Skip to main content

Posts

Миний блогоор зочилсон

“Амжилтад Хүрэх Гал Эрмэлзэл” номын тэмдэглэл

Номын зохиогч: Инамори Казүо Номын тэмдэглэл бичсэн: Алтанхуягийн Алтанбаяр НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. АМЬДРАЛДАА АМЖИЛТ ГАРГАХЫН ТУЛД Амьдрал бол тэр чигтээ жүжиг. Тэр жүжиг нь заримдаа драмын, уянгын, романтик, инээдмийн заримдаа бүр гунигийн жүжиг болдог. Амьдрал хэмээх жүжигт хүн бүр өөрсдөө гол дүр нь. Гол дүр нь зохиолоо бичдэг. Зохиолын гол дүрийн баатрыг амжилтад хүргэх, зовлонг үзүүлэх нь зохиолчийн л дурын асуудал. Мэдээж амжилттай сайн зохиол бичиж сурахын тулд эрдэм мэдлэг, тодорхой хэд хэдэн зорилго, бас логик дэс дараалал хэрэгтэй. Эрдэм мэдлэгийг ахмадаасаа сонсохыг сургадаг. “Ахын сургаал алт, эгчийн сургаал эрдэм”, “Ах нь сургадаг, дүү нь сонсдог” гэлцдэг.    Тиймээс тэдний үг бүр нь залуу хүний хувьд луужин нь болно гэсэн үг. Мөн ямар ч шинжлэх ухаан, урлаг соёл, тэр байтугай жүжигт ч томъёолол чухал. Амьдралдын үр дүнгийн томъёо бол: Амьдралын үр дүн = Үзэл хандлага Х Гал эрмэлзэл Х Чадвар Энэ нь мэдээж намээгүйг анзаарах хэрэгтэй. Нэмэх үйл...

Цэргийн зарлан буюу ҮХЛИЙН ЗАРЛАН

Дорноговь аймаг, Зүүнбаян сум Цэрэгт явснаас амиа хорлох нь хавьгүй дээр сонголт. Миний энэ зүйрлэлийг уншаад зэвүү, дургүй хоёр нь зэрэг хөдлөх хүмүүс олон. Цэргийн алба бол эр хүний бие бялдрыг тэгш хөгжүүлэх, хүн ёсоор хүмүүжүүлэх тийм л нэр хүндтэй зүйл. Өө энэ өгүүлбэр бас л худлаа юм байна. Зүгээр л ингэж ярих ёстой юм шиг байсан. Харин миний тодорхойлолт бол "Их сургуулиа төгсөхдөө эсвэл орохоосоо өмнө нэг жилийг сохор зоосны цалингүйгээр хүнд дасгал хөдөлгөөн хийж, олон даргын зараалд гүйж, нийгмийн бүтээн байгуулалтад оролцоод дараа нь зодуулснаа эр хүн боллоо гэж дүгнээд, батлах шаардлага гарвал даргадаа зодуулж, эсвэл хүнд дасгалаа даалгүй мажийхыг хэлж байх шиг байна." 21 настай надад нэг удаа цэргийн зарлан ирсэн юм. Би ч оюутан учраас угаасаа явахгүйгээ мэдэж байсан. Явахаар боллоо ч манай гэрийнхэн явуулахгүй нь ойлгомжтой. Учир нь манай аав цагдаа, цэргээр олон жил явсан учраас ямар харгис зүйл хүлээж байгааг мэднэ. ( Ижий минь өнөөдөр хайрлаж өсгөсөн хү...

ТАРХИА АЛДАЖ БУЙ МОНГОЛ

Дунд Түвшний Макроэкономик Хичээлийн Дагуу Бэлтгэсэн Эсээ Академик эсээ бичих стандартыг баримтлав.  PDF файлаар үзэх бол энд дарна уу. “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг хэлсэн байдаг. Гэхдээ энэ үг социолизмоос капитализм руу шилжихэд лоозон, уриалга болоогүй ч Монгол хүн бүрийг хийж бүтээхэд одоо ч урам зориг өгдөг гэхэд болно. Ёстой л Богд Хаант Монгол улсын үед хүн бүр үг бүрийг нь цээжилж байсан "Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зүг зориглон хөдөлбөөс бид үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй зүйл үгүй болж, амжилтын манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ" Д.Сүхбаатар ( Эрдэнэбат, 2018-д дурьдсанаар ) хэмээх үгсийг ардчилсан хувьсгалын үеэр зургаахан үгэнд багтаагаад хэлчихсэн хэрэг. Боловсрол эзэмших, хуримтлал үүсгэх, шинэ санаа гарган бизнесээ эхлүүлэх гэх мэт маш олон боломж олгосон ардчилсан нийгэ...

ТӨРСНӨӨСӨӨ ХОЙШ ГЭМТ ХЭРЭГТЭН

Энэхүү бичвэр авлигын талаар өгүүлэх болно. Төрснөөсөө хойш гэмт хэрэгтэн . Энэ гарчиг танд сонирхолтой санагдах байх. Гэхдээ авлигын талаар өгүүлэх өөрийн нийтлэлийг ингэж нэрлэлээ. Өчигдөр харих замдаа сонсох дуртай UNLOCK подкастын шинэ дугаарыг сонссон юм.   Энэ удаад Тэгшээ, Дээгий хоёр маань “Born a crime ” буюу “Төрснөөсөө хойш гэмт хэрэгтэн” номыг ярьсан байлаа. Энэхүү ном нь 2016 онд хэвлэгдсэн бөгөөд Өмнөд Америкийн хошин шогч ( монголд хөгжөөд байгаа stand up comedy хийдэг гэсэн үг ) Тревэр Новагийн (Trevor Noah) амьдрал болон арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар өгүүлдэг. Сонирхвол та сонсоод үзээрэй. Энэ нийтлэлийг хэзээ нэг өдөр бичнэ гэж бодоод л явдаг байсан юм. Харин өчигдөр нэг багш маань бичээд үз гэдэг санал тавиад, тэгээд л би бичихээр шийдлээ. Гэхдээ үүнийг уншаад манай арван жилийн багш нар тийм ч сайхнаар хүлээж авахгүй байх. Би Ерөнхий Боловсролын Сургуулиа ( ЕБС ) төгсөөд яг 6 жил болох гэж байна. Надад арван жилийн сургууль гэдэг нь яг л та...

"Төмрийг зөвхөн чулуу л ирлэдэг" Өрсөлдөх соёлын тухайд

“Амьдрал гэдэг чинь алаан байхгүй юу...” Өрсөлдөөний тухай бичнэ гээд олон сар бодсоны эцэст өнөөдөр нэг юм бичих сэдэл нь төрөв. Ер нь өрсөлдөөний талаар хүмүүс төдийлөн яриад байдаггүй ч бүгд мэддэг. Бүр өдөр бүр бусадтай өрсөлддөг хүмүүс ч   байдаг. Олон хүмүүс “Чиний өрсөлдөгч бол, чи өөрөө” хэмээн өөртэйгээ дайсагнахад хүргэдэг. Тэгж л их дайсагнахыг хүсээд байгаа юм бол, яагаад өрсөлдөгчөө алж (амиа хорлож)  болохгүй гэж. Тийм ээ чиний өрсөлдөгч нэгхэн хормын дотор л үхэж, чи өөрөө өрсөлдөгчөө алах болно. Миний бичвэр өрсөлдөөний соёлын талаар өгүүлэх болно. Өрсөлдөөн болон соёл гэх ойлголтыг тус тусад нь авч үзээд өөрийн бодлоор нэгтгэн, тунгаан бичихийг хичээе. Нийтлэлтэй хамааралгүй зураг сонголоо. 2016 оны 10 сард Соёлын тухайд Соёлын тухай хэдэн мянган тодорхойлолт байдаг. Грек, Ром, Шумер, Вавилоны ард түмний хүсээд байсан соёл өнөөдрийн бидний амьдрал мөн болов уу? Соёлын тухай бичихийн тулд олон зүйл унших хэрэгтэй. Гэхдээ өнөөдөртөө надад тэгэх ш...