Skip to main content

Миний блогоор зочилсон

Цэргийн зарлан буюу ҮХЛИЙН ЗАРЛАН

Дорноговь аймаг, Зүүнбаян сум
Цэрэгт явснаас амиа хорлох нь хавьгүй дээр сонголт. Миний энэ зүйрлэлийг уншаад зэвүү, дургүй хоёр нь зэрэг хөдлөх хүмүүс олон. Цэргийн алба бол эр хүний бие бялдрыг тэгш хөгжүүлэх, хүн ёсоор хүмүүжүүлэх тийм л нэр хүндтэй зүйл. Өө энэ өгүүлбэр бас л худлаа юм байна. Зүгээр л ингэж ярих ёстой юм шиг байсан. Харин миний тодорхойлолт бол "Их сургуулиа төгсөхдөө эсвэл орохоосоо өмнө нэг жилийг сохор зоосны цалингүйгээр хүнд дасгал хөдөлгөөн хийж, олон даргын зараалд гүйж, нийгмийн бүтээн байгуулалтад оролцоод дараа нь зодуулснаа эр хүн боллоо гэж дүгнээд, батлах шаардлага гарвал даргадаа зодуулж, эсвэл хүнд дасгалаа даалгүй мажийхыг хэлж байх шиг байна." 21 настай надад нэг удаа цэргийн зарлан ирсэн юм. Би ч оюутан учраас угаасаа явахгүйгээ мэдэж байсан. Явахаар боллоо ч манай гэрийнхэн явуулахгүй нь ойлгомжтой. Учир нь манай аав цагдаа, цэргээр олон жил явсан учраас ямар харгис зүйл хүлээж байгааг мэднэ. ( Ижий минь өнөөдөр хайрлаж өсгөсөн хүүхэд үхэл рүү нь юу гэж явуулах вэ? Гэж хэлэв). Гэхдээ цэргийн үзлэгт орохдоо би баярлаж, догдолж орсон юм шүү. Олон зуун мянган төгрөг өгөөд орох шинжилгээг тэнд үнэгүй өгдөг учраас түүнийг боломж л гэж харсан хэрэг. Заал дүүрэн эмч нар тус тусын шинжилгээг шалдан залуусаас авдаг. Гэхдээ нэг асуулт асуугаад эрүүл гээд явуулах эмч байхад сэтгэлээсээ нэгд нэггүй үзэх эмч бас байна. Жишээ нь мэдрэлийн эмч: "Шивээс хийлгэсэн үү?" би: "Хийлгээгүй" за яв эрүүл гэх жишээний. Үүнээс үзэхэд шивээстэй Монгол хүн бүр МЭДРЭЛ НЬ МУУТАЙ гэж дүгнэж болохуйц байх. Харин эрчүүдийн эмч бол сайн үзнэ ээ. "дээшээ, доошоо, шамла суу бос ... гээд л" Тиймдээ ч үнэн дүгнэлт гарч дүгнэлт нь нийгмийг цочроосон байх. Түрүү булчирхайны өвчлөл нийгмийг цочроосныг сана !!! За эмчийн үзлэг бол хийгдээд л дуусдаг зүйл. 
Тэнд байх залуучуудыг харвал хэт тураалтай, хэт таргалалттай хүмүүс олон. Бас цэрэгт явж хүмүүжээсэй гэж бодсон хүмүүс ч олон байв (Нэг өгүүлбэрт ашиглах бүх үгсийг хараалын үгээр ярьж чадаж буй тэднийг геннист бичүүлмээр). 

За гарчгийнхаа талаар тайлбарлавал: Сүүлийн 2 жилийн хугацаанд миний мэдэхийн 2 цэрэг үхэв. Өөд болох үхэх гэдэг үг ойролцоо боловч сонсогдохдоо бага зэрэг ялгаатай. Тэд үхсэн. ЦЭРГИЙН АЛБАНД ЦОО ЭРҮҮЛ ХҮН ТЭНЦДЭГ. Эмчийн үзлэг болж байгаа юм чинь тэд хоёул цоо эрүүл л байсан байж таараа. Бас нэг хачирхалтай зүйл нь хоёул Дорноговь аймгийн Зүүнбаян суманд үхсэн. Энд миний мэдэх маш олон хүнд ажилладгаас гадна цэргийн алба хаасан. Бас ямар аймшигтай харгислалууд байдгийг хүмүүсээс зөндөө л сонссон. Шүдэнзний мод уу? Лоом уу? Гэдэг 2 асуултаас л эхэлнэ. Лоом бол нэг цохино. Шүдэнз бол хөдөлж чадахгүй болтол чинь тамлан зовооно. Цэргүүд лоомыг л сонгоно. Ганц Зүүнбаян ч биш, бүх цэргийн штаб !!! Энэ мэтээс л тамлал эхэлнэ. Хэрвээ та тэнд цэргийн алба хаасан нэг хүнтэй 10 минут ярих юм бол өөрөө амаа ангайна, бас амиа хорломоор ч санагдах биз. Амиа хорлох энэ үг тоглоом биш шүү. Монгол улс Азидаа байтугай дэлхийд амиа хорлолтоороо тэргүүлдэг гэдгийг санаарай. Гэхдээ жинхэнээсээ амиа хорлодог үгүйг нь би бас таашгүй. Илрээгүй хэргийг, хахуулиар шийдсэн хэргийг, эзэн нь олдохгүй байгаа хэргийг, эсвэл цагдаа нар өөрсдийгөө хамгаалсан хэргийг амиа хорлолт гэж бүртгэж байгааг ч би таашгүй. Монголд айдасгүй явна гэдэг чинь баячуудын л ажил байх. Тэд ч айдаг л юм шиг байсан. Солонгос сериалаас илүү адал явдалтай учир хааяа сонсоод авдаг юм. Хүрэлсүхийг Номтойбаяр алчих вий? Энхболдыг Батзандан буудаж унагаах вий гэдэг дээр ч айдаг л байх. Ер нь айдасгүй хүн гэж нэг ч байхгүй. Байрныхаа орцод дээрэмдүүлсэн хэрэг гарахад дээрэмдсэн хүнийг нь 1 сар л хорих шийдвэр гаргадаг тийм л улс. Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд тавигдах л юм. Тэрнээс хүртэл айдсыг мэдрэх юм. ЛГБТ жагсаалд оролцсон миний зургийн доор буудаж унагаа гэсэн коммэнтийн доор өөрийн байгаа газрыг би хэлтэл одоо хүртэл буудаагүй байхыг бодвол айлгаж байгаад алахаар шийдсэн байх.  1/22-нд цэрэг үхлээ гэсэн мэдээг сонсоод миний зүрх зогсох шахсан. Би цэрэг болохоос айдаг, цэрэгт явахаар бол замдаа хэлээ хазаж үхнэ гэж боддог над шиг хүний зүрх цэргийн штабт очихоосоо өмнө л зогсох шахлаа. 4 сард ирэх ҮХЛИЙН ЗАРЛАН минь АМИА ХОРЛОЛТЫН зарлан байх вий дээ. Уг нь цэргийн зарлан. Хүн намайг алсан ч, замдаа осолдсон ч, дарга нар маань тамалсан ч, зодсон ч эцсийн шийдвэр нь эх орноосоо урвасан буюу амиа хорлолт эсвэл зуурдаар таалал төгссөн гэсэн шийдвэр байх болов уу. Намайг үхсэний дараа шуугих хүмүүст хүүхдээ цэрэгт бүү явуулаарай. 


САЙН БАЙНА УУ? Цэргийн хуаран гэх оршуулгын газар минь. 

Comments

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...