Дунд Түвшний Макроэкономик Хичээлийн Дагуу Бэлтгэсэн Эсээ
Академик эсээ бичих стандартыг баримтлав.
“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн Монголын төр, нийгмийн нэрт
зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг хэлсэн байдаг.
Гэхдээ энэ үг социолизмоос капитализм руу шилжихэд лоозон, уриалга болоогүй ч
Монгол хүн бүрийг хийж бүтээхэд одоо ч урам зориг өгдөг гэхэд болно. Ёстой л
Богд Хаант Монгол улсын үед хүн бүр үг бүрийг нь
цээжилж байсан "Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчийг нийлүүлэн
нэгэн зүг зориглон хөдөлбөөс бид үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй
зүйл үгүй болж, амжилтын манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг
мэднэ" Д.Сүхбаатар (Эрдэнэбат, 2018-д дурьдсанаар) хэмээх үгсийг ардчилсан хувьсгалын үеэр зургаахан
үгэнд багтаагаад хэлчихсэн хэрэг. Боловсрол эзэмших, хуримтлал үүсгэх, шинэ
санаа гарган бизнесээ эхлүүлэх гэх мэт маш олон боломж олгосон ардчилсан
нийгэмд тэдгээр хүмүүсийн хэлсэн үг биеллээ олж байгаа болов уу? Өнөөдөр
Монгол хүн бүрийн мөрөөдөл нь гадаадын их дээд сургуульд сурах, төгсөөд өөр
улсад мэргэжлийн бус ч хамаагүй өндөр цалинтай ажил хөдөлмөр эрхлэх, хэрвээ
өвдсөн бол гадаадад эмчлүүлэх, тэндээ суурьшин амьдрах зэрэг болсон нь надад
төдийгүй бусад хүмүүст ч ажиглагдаж байгаа байх. Үүнийг эх орноосоо дүрвэж
байна гэхэд ч буруутахгүй. Энэ улсаас Монголчуудын дүрвэх шалтгаан нь юу ч байж
болох ч энэ байдал үргэлжилсээр байвал Монголд Монгол хүн үлдэхгүй. Бид эдийн
засгийн өсөлтийг капитал, хөдөлмөр, технологиор тодорхойлдог. Тэгвэл Монгол улс
маань хөдөлмөрийн нөөцөө хэрхэн бэлтгэж байгаа болоод хэрхэн үр ашигтай ашиглаж
байгаа талаар өөрийн үзэл бодлыг баримтуудад тулгуурлан энэхүү эссендээ бичлээ.
Мэргэжил сонгоно гэдэг бол хүн чин сэтгэлээсээ, хүсэл сонирхлоороо өөрийн болон бусдын аз жаргалыг нэмэгдүүлэх амьдралын хамгийн чухал сонголтоо хийж байна гэсэн үг. Миний сонгосон мэргэжил гэр бүл, аж ахуйн нэгж, байгууллага болон төрийн оршин тогтнох хамгийн чухал үндсийг судалдаг ухаан буюу эдийн засагч юм. Эдийн засгийн ухаан нь бүхэлдээ дэлхий дээрх хүн төрөлхтний хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах вэ? гэдэг шийдлийг олохоос гадна хүний амьдралыг утга учиртай болгож, ухаантай амьдруулахад сургадгаараа бусад мэргэжлээс онцлогтой. Мөн өнгөрсний тухай мэдээллээр дамжуулан ирээдүйг таамаглан тайлбар хийдэг маш сонирхолтой шинжлэх ухаан юм. Тиймээс л эдийн засагч бүр “Хэрхэн ядуурлыг арилгах вэ?, хэрхэн өлсгөлөнг таслан зогсоох вэ?, яаж ажилтай орлоготой хүмүүсийн тоог нэмэгдүүлэх вэ?” гэдэгт санаа зовнидог. Тиймээс л эдийн засгийн өсөлт нь хүмүүсийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлж, илүү амар тайван амьдруулахад дэмжлэг болдог. Хамгийн эхэнд дурдсан түүхэн сургаал, үгсээс үзвэл Монгол хүн бүр хичээвэл улс маань өндөр хөгжилтэй орнуудын тоонд багтаж, хүн бүр сайхан амьдарч болох юм гэсэн санааг илэрхийлж байна.
Монголд хүн амын тоо өсөхийн хэрээр гадаадад ажиллаж
амьдарч байгаа Монгол хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байна. Үндэсний
Статистикийн Хорооны мэдээлснээр Монгол улсын нийт хүн ам 2017 оны байдлаар 3,177,899
иргэн байгаа бөгөөд үүнээс эдийн засгийн идэвхтэй 1238.4 мянган иргэн байна. Манай
улсын ажилгүйдлийн түвшин 2016 онд хамгийн өндөр буюу 10 хувьд хүрч байсан бол
2017 онд 8.8 хувьд хүрч, ажилгүй иргэд өмнөх оноос 8.7 мянгаар буурсан байна.
Эдийн засгийн өсөлт 2017 онд эрчимжиж 5.1 хувьд хүрсэн нь ажилгүйдлийн түвшин буурах
үндсэн нөхцөл болсон (Үндэсний Статистикийн Хороо, 2017). Тиймээс ажилгүйдлийн түвшинг бууруулах нь
эдийн засагт эерэгээр нөлөөлөх төдийгүй ядуурлыг бууруулах гол хүчин зүйл нь
эдийн засгийн өсөлт юм. Монгол Улсын
Статистикийн эмхэтгэлд улсын хилээр орсон, гарсан хүмүүсийн мэдээлэл байдаг
ч гадаад улс руу ямар шалтгаанаар явж байгааг нарийвчлан, шалтгаан[1]
тус бүрт тооцоогүй болон хэт ерөнхийлөн гаргаснаас ямар зорилгоор гадаадын улс
орон руу шилжиж байна вэ? гэдгийг мэдэх боломжгүй байгаа юм. Монгол Улсаас
гадаадад байнга оршин суухаар сүүлийн 5 жилд[2]
65 гаруй мянган иргэн хил давсан бол бусад шалтгаан буюу ажиллах, дамжин
өнгөрөх, суралцах болон өөр ямар нэгэн зорилгоор гадаадад зорчсон иргэдийн тоо зөвхөн
2017 онд л гэхэд 459,617 иргэн байна (Үндэсний Статистикийн Хороо, 2018). Бусад зорилгоор зорчих иргэдийн тоо жил бүр өссөн
үзүүлэлттэй буюу 2012-2015 оны хооронд буюу 4 жилийн хугацаанд 488 мянга орчим
байсан бол 2016, 2017 он буюу сүүлийн хоёрхон жилд 800 мянга орчим болсон нь
монголчууд гадаадад суралцаж, ажиллах нь нэмэгдэж байгааг харуулж байна. Гэхдээ
эдгээр хүмүүсийн хэд нь эргэн ирж байна вэ? гэдэг мэдээллийг гаргадгүйгээс
гадаадад хараар ажил хийж буй иргэдийн тоо, хууль бусаар амьдардаг иргэдийн
тоог ч мэдэх боломжгүй байгаа юм. Тэр тусмаа өндөр боловсролтой буюу
бакалавраас дээд боловсролтой иргэд гадаад улсыг зорьж, ажиллаж байгаа нь эдийн
засгийн өсөлтийг удаашралтай байлгахад хүргэж байна. Учир нь тэдгээр хүмүүсийг
18 нас хүртэл МУ-ын хууль тогтоомжуудын дагуу эрүүл мэндийн даатгал, суурь
болон бүрэн дунд боловсрол гэх мэт нийгмийн суурь хэрэгцээ, халамжийн
үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй олгодог ч эдийн засгийн идэвхгүй байдлаас идэвхтэй
төлөв рүү шилжихдээ гадаад улсыг зорин ажиллаж байна гэсэн үг юм.
Монгол улсын баялаг нь чухам хүн үү? Эсвэл уул уурхай юу?
Дэлхийн улс орнуудыг эдийн засаг болон улс төрийн хөгжлөөр нь хэд хэд ангилж
болох ч “Улс үндэстний доройтлын шалmгаан” номд баян болон буурай гэж 2 ангилсан нь миний сонирхлыг
татлаа. Яг ижил баялагтай, ижил боломж бүрдсэн улсуудын хөгжлийн хувьд заримд
нь шинэ инстүүц бүрэлдэж, шинэ нээлтүүд хийгдэн баян, өндөр хөгжилтэй улсуудын
ангилал руу шилжиж байхад харин зарим улсуудад эдийн засгийн оновчтой
зохицуулалт, зөв хуваарилалт хийгдээгүйгээс буурай улсын тоонд орж байна.
Жишээлбэл: Аризонагийн Ногалэсийг Сонорагийн Ногалэстай харьцуулахад маш баян
төдийгүй тэдний газарзүйн байршил, уур амьсгал, соёл зэрэг нь бараг ялгаагүй ч
эдийн засгийн инстүүц нь өөр өөр. Олон улсын жишээнүүдээс үзвэл улс төрийн
инстүүц сайн байна гэдэг нь өмчлөх эрх, улс төрийн тогтвортой байдал,
найдвартай эрхзүйн систем, шударга засгийн газар, өрсөлдөхүйц нээлттэй зах зээл
зэрэг нь нийгэмд бий болсноороо л харагддаг (Daron and James, 2012). Өөр нэгэн жишээ авч үзвэл бараг ижил баялгийн нөөцтэйд
тооцогддог байсан Катар[3]
болон Венесуэль[4]
улс. Тэд хоёул хар алт хэмээн тооцогдох газрын тосны баялагтай. Венесуэль улсын
хувьд 1950 он хүртэл Герман улстай дүйцэхүйц дотоодын нийт бүтээгдэхүүнтэй
байсан бол 1959-1964 оны хооронд баялгаа зөв ашиглаж чадаагүйгээс өрийн дарамт,
ядуурал зэрэгт автсан байдаг. Харин өнөөдөр Катарын ДНБ-ний өсөлт жилд 2.1
хувиар өсч байхад, Венесуэлийнх 13.2 хувиар буурч байна (Бүтэд, 2018). Эдгээрийг Солоугийн[5]
эдийн засгийн өсөлтийн загвараар үзвэл капитал, хөдөлмөр, шинэ техник технологи
тус бүрийг нэмэгдүүлэхэд оновчтой зохицуулалт хийж чадаагүйд байгаа юм. Венесуэль улсын дотоодын нийт бүтээгдэхүүний
98% нь байгалийн баялгаас хамааралтай бөгөөд дэд бүтцээ хангалттай сайн
хөгжүүлээгүй, удирдагчаа буруу сонгосон гэх мэт шалтгаануудаас ийм байдалд
хүрсэн гэцгээдэг (Бүтэд,
2018). Монгол улс ч мөн ялгаагүй байгалийн баялгаасаа хараат
эдийн засагтай гэхэд болно. Тиймдээ ч Монгол улсын эдийн засгийн өсөлт[6]
1995 оноос хойш уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай байгаа
бөгөөд 2011 онд 17.3 хувьтай байсан бол 2011 оноос эхлэн дотоодын нийт
бүтээгдэхүүний бодит өсөлтийн хурд буурсаар 2016 онд 1.2 хувь, 2017 онд эдийн
засаг сэргэж дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5.1 хувь болсон байна (Үндэсний
Статистикийн Хороо, 2017).
2017-2018 онд эдийн засгийн өсөлттэй байсан ч бид ирээдүйд дан ганц уул уурхай,
байгалийн баялаг зэрэгтээ анхаарал хандуулсаар байвал өнөөгийн Венесуэль улсын
эдийн засагтай ижил болох магадлалтай юм.
Улс орны хөгжлийг олон улсын судалгааны Лондонд төвлөрдөг
Легатум хүрээлэнгээс Дэлхийн Хөгжлийн
Индексийг (Prosperity Index) 104
хувьсагч ашиглан 149 улсыг 9 дэд ангилал болгон
жагсаадгаас Монгол улс 75-р байранд орсон байна. Дэд ангилал тус бүрт нь
авч үзвэл эдийн засгийн чанар 81, бизнесийн хөгжил 78, засаглал 69, иргэний эрх
чөлөө 84, аюулгүй байдал 101, боловсрол 62, эрүүл мэнд 102, нийгмийн капитал
37, байгаль орчин 74-т жагссан үзүүлэлттэй байна (Prosperity Index, 2018). Үүнээс үзэхэд Монгол улс нийгмийн капитал
болон боловсролын индексээрээ бусад үзүүлэлтүүдээсээ дээгүүр бичигдэж байгаа
хэдий ч аюулгүй байдал, эрүүл мэнд зэргээрээ хойгуурт бичигдэж байна. Бусад орнуудын жагссан байдлыг үзвэл
боловсролын байдлаараа дээгүүрт жагссан бол бусад үзүүлэлтээрээ ч дээгүүр
жагссан[7] харагдаж
байна. Энэ нь бид боловсролтой хүмүүсээ бүрэн ашиглаж чадахгүй байгааг харуулж байна. Монгол улс инноваци
болон технологийн дэвшил зэрэгт хангалттай хэмжээний төсөв хуваарилдаггүйгээс,
боловсролтой иргэндээ шинийг бүтээж, ажиллах таатай нөхцөлийг бий болгоогүйгээс
эдийн засгийн өсөлтийн түвшин удаашралтай байгаа гэхэд болно.
Эдийн засгийн өсөлт буурах хамгийн том шалтгаан бол
нийгэм дэхь тэгш бус байдал юм. “Улс төрийн эрх мэдлээр халхавч хийсэн бүлгийнхэн эерэг
өөрчлөлтийг эсэргүүцэгч бүтээмжгүй олигарх болдог. Тэгш бус байдал ихтэй оронд
уналт бий болдог” (Brian and Howard, 2005, 452-р
тал). Тиймдээ ч Монголд агаарын бохирдол, хөрсний бохирдол,
ядуурал зэрэг нь олон жилийн турш нэгэн хэвийн, бүр дордсоор л байна. Сүүлийн
үеүдэд ч шударга бус байдлын талаар нийгмээрээ эмзэглэн, дуугарах болсон. Монгол
улсын засгийн газраас агаарын
бохирдлыг бууруулахаар олон жил олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа
бөгөөд мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Агаарын чанарын алба,
Цэвэр агаар сан, Цэвэр агаар төсөл зэрэг хэд, хэдэн байгууллага үйл ажиллагаагаа
Монголд явуулж эхэлсэн. Үүнээс гадна Мянганы сорилын сан, Японы ЖАЙКА (JICA) зэрэг олон улсын
байгууллага ч Улаанбаатарын утааг бууруулахад оролцсон. Үүнээс "Мянганы
сорилын сан" агаарын бохирдолтой тэмцэхэд 200 гаруй тэрбум төгрөг
зарцуулсан гэх тооцоо ч бий. Ингэхдээ хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн
байдаг. Тодруулбал, утаагүй зуух нийлүүлэхэд 68, гэрийн дулаалгад 12, эрчим
хүчний хөнгөлөлтөд 3.5, дулааны цахилгаан станц сайжруулж, шинэчлэхэд 17.9
тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан дүнтэй (УБ инфо, 2017). Агаарын бохирдол
Монгол хүний амь нас, эрүүл мэндтэй тэмцэж буй энэ үед эдгээр хийсэн ажлуудаас
нь агаарын бохирдлыг хэмжих самбар л үлдэж дээ. Хэрвээ төрт улсын маань иргэн бүр, дээд шийдвэр гаргах
түвшний хүн бүр шударга, үйл хэрэг бүрээ сэтгэлээсээ хийдэг, эх орондоо хайртай
байсан бол одоогийн төсвийн маань утаанд зарцуулагдаж буй мөнгө инновацид
зарцуулагдах байсан байх даа. Гүүгл (Google) хайлтын системээс дэлхийн хамгийн бохирдолтой хот хэмээн
хайвал хамгийн эхэнд Time.com сайт
дахь “Life in the Most Polluted Capital
in the World” нийтлэл гарч ирнэ. Энэхүү нийтлэлд Улаанбаатар хотыг дэлхийн
хамгийн агаарын, хөрсний, ундны усны бохирдолтой хот хэмээн дурдах төдийгүй утаа
нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүсийн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлөхөөс
гадна улсын төсөвт маш хүндээр нөлөөлдгийг дурдсан байна (Joseph Hincks, 2018). Энэ байдал
үргэлжилсээр байвал бид инноваци, технологийн дэвшилд бус “Монгол хүнийг хэрхэн
эрүүл байлгах вэ?” гэдэг зүйлд санаа тавихаар болоод байгаа юм.
Мөн тоон мэдээлэл хангалтгүй, мэдээллүүд хэрхэн цацагдаж,
нийгэмд үнэн зөв мэдээлэл очиж эсэх нь ч дутмаг байсаар байна. “Нийгмийн
шинжлэх ухаан сургалтыг дэлхийн чиг хандлагад ойртуулах гол нөхцөл болсон олон
улсын шинжлэх ухаан мэдээллийн нэгдмэл урсгалд холбогдож чадахгүй, мэдээллүүд ч
дутмаг байна” (Отгоннасан, Содном,
Эрдэнэчулуун, 2016). Монгол Улсын Статистикийн эмхэтгэл дэхь бусад шалтгаанаар улсын хилээр гарсан хэсэгт багтсан
гадаадад сурахаар явж буй иргэдийн хэд нь тэтгэлгээр явж байгааг ч мэдэх
боломжгүй байна. Монгол улсын төсвөөс хэдэн оюутан тэтгэлэг аван гадагш сурч
байгаа эсэх, тэдний хэд нь Монголдоо ирж ажиллаж байгаа эсэх талаар байж болох
эх үүсвэрүүдээс хайхад нэг ч нэгдсэн мэдээлэл олдохгүй байгаа нь Монголд
мэдээллийн сан гэх зүйл байдаггүй эсвэл тэтгэлэг, буцалтгүй тусламж өгчхөөд
хяналт тавьдаггүйтэй холбоотой юм. Татвар төлөгчдийн мөнгөөр дотоодын их, дээд
сургуульд төдийгүй гадагш буцалтгүй тусламж, тэтгэлэг гэх нэрээр сурдаг ч түүнийг
нь хянадаг байгууллага Монголд үгүй байна. Гадагш тэтгэлгээр сурж буй
оюутнуудыг сонгон шалгаруулалтад тэнцэн явсан гэж үзвэл тэд мэдээж хамгийн
шилдэг, биеэ дааж хичээдэг, чадварлаг хүмүүс байж таараа. Тэднийг цөөн үгээр
хэлбэл ирээдүйд Монголын эдийн засгийн өсөлтөд маш эерэг нөлөө үзүүлэх хүмүүс
гэхэд болно. Гэсэн ч Монгол улс өндөр хөгжилтэй, баян улсууд руу өөрсдийн
баялаг болсон хүмүүн капиталыг алдсаар байна. Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд
сургуулиуд ч ядуу улсуудын чадварлаг хүмүүсийг сургуульдаа элсүүлэх сонирхолтой
байдаг. Үүнийг Монголоор бол бид тархиа алдаж байна[8] хэмээн
нэрлэдэг. Гадны улсуудад зориулан боловсон хүчин бэлдэж буй нь шударга бус зүйл
төдийгүй, гадны улсад шууд баялгаа үнэгүй өгч байна гэсэн үг. Өндөр оюуны
чадамжтай, боловсролтой хүмүүс эх орондоо ирэлгүй гадаадад ажилласаар байвал
монголд шинэ бүтээл, техникийн дэвшил гэх зүйлс шинээр гарахгүй гэсэн үг. Тиймээс
эдийн засгийн өсөлт удаашралтай явагдана гэсэн үг юм.
Эссегээ
дүгнэн бичвэл “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээх С.Зориг агсны
хэлсэн үг зүгээр нэг хэлсэн үг биш гэдгийг дээрхээс харж болно. Эдийн засгийн
өсөлтийг хурдасгахын тулд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэйгээс гадна Монголдоо
ажиллан, татвараа гадаадад биш эх орондоо төлөх хэрэгцээ байгааг харж байна.
Боловсрол эзэмших нь эдийн засгийн өсөлтөд маш чухал бөгөөд эзэмшсэн
боловсролоо ашиглан эх орондоо шинэ бүтээл, инноваци, шинжлэх ухааны судалгааг
хийх шаардлагатай байна. Хэрвээ тэгж чадвал бид заавал гадны улсад эмчлүүлж,
ажиллах шаардлагагүйгээс гадна эрүүл, аюулгүй, тайван, аз жаргалтай хотод
амьдрах болно. Баялаг гэдэг зүйлийг бид олон талаар нь бодож эхлэх цаг болсон.
Зөвхөн байгалийн баялгийг үнэт зүйлээ болгож буй улсууд доройтож эхэлж байна. Шударга
бус байдлын золиос нь хүмүүс бид өөрсдөө л болдог. Авлига, хээл хахуульг
шударга бус байдал нэмэгдэхийн хэрээр бид улам их ядууралд автаж, эрүүл
мэндээрээ хохирч, ажилгүй болж, гадаад улс руу аялах, суралцах нэртэйгээр
дүрвэсээр байна. Ингэж л бид боловсролтой, чадвартай иргэдээ гадаад улсууд руу
алдсаар байна. Бид өндөр боловсрол эзэмшсэн тархиа[9]
алдахгүйн тулд дан ганц байгалийн баялагт суурилсан бус хүмүүн капиталд суурилсан
эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Боловсрол эзэмшиж буй хүмүүстээ анхаарал
хандуулан, эх орондоо хэрхэн тогтвор суурьшилтай, хангалттай цалинтай, хөгжих
боломжтой нөхцөлийг хангах нь чухал байна. Бид Монгол хүний саруул ухаан, эв
нэгдэл зэрэгт л итгэж, хийж бүтээх боломжийг нь олговол бидэнд мэдэхгүй,
чадахгүй зүйл үгүй юм. Монгол хүн бүр дор бүртээ авлига өгөхөө больчихвол мөн
авахаас татгалзаж чадвал эх оронд минь шударга ёс тогтон өндөр хөгжилтэй баян
улс болно гэдэгт оюутан миний хувьд итгэж байна.
Ашигласан материал:
-
Болдбаатар Б. (Ред) 2012, Чөлөөт
зах зээлийн хувьсгал, Нэпко пресс, Улаанбаатар
-
Даваадорж Ц. (Ред) 2005, Орчин Үеийн Макроэкономикс,
Сэлэнгэ Пресс, Улаанбаатар
-
Отгоннасан В. Содном Ш. ба Эрдэнэчулуун Х. 2016, “Эдийн
засаг, нийгмийн ухааны сургалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”, Социологи, дугаар 11, 5-р хэсэг, 27-р хуудас
-
Үндэсний Статистикийн Хороо 2017, Монгол Улсын Статистикийн Эмхэтгэл, Ном Хур Пресс, Улаанбаатар
-
Бүтэд О. 2018, Баялгаасаа
Болж Баяжсан Хийгээд Баларсан Орнууд , Unread Today. Интернет холбоос: http://www.unread.today/Posts/post/1701
-
Улаанбаатар инфо 2017, Үе үеийн засгийн газрын утаатай тэмцсэн түүх, Интернет холбоос: https://www.ubinfo.mn/read/5102
-
Үндэсний Статистикийн Хороо 2018, Эдийн засгийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийн хамаарлын судалгаа. Интернет
холбоос: http://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=gdp_ump_pov_2018.pdf&ln=Mn
-
Эрдэнэбат Б. 2018, Мэдээлэл
хүсэх тухай, Эдийн засагчдын булан. Интернет холбоос: http://tsors79.blogspot.com/2018/10/blog-post_10.html
-
Joseph Hincks, 2018, Life in the Most Polluted Capital in the World, Time. Интернет холбоос: http://time.com/longform/ulan-bator-mongolia-most-polluted-capital/
Legatum Institute 2018, The Legatum Prosperity Index, 12th edn, Available at: https://www.prosperity.com/download_file/view/3553/1692
[1] Гадаадад
сурах, ажиллах, хараар үлдэх гэх мэт
[2] 2012-2017
оны хооронд
[3] Хүн
амын тоо:2,338,075 ;
инфляц: 0.9%, Дэлхийн хамгийн бага татвартай улс
[4] Хүн
амын тоо: 31,568,179 ;
инфляц: 1,000,000%
[5] Эдийн
засагч Robert Solow нь 1987 онд Нобелийн шагнал хүртсэн
[6] Бодит
Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт
[7] Жишээлбэл
Спани улс боловсролоороо 36-д ерөнхий индексээрээ 25-т байна. Бусад улсуудын
хувьд боловсролоор хэр дээгүүрт байна, бусад үзүүлэлтүүд ч дээгүүр жагссан
хандлагатай байна.
[8] МУИС-ийн
“Эдийн Засаг”-ийн тэнхмийн Проффесор Б.Эрдэнэбат багшийн Япон улсад
Хоккайдо-Монгол Харилцааны Нийгэмлэгийн оюутнуудад тавьсан илтгэлээс санаа
авав.
[9] Тархиа
гэдгийг хүмүүсээ гэж ойлгоно.
Миний дүү ч улам л чадварлаг болоод байна шүү. Чимээгүйхэн уншаад л яваа шүү. Хэрэгжүүлж буй төсөл бүхэнд нь амжилт хүсье. Хүчирхэг ертөнцтэй байхаас манлайлал эхэлдэг. Тэгэхээр хүн өөр өөртөө манлайлж чадваас бусдыг манлайлдаг бололтой. Өөр өөртөө манлайлж буй нэгэн жишээ юм шүү миний дүү.
ReplyDeleteСАЙН ӨДРӨӨ
ReplyDeleteНамайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.
ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
Нэр......
Дунд нэр .....
2) Хүйс: .........
3) Зээлийн хэмжээ: .........
4) Зээлийн хугацаа: .........
5) Улс: .........
6) Гэрийн хаяг: .........
7) Гар утасны дугаар: .........
8) Имэйл хаяг ..........
9) Сарын орлого: .....................
10) Мэргэжил: ...........................
11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com