Skip to main content

Posts

Миний блогоор зочилсон

Итгэлийн тухай...

Хятад шаазан мэт итгэл хэзээ хагарах бол... Итгэл... Миний нэг эрхэм хүн надад ингэж хэлж байсан юм. “Хүнд итгэнэ гэдэг шиг сайхан чанар гэж үгүй. Тэр хүн итгэлийг чинь алдана уу? хүлээнэ үү? Түүний л сонголт” гэж. Анхны өөрийн үзэл бодлын бичвэрийг “итгэл”-ийн тухай бичмээр санагдаад яг нэг сар боллоо. Надад итгэх хүмүүст уншуулмааргүй тийм л нэг сэтгэл хөдлөлөөр бичихийг хичээлээ. Энэ тоглоом яг л итгэл шиг юм.  Мод  сугалахгүйгээр байлгаад л байвал унахгүй байгаад л байна.  Гэхдээ заавал унагах ёстой  бол унагахгүй гээд яах вэ дээ. Итгэл гэх чадварыг хүн эзэмшдэг юм болов уу? үе даган удамшдаг юм болов уу? Хариулт нь харин аль аль нь. Ээж, аав хоёрынхоо надад итгэх итгэлийн тухай энэ хэсэгт өгүүлье. Хэдхээн жилийн өмнө би анх удаа аав, ээждээ худлаа яриад хоногоор найзуудтайгаа хөдөө явчихсан юм. Том хүний амьдралаар амьдрах гэсэн миний мөрөөдлийн нэг хэсэг нь тэр байсан байх л даа. Хоногоор буудалд ажилладаг байхдаа далим болгож явсан нь тэр. Гэ...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...

Хүний эрхийн төлөө тэмцэгч нь заавал эрхээ зөрчүүлсэн хүн байдаггүй.

Хүний эрх, миний эрх, бидний эрх, бас дахин хүний эрх.             ХҮНИЙ ЭРХ гэх үгийг бараг зүүдэлдэг. Би 14 настайгаасаа буюу 2012 оноос эхлэн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сайн дурын ажил хийж эхэлсэн гэхэд болно. Гэхдээ хэзээ ч өөрийгөө хүний эрхийн активист гэж нэрлэж байсангүй. ХҮНИЙ ЭРХИЙН АКТИВИСТ гэх алдрыг зөвхөн 40-өөс дээш насны хүмүүс л үүрдэг гэж боддог байлаа. Гэтэл энэ бодол минь хэдэн жилийн өмнөөс няцаагдаж эхэлсэн юм. Үүнийгээ багахан тайлбарлах гэж оролдоё.             Хүний эрхийн байгууллагад ажилласан шалтгаан Хүн бүрт ямар нэгэн үйлдэл хийхэд шалтгаан гэж бий. Удаан хугацаанд хийсэн бол түүнд нь зорилго гэх зүйл гарч ирнэ. Тэрхүү зорилго нь амжилтаар үнэлэгдэнэ. 6 жилийн хугацаанд хуралд сууж, хэлэлцүүлэгт оролцож, зохион байгуулалтын ажлууд хийсэн маань ямар нэгэн шалтгаантай л байсан байж таарна. Тэдгээрийг бодоод нэг үзье. ...

“Равжаагийн гүн ухаан” номын тэмдэглэл

Данзанравжаа бол шарын шашны гол төлөөлөгч, магадгүй Монголд гэгээрэлд хүрсэн ганц хүн байж болох юм. Энэхүү ном нь ховор хэвлэгдсэн ч надад унших боломж олдсонд би баяртай байдаг. Данзанравжаагийн төрж өссөн нутаг бол миний ижийн төрж өссөн нутаг буюу Дорноговь аймаг юм. Би сүүлийн 3 жил энэ нутагт тогтмол очих болсон. Энэ нутагт ирсэн хүн бүр Хан Баянзүрх уул буюу хүмүүсийн ярьж заншсанаар Хар уулд буян заяагаа даатган мөргөж, хүслээ шивнэдэг бөгөөд энэ нь аялал жуулчлалын томоохон бүс нутаг болон хөгжсөн юм. Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотод түүний хөшөө болон музей байдаг. Жилийн өмнө бичсэн номын тэмдэглэлээ өөрийн блогт бичвэр болгон үлдээлээ. Энэхүү бичвэрийг уншсаны дараа түүний үзлүүдийг тунгаан бодно гэдэгт итгэлтэй байна Зохиолч: Г.Лхагвасүрэн 1-р бүлэг: Ноён Хутагт Данзанравжаа Данзанравжаа нь 1804 оны 1 сарын 8-нд одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт Ухаан бадрах гэх газар төрж, Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд өссөн байдаг. Равжаагийн ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"МОМО" номын тэмдэглэл

1-р бүлэг: Момо ба түүний найзууд Бид хаана, хэнтэй амьдрах нь огт чухал биш бололтой. Аз жаргал байгаа газар л амьдарсан шиг амьдрах хэрэгтэй. Тэрхүү аз жаргалыг хүн бүр бүтээж чадна. Энэхүү номонд аз жаргалыг Момо л бүтээж байна. Уйтгар гунигтай театр тойрсон баян, ядуу хүмүүс. Баян байлаа гээд, ядуу байлаа гээд бүгд Момотой нэг янзаар харьцаж, нэг янзаар очиж уулзацгаадаг. Зүгээр Момод бүх зүйлээ ярихад л тэдэнд хангалттай. Момо бол сайн сонсогч. Сайн сонсогч байна гэдэг нь нүд рүү нь  эгцлэн харж, хэн нэгэнд буруу зөвийг өгөлгүйгээр сонсох явдал. 2-р хэсэгт гарах Нино, Никола 2 үргэлж муудалцах хэдий ч Момогийн байгаа амфитеатр тэднийг эвлэрүүлсэн. Тэд зүгээр л ойлголцоогүй бие биенээ чадаад л яваад байсан хэрэг. Муудалцсан шалтгаанаа ч мартах шахжээ. Тэд Момогоос тусламж гуйхыг хүссэн ч өөрсдөө сайн ярилцсаны эцэст нэг эвлэрч бараг сайн найзууд боллоо. 3-р хэсэгт хүүхдүүд Момог хүлээж буйгаар эхэлдэг. Тэнгэр бүрэнхий болж, бороо орох дөхсөнд хүүхдүүд их л айж байсан хэр...

"СОЛИОТ ЭХ" МУСК ҮЗСЭН СЭТГЭГДЛЭЭС...

Мэлмэртэл сайхан уйлмаар ... Өнөөдөр "Солиот эх" МУСК-г Тэнгис кино театрт үзлээ. Уг нь нээлтэн дээр нь жүжигчидтэй хамт үзэх санаатай байсан юм. Гэтэл 10 гаруй хоногийн дараа Корпрэйтэд хийнэ гэх юм, тэвчилгүй үзчихлээ. Энэхүү киноны зохиолыг Ванг Хэ Жигийн Солиот эх өгүүллэгээс сэдэвлэсэн юм. Кино бол тэр чигтээ л өгүүллэгийн үйл явдлыг, монголыг манжийн дарангуйлалд байх үеэс гарах хүртэлх цаг хугацааг хослуулсан байна. Кино эхлэхээс дуусах хүртэл гавьяат жүжигчин И.Одончимэг гуайг тэврээд мэлмэртэл уйлмаар. Хүний амьдрал яасан ч зовлонтой юм билээ дээ. Театрын гэрэл унтармагц киноны дүрс нь "Зүрхний хилэн" кинотой төстэй харагдана. Бид олон киноноос энэ цаг хугацааны хүмүүсийн дайтаж буйг, тусгаар тогтнож буйг хардаг бол "Солиот Эх" кинонд  19-р зууны юу ч үгүй ядуу хүмүүсийг харж болно. Дан эсгий гэр, хоногийн хоолоо яая даа гэсэн өрх, нуруун дээрээ гэрийнхээ хамаг зовлонг үүрсэн зовлонт залууг бид нэг цаг 40 минутын турш үзэж болно. Мөн мон...

БИ ШАШИН ШҮТЭХЭЭСЭЭ АЙЖ БАЙНА.

Эх орон тогтнох, эрх чөлөө бий болох үндэс нь магадгүй шашин шүтлэг байж болох юм. Улс орон бүрийн түүхийн гол гэрч, соёл иргэншлийн нэг хэсэг нь мэдээж шашин. Өнөөдөр Монголд амьдарч буй залуусаас өөрсдийнх нь шашны талаар асуувал өөрсдийгөө ихэнх нь атист буюу шашингүй үзэлтэй гэж хэлнэ. Гэхдээ хүнд ямар нэгэн итгэл үнэмшил байдаг. Ойр дотны хүний бие нь муудахад сүмд залбирах, ганданд ном уншуулах эсвэл бурханд ямар нэгэн байдлаар өөрийн сэтгэлээ уудалж, сүсэглэдэг нь үнэн. Дэлхий ертөнц төдийгүй Монголд шашны талаар хүмүүс хоорондоо ярилцахад түүнээс баяр баясал, сайхан энерги бус хэрүүл тэмцэл үүсдэг нь бас гайхууштай. Би шашны талаар сайн мэдэхгүй ч өнөөдөр монголд шашны урсгалууд дэлгэрч, хүн бүр өөрсдийн үнэт зүйлс, итгэл үнэмшлийг сонгож байгааг харж байна. Хэн нэгний итгэл үнэмшилд халдах гэж энэхүү нийтлэлээ бичихийг хүссэнгүй. Гайхсан зүйлсээ л тодруулах гэсэн юм. Энэ удаад Буддын болон Христийн шашныг сонгон бичлээ. Миний эцэг, эх түүний төрөл төрөгсөд бүгд буддын...