Жил бүрийн 6 сарын нэгэн болохоор л хүүхдүүд төдийгүй томчууд догдолдог. Яаж баярлах вэ? гэхээсээ илүү хэн надаа ямар бэлэг өгөх бол гэсэн хүлээцтэй байдаг. Бэлэг гэдэг жижиг ч бай том ч бай хүүхдүүдэд ижил сэтгэл хөдлөл, баяр баясал авчирдгийг томчууд мэддэг болов уу? Хүүхдийн баяр болж буйтай холбогдуулан өөрийн дурсамжийг хуваалцахыг хичээлээ.
Хүүхэд байх үеийн хүүхдийн баярын бэлэг
Би багадаа нээх гоё гялгар уутанд боосон чихэр печень, ундаатай бэлэг авахыг хүсдэг байж билээ. Гэхдээ хүүхэд байхад минь гэрийнхэн маань тийм бэлэг өгөөгүй юм. Аав, ээж маань дандаа шинэ хувцас авч өгдөг байсан. Шинэ хувцас гэдэг нь маш сайхан шугам гаргаж индүүдсэн подуволк, шоорт, малгай, сандаал байдаг байсан. Шинэ хувцас гэдэг надад маш том бэлэг. Яагаад гэвэл шинэ хувцсыг зөвхөн 9 сарын 1 эхлэхээс долоо хоногийн өмнө л авдаг байсан санагдаж байна. Заримдаа хамаатны ах, эгч нар зайрмаг өгөхөд магнай хагартлаа баярладаг байж билээ. Харин миний эмээгийн бэлэг их өвөрмөц. Юу вэ гэвэл аяга дүүрэн сахар. Сахаранд ямар учир байсныг мэдэхгүй ч гол бэлэг нь аяга байсан байх л даа. Тэр аягыг нь нэг жилдээ л хэрэглэнэ. Сахарны учир нь аяга хоосон өгдөггүйд байсан байх. Гэхдээ хэзээ нэг өдөр аягаа унагаад л хагалчихдаг. Түүнийг аз авчирлаа гэж өөрөө төсөөлдөг байсан юм.
Өсвөр насны хүүхдийн баярын бэлэг

Ээж аавуудаа хүүхдэд мөнгө чухал гэж бодоод бэлэн мөнгө өгөхөөр төлөвлөсөн юм биш биз. Хүүхэд чинь мөнгийг нь авъя гэсэн ч боодолтой бэлэг заавал авч өгөөрэй.
Comments
Post a Comment