр 500 хуудастай, болгомол цаасан дээр хар өнгийн бэхээр бичиж хятад бараар барласан. Бүх хуудасны ирмэгийг улаан хээ угаз гарган барлаж, хоёр талд нь таван мэдрэхүйг цэцгэн хээтэй хослуулан дүрсэлж, эвэр угалзаар хүрээлэн чимжээ.
- Элдэв зүйлийн эмийн нэр тодотгосон бичиг нь 1847 онд бичигдсэн бөгөөд эхний хэсэгт эмийн нэрийг түвд, монголоор хүснэгтлэн бичсэн бол дараах хэсэгт эмийн ургамлын зургийг тайлбартайгаар оруулсан байдаг.
- Бөртэ Чиноос эхэлсэн угийн бичиг нь хамгийн эртний хаадын тухай мэдээлэл агуулсан Чингис хааны дээд өвөг Бөртэ Чино, Гоо маралаас эхлэн Түшээт хан Гомбодорж, Сэцэн хаан Шолой нарын үр хүүхдүүдийг хүртэл 42 үеийн угсаа гарлыг хамарсан монгол хаадын угийн бичиг болно. 100х352 см хэмжээтэй давхарлан наасан муутуу цаасан дээр хар, улаан бэх хэрэглэн бийрээр бичсэн гар бичмэл юм.

Музейн тайлбарыг дэлгэрүүлэн www.touristinfo.mn сайтаас дэлгэрүүлэн уншиж ашиглав.

Comments

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...