Skip to main content

Миний блогоор зочилсон

“Амжилтад Хүрэх Гал Эрмэлзэл” номын тэмдэглэл



Номын зохиогч: Инамори Казүо
Номын тэмдэглэл бичсэн: Алтанхуягийн Алтанбаяр

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. АМЬДРАЛДАА АМЖИЛТ ГАРГАХЫН ТУЛД
Амьдрал бол тэр чигтээ жүжиг. Тэр жүжиг нь заримдаа драмын, уянгын, романтик, инээдмийн заримдаа бүр гунигийн жүжиг болдог. Амьдрал хэмээх жүжигт хүн бүр өөрсдөө гол дүр нь. Гол дүр нь зохиолоо бичдэг. Зохиолын гол дүрийн баатрыг амжилтад хүргэх, зовлонг үзүүлэх нь зохиолчийн л дурын асуудал. Мэдээж амжилттай сайн зохиол бичиж сурахын тулд эрдэм мэдлэг, тодорхой хэд хэдэн зорилго, бас логик дэс дараалал хэрэгтэй. Эрдэм мэдлэгийг ахмадаасаа сонсохыг сургадаг. “Ахын сургаал алт, эгчийн сургаал эрдэм”, “Ах нь сургадаг, дүү нь сонсдог” гэлцдэг.   Тиймээс тэдний үг бүр нь залуу хүний хувьд луужин нь болно гэсэн үг.
Мөн ямар ч шинжлэх ухаан, урлаг соёл, тэр байтугай жүжигт ч томъёолол чухал. Амьдралдын үр дүнгийн томъёо бол:


Амьдралын үр дүн = Үзэл хандлага Х Гал эрмэлзэл Х Чадвар
Энэ нь мэдээж намээгүйг анзаарах хэрэгтэй. Нэмэх үйлдэл бол нэг зүйлийг нөгөө зүйлд шууд хамаатуулж тооцдоггүй. Харин үржих үйлдэл бол нөгөөгөөсөө шууд хамаардаг. Хүчин зүйл бүрийг тайлбарлавал:
Гал эрмэлзэл (0-100)
Энэ бол хувь хүний өөрийн шууд шийдвэрээс хамаарах зүйл. Аливаа зүйлийг хийх хүсэл тэмүүлэлтэй байна гэдэг нь сайхан. Тэрхүү хүсэл тэмүүллийг нь бадраах хүн бас чухал. Үргэлж ас, үргэлж тэмүүл.
Чадвар (0-100)
Чадвар гэх зүйлийг мөн томъёолж болно. Чадвар=эрүүл бие махбодь Х авьяас Х төрөлхөөс заяасан зохицох чанар. Гэвч зарим зүйлийг хүн өөрөө хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Чадахгүй зүйлийг хичээгээд ч үл бүтэх үе байдаг. Түүнийгээ чадахгүй гэдгээ хүн өөрөө хүлээн зөвшөөрч чадвал жинхэнэ чадал суух болно.
Үзэл хандлага  (-100-аас +100)
Үзэл хандлага бол хамгийн чухал гэдгийг үүнээс харж болно. Ямар нэгэн зүйлд яаж хандана, тийм л зүйлийг амьдралын үр дүнд бий болгон гэсэн үг. Мэдээж ямар ч нэмэх тоог хасахаар үржүүлсэн хасах л гарах учиртай. Үзэл хандлага, гал эрмэлзлийг харвал тэд хоёул эерэг тэмдэгтэй байна. Аль нэг чадвар л тэг байхад амьдралын үр дүн тэг гарах учир бүх чадварыг эн тэнцүүхэн хөгжүүлж, нэмэгдүүлэх нь чухал юм. Эдгээр чадварууд хүний амьдралын үр дүнг харуулж байна.
Амьдралын үр дүн нь хөдөлмөр. Хөдөлмөрөөр дамжуулан амьдралын шинэ утга учир, үнэ цэнийг олж мэдэрдэг. Хөдөлмөрлөх явцад маш олон бэрхшээл, саад тулгарна. Хэдий тийм ч нөгөө амьдралын алтан томъёогоо хэрэглээрэй. Ямар ч хүнд бэрхшээл тулгамдсан түүнийг даван гарах чадвар, хийж буй ажилдаа дурлах зэрэг нь таныг амжилтанд хүргэх болно. Мэдээж таны ажил таны бизнес, аз жаргал, хобби тань байх учиртай. Хичээсний эцэст ямар нэгэн бэлэг ирээдүйд таныг хүлээж байгаа гэдэгт итгээрэй. Олон алдаж, олон туршлага суусан ч эргээд нэг хараарай. Та их зүйлийг ухаарах болно. Амьдралын хамгийн бодит ололт нь дадлага бөгөөд ажил амьдралдаа тохирсон ном уншиж баяжуулах юм бол дотоод ертөнц, амьдралаа өргөтгөх болно.
Өөдрөг үзэл бол маш чухал. Хамгийн хэцүү үед ч өөдрөг үзлээр маргаашийг харах чадвартай байна гэдэг амжилтын нэг хэсэг. Ингэж чадсанаар аливааг эергээр харж урд чинь байсан бүх ээдрээ арилж хялбар шийдлүүд бий болно.
2-Р БҮЛЭГ. БИЗНЕСТ АМЖИЛТ ГАРГАХЫН ТУЛД
Бизнес удирдлагад хамгийн чухал долоон үсгийн титмэг нь PASSION юм.
Profit                                - бизнес ашиг
Ambition                         - амбиц буюу санаа зориг
Sincerity                          - үнэнч зан, байдал
Strength                          - жинхэнэ хүч чадал
Innovation                      - шинэ бүтээл, сайжруулалт
Optimism                        - өөдрөг үзэл
Never give up                 - хэзээ ч бууж өгөхгүй байх

Компаний амьдралд оролцож буй хүн бүр (ажилчид) өөрсдийн гэсэн үүрэгт ажилтай. Тэд өөрсдийн хүлээж авсан ажлаа дор бүрнээ хийж чадна гэсэн оргилсон халуун сэтгэлээр, мэргэжлийн түвшинд хийж чадвал энэ нь өөрөө амжилт юм. Энэхүү ажлыг хийж чадах л юм бол өөртөө болон бусдыг эергээр өөрчилж чадна гэдэгтээ итгээрэй.

Бизнесийн гол зорилго нь ашиг олох. Хамгийн бага зардлаар, хамгийн их ашиг олох нь бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн чухал гэхэд болно. Гэвч ашиг гэх зүйл нь түүний араас хөөцөлдөхөөс илүү хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог зүйл юм. Ашгийг бий болгох хүчтэй зэвсэг бол ажилчид. Ажилчиддаа анхаарал хандуулдаг, тэдний нийгмийн амьдралд санаа зовдог менежертэй бол ашиг хамгийн их байх боломжтой гэсэн үг. Чөлөөт зах зээлд ашиг бол нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсны төлөөх шан юм. Үргэлж үйлчлүүлэгчдээ ч тэр, ажилчиддаа ч тэр баярлуулах нь бизнес эрхлэгчдийн хувьд том хөрөнгө оруулалт байх болно. Байгууллагын зорилго ч бүх хүний зорилго байх хэрэгтэй. Удирдагч хүн хамт олныхоо эрх ашгийг сонсож байх нь удирдагч хүний ёс суртахуунт үүрэг юм.  Ажилчдын чин хүсэл, эрмэлзэл нь бодитой бөгөөд аугаа зорилт, шалтгаантай, түүнчлэн өв тэгш байх учиртай.

Чөлөөт зах зээл дээр байгууллагууд үнээрээ өрсөлддөг. Гэвч үнийг зөв тогтоосон байгууллага л ашигтай байна гэсэн үг. Олон эрсдэл бизнест гарч ирдэг бөгөөд үүнийг даван гарах хамгийн том зүйл нь нөөцөө хангалттай хэмжээнд байлгах юм. Компаниа дэлхийн хэмжээнд байлгамаар байгаа бол тийм хэмжээний хичээл зүтгэл л шаардана гэсэн үг. Хийж буй ажилдаа дуртай бай. Ингэж чадвал амжилтад хүрэх нь баталгаатай боллоо л гэсэн үг. Амжилттай байна гэдэг нь худалдагч, худалдан авагч хоёр хоёул сэтгэл ханамж өндөр үлдэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл бүх хүнд л сэтгэлээсээ хандах хэрэгтэй.
Сайн менежер хүн гэж төлөв даруу, зөв шийдвэр гаргадаг, тэнцвэртэй, их хайрыг ухаарч чаддаг, бусдыг хайрлаж хүндэтгэдэг, ажилчиддаа үлгэр жишээ үзүүлдэг, бусадтай халуун яриа өрнүүлж чаддаг, мөн ажилчиддаа итгэдэг хүнийг хэлнэ. Лидер хүн ямар ч үед өөдрөг, ирээдүйдээ итгэлтэй байх хэрэгтэй. Амьдралдаа өөдрөг байна гэдэг нь хамгийн чухал урьдач нөхцөл болдог. Зүрх сэтгэлдээ хатуу итгэл үнэмшилэйгээр хэзээ ч битгий бууж өг.  
Ажлын байранд өөрийн гэсэн ёс суртахуун хэрэгтэй. Үүнийг ажилчиддаа тайлбарлахаас илүү биеэрээ үлгэрлэх нь чухал. Өөрөөр хэлбэл шаардаж буй шаардлагаа өөр дээрээ хэрэгжүүл гэсэн үг. Ажилдаа өөриймсөг хандаж, амиа өгөхөөс ч буцахгүй хүн бай. Ажилчид ерөнхийдөө шулуун шийдмэг хүнийг л хүсдэг тул тийм байхыг хичээгээрэй.
Инновац бол байгууллагын төдийгүй хувь хүний хамгийн том байх ёстой чадвар. Инновац хийх чанарыг нэг насныхаа дадал зуршил болгох хэрэгтэй. Инновац хийхийн тулд үргэлж толгойгоо шинэ бүний төлөө гашилгаж, биеэ тарчлаах хэрэгтэй. Ер нь амь тэмцсэн адил оролдлогын дундаас л шинэ зүйл бий болно. Гэхдээ амархан зүйлийг ярвигтайгаар хүлээж ав гэсэн үг биш. Ямар нэгэн зүйлийг эхлүүлсэн л бол ард нь гарна гэж улайрах хэрэгтэй. Тогтонги зүйлийг хүлээн зөвшөөрөх гэхээс илүү үгүйсгэж байж жинхэнэ бүтээл гардаг гэдгийг санаарай. Үгүйсгэх гэдгийг зөв зүйл дээр ашигла. Ихэнх зүйл дээр нааштай хандлагад үндэслэсэн ухамсар, шийдвэр нь сайн үр дүнг авчирдаг.


  

Comments

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...