Би
Улаанбаатар хотод амьдардаг иргэн. Энэ хотод 2000 оноос хойш гэр
бүлийнхэнтэйгээ амьдарч байна. Надаас гадна Монгол Улсын нийт хүн амын гуравны
нэг нь амьдардаг. Үүнийг хүн бүр л мэднэ.
Миний
хувьд тоос тоосонцор болон утааны харшилтай. Үүнийг сонсоод хүмүүс “Чи монгол
улсад амьдрахааргүй хүн байна” гэдэг. Харшил, ханиад, хатгаа зэрэг нь манай оронд
сүүлийн он жилүүдэд байдаг л зүйл мэт санагддаг болжээ. Гэхдээ би хотын төвд
болон гэр хорооллоор алхахаасаа айдаг.
Алхаж
байхад нүд аргаж, нүднээс нулимс гарч, толгой манарах нь сүүлийн үед надад
мэдрэгдэх болсон. Миний танил хүмүүсд ч мөн ийм шинж тэмдгүүд илэрдэг боллоо.
Хүмүүс тамхи татаж, архи ууж мансуурдаг бол энгийн нэгэн хүүхэд, хүн эдгээр
зүйлгүйгээр үнэ төлбөргүй мансуурч байна.
Би эрүүл
амьдармаар байна. Эрүүл амьдрахын тулд өсөж торнисон нутгаа орхин хөдөө амьдрах
ёстой юм шиг. Хөдөө очлоо гэхэд надад таних танил, байрлах газар ч үгүй. Энэ нь
надад хэцүү даваа бололтой. Гэхдээ зусланд амьдарч байгаадаа баярлая. Өдөр
бүрийн утааг миний бие дээрээс нь хардаг. Энэ утаа наашилж байгааг ч өдөр бүр
харсаар.
![]() |
Баянхошуунд байрлах 76-р сургуулийн цонхоор Утаа багасах цаг буюу өдрийн 12 цаг 07 минут |
Миний
насыг богиносгож, мансууруулж байгаа утааг багасгах биш бүр үгүй хиймээр байна.
Гэхдээ юун арилгах битгий хэл багасгаж чадахгүй байгаа төр засгийгаа яалтай
билээ. Баянхошуу, Дэнжийн мянгын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийг харвал
зүрх шимширмээр. Сургуулийнх нь үүд битгий хэл 4 давхарт, анги танхимд
сааралтсан утаа байна. Үүнийг багш нар нь “Өнөөдөр арай гайгүй байна” гэж ярилцана.
Нөгөө иргэний аюулгүй байдал, хүүхдийн эрхийн конвенцид анхлан нэгдсэн улс
маань хүүхдээ амьдаар нь тамалж эхийн хэвлийд байхаас нь л хөнөөж байна.
Би Монгол
улсын иргэн гэж бахархах дуртай. Би бахархсан улсдаа амьдраад байна уу эсвэл
үхээд байна уу?
Comments
Post a Comment