“Амьдрал гэдэг чинь алаан
байхгүй юу...”
Өрсөлдөөний тухай бичнэ гээд олон сар бодсоны эцэст
өнөөдөр нэг юм бичих сэдэл нь төрөв. Ер нь өрсөлдөөний талаар хүмүүс төдийлөн
яриад байдаггүй ч бүгд мэддэг. Бүр өдөр бүр бусадтай өрсөлддөг хүмүүс ч байдаг. Олон хүмүүс “Чиний өрсөлдөгч бол, чи
өөрөө” хэмээн өөртэйгээ дайсагнахад хүргэдэг. Тэгж л их дайсагнахыг хүсээд
байгаа юм бол, яагаад өрсөлдөгчөө алж (амиа хорлож) болохгүй гэж. Тийм ээ чиний
өрсөлдөгч нэгхэн хормын дотор л үхэж, чи өөрөө өрсөлдөгчөө алах болно. Миний
бичвэр өрсөлдөөний соёлын талаар өгүүлэх болно. Өрсөлдөөн болон соёл гэх ойлголтыг
тус тусад нь авч үзээд өөрийн бодлоор нэгтгэн, тунгаан бичихийг хичээе.
Соёлын тухай хэдэн мянган тодорхойлолт байдаг. Грек, Ром,
Шумер, Вавилоны ард түмний хүсээд байсан соёл өнөөдрийн бидний амьдрал мөн болов
уу? Соёлын тухай бичихийн тулд олон зүйл унших хэрэгтэй. Гэхдээ өнөөдөртөө
надад тэгэх шаардлага байхгүй юм чинь энэ удаад өөриийн бодлоо л бичээд үзье.
Бидний амьдрал соёлоор хүрээлэгдсэн гэхэд болно. Улс үндэстний уламжлалт соёл, хувцаслах
соёл, ном унших соёл, биеэ авч явах соёл, гэрээ хийх соёл, хоол идэх соёл, харилцах
соёл тэгээд бас өрсөлдөх соёл. Энэ бүгдийг ойлгож, давж гарж, нэгдэж чадахгүй
бол чамд соёлын шоок гэх зүйл “Сайн уу” гээд л гараад ирнэ. Тэр шоок чамайг
бүдүүлэг, харанхуй нэгэн болгож харагдуулна. Тиймээс л чи соёлын талаар мэдэх
ёстой болж таарлаа.
Өрсөлдөөн ба өрсөлдөх соёл
Би ч тэгэж их өрсөлдөөд, гавьяа байгуулаад мандаад байгаа зүйл алга. Энэ бичвэрээ бичихээсээ ч ичиж байна. Гэхдээ бага зэргийн туршлагаа, судалж мэдсэн зүйлтэйгээ нэгтгээд бичих гээд үзэж байгаа нь энэ. Би бичвэрийнхээ эхлэлд чиний өрсөлдөгч чи биш гэх санааг гаргахыг хичээсэн.
Би ч тэгэж их өрсөлдөөд, гавьяа байгуулаад мандаад байгаа зүйл алга. Энэ бичвэрээ бичихээсээ ч ичиж байна. Гэхдээ бага зэргийн туршлагаа, судалж мэдсэн зүйлтэйгээ нэгтгээд бичих гээд үзэж байгаа нь энэ. Би бичвэрийнхээ эхлэлд чиний өрсөлдөгч чи биш гэх санааг гаргахыг хичээсэн.
Дахиад л хэлье чиний өрсөлдөгч чи биш.Чиний өрсөлдөгч бол чиний хамгийн сайн найз, найз охин/залуу чинь. Ирээдүйд чи нэг албан тушаалын төлөө хайртай хүнтэйгээ өрсөлдөх хэрэг гарвал чи бууж өгөх гэж үү? Би л лав чадахгүй. Чи хамгийн эрхэм, ойр дотны, сайн найзуудыгаа чи өөрөө л сонгосон. Чи үргэлж сонголт хийж байдаг гэдгийг “Тоомжиргүй амьрах ухаан” номоос ойлгосон гэж найдъя. Чи бол төмөр. Чамайг ирлэхгүй, зүгээр л байлгаад байвал чи зэвэрч төмрийн хог дээр л очно. Төмрийг зөвхөн чулуу л ирлэдэг. Тиймээс чиний найзууд чулуу л байх хэрэгтэй. Хэрвээ найз чинь хөвөн бол чи бараг хэрчээд хаях байлгүй. Найзуудаа зөв сонгоорой гэсэн мессэжийг ч өгөхийг хүсэхгүй байна. Хүн бүрийг л чи өрсөлдөгчөө гэж хар. Гэхдээ 21-р зуун 13-р зуун шиг дайн тулаантай үе биш гэдгийг санаарай.
21-р
зууны өрсөлдөөн гэж юу юм бэ?
21-р
зуунд өрсөлдөхийн тулд чи юун түрүүнд 21-р зуунд амьдарч буй хүний эзэмших чадваруудыг
эзэмшсэн байх ёстой (Цолмон эгчийнхээ сургалтаас ашиглав).
i.
Суралцах,
инновацийн ур чадвар: Уншсан, мэдсэн зүйлдээ үргэлж эргэлзэж шүүмжлэлтэй
хандаж, түүндээ шинжилгээ хийж, асуудал байвал шийдвэрлэх аргыг нь олж бусадтай
хамтран, бүтээлч сэтгэлгээтэй, шинэчлэгч байх хэрэгтэй.
ii.
Ажил,
амьдралын ур чадвар: Аливаа зүйлд уян хатнаар хандаж, дасан зохицож,
санаачлагатай байж өөрийгөө чиглүүлэх чадалтай байх хэрэгтэй. Үүнийгээ дагаад
нийгмийн болон соёлын харилцаанд оролцож, ажилдаа хариуцлагатай, бүтээмжтэй
байж бусдаас ч хариуцлага шаардаж чаддаг байх ёстой.
iii.
Цахим
тайлагдалт: Чи насанд хүрсэн
хүн учраас бичиг үсэг тайлагдсан байх хэрэгтэй. Гэхдээ чи 6 настай биш тул мэдээж
мэдээллийн бичиг үсэг, хэвлэл мэдээллийн бичиг үсэг, 2 болон түүнээс дээш хэлний
мэдлэг, эзэмшсэн хэлээ хэрэглэж чаддаг байх хэрэгтэй. Хамгийн том чадвар нь
компьютерийн хэрэглээний программаас гадна мэргэжлийнхээ программууд болон
фотошоп гэх мэтчилэн үргэлж хэрэглэгдэх программуудыг сайн мэдэхэд илүүдэхгүй.
Өрсөлдөөн
бол соёл.
Би олон тэмцээн уралдаанд оролцож байгаагүй л дээ. Байнга
түрүүлчихдэг болохоор ичээд байдаг байсан юм (Энэ үнэн шүү. Манай арван жил,
коллежийн багш нараас ч асууж болно). Чадахгүй зүйлдээ ч чадна гэж дайрдаггүй
тийм л мэдрэмжтэй хүүхэд байсан. Яагаад ч юм илтгэх сургалт, мэтгэлцэх урлагт суралцаагүй
ч өөрийн үзэл бодлоо бусдаас илүү гаргаж чаддаг л гэж боддог. Энэ бол
боловсролыг чанартай олгосон багш нарын гавьяа байх. Б.Батзаяагийн “Өрсөлдөх
чадвар” гэх номыг би жилийн өмнө “Аз Хур” дэлгүүрийн хямдралтай номын
худалдаагаар 14000 төгрөгөөр авсан. Үнэхээр ашигласан ч юм алга. Энэ номд илтгэх,
багаар ажиллах, цаг төлөвлөх, харилцааны, мэтгэлцэх, эсээ бичих ур чадвар гэх
гарчгуудтай юм байна. Сая л нэг дахин харав. Энэ чадваруудыг эзэмшихийн тулд
хүмүүс өнөөдөр энэ номыг 20,000 төгрөгөөр авдаг. Эдгээрийг арван жилийн
сургуульд эзэмшүүлдэггүй гэж үү? Миний нийгмийн даатгал 2 жил орчим төлөгдсөн
буюу 2 жил орчим ажилчин ангид байсан миний хувьд хэзээ ч (бүр хэзээ ч)
ажлаасаа хоцорч үзээгүй, хичээлээсээ ч ялгаагүй. Олон зүйлийг зэрэг амжуулдаг
миний хувьд нэгийг нь ч таг алга болон орхиж үзсэнгүй. Энэ бол цаг төлөвлөх
чадвар биш гэж үү? Иймхэн чадваруудыг эзэмшиж чадаагүй хүн өнөөдөр өрсөлдөх
талаар, тэр байтугай 21-р зууны өрсөлдөөний талаар бодоод ч яах вэ дээ. Илтгэх
гэдгийг ур чадвар л гэдэг. Тэр ур чадварыг сайн эзэмшсэн хүмүүс нь хийсвэр зүйл
ярин, худал хуурмаг руу хөтлөхөд ашиглаж буй хүмүүсийг бурхан өршөөг л гэж
хэлнэ. Ингэж ашиглаж байхаар илтгэж чаддаггүй байсан нь дээр биз. Гэрлэж ч
үзээгүй байж гэр бүл төлөвлөлтийн талаар ярьдаг хүмүүс хаа сайгүй байхад гайхаад
л байдаг. Болохгүй юм байхгүй л дээ. Гэхдээ л ...
Соёлтойгоор яаж өрсөлдөх вэ?
Зүгээр л өөрөө хичээ. Чи хичээвэл хэзээ нэг өдөр бурхан
чамайг шагнаж л таараа. Би бурханд итгэдэг гэдгээ нийтлэлүүдээрээ дамжуулан
хэлдэг учраас бурхныг үгүйсгэх хэрэггүй. Би маш их ядрахаараа, маш их
шаналахаараа “хэзээ нэг өдөр тэр дээрээс харж байгаа эрэгтэй, эмэгтэй нь үл
мэдэгдэх бурхан намайг шагнах юм чинь хурдхан шиг, чанартай хийгээд дуусгачих”
гэж өөрийгөө зоригжуулдаг. Гэхдээ миний өрсөлдөгч яав ч би биш. Бурхан ч биш.
Тийм болохоор надад дурласан бурхан яаж ийж байгаад л намайг шагнахаа мартдаггүй
юм. 2 ч удаа тэтгэлэг авч, илгээсэн бүх хөтөлбөртөө тэнцэж, бичсэн 3 төсөл
маань 3-уулаа амжилттай байсан гэхээр би хичээсэн л байгаа биз дээ. Хүмүүс шиг энэ бүтэхгүй, би чадахгүй гэж өөрийгөө голсон бол бурхныг хараагаад л сууж байх
байсан байлгүй. Хичээх хэрэгтэй. “Бэрхшээлийн цаана бэлэг” гээд ном хүртэл
байхад бэрхшээлээс айж байгаа бол ёстой хохино л гэе дээ.
Чиний өрсөлдөгч чиний найз. Дахиад л хэлэхийг хүслээ. Өрсөлдөгчийгөө
дагаад дэмий тэнэх, өрсөлдөгчтэйгээ хичээл хийх нь чиний л сонголтын асуудал.
Нөгөө төмрөө мартаагүй биз.
Одоо хэдхээн чадварыг гартаа ортол эзэмш
-
Анкет гэх зүйлийг нэг удаа ч болтугай чанартай бөглөөд үз.
Энэ бол ирээдүйд англи хэлийг эх хэл шигээ сурснаас ч илүү чадвар гэдэгт
итгээрэй. Чиний ажлын чинь эхний шалгалт энэ байх болно.
-
Ялангуяа академик бичих чадварт суралцаарай. Амьдралынхаа
турш бичсэн “Миний зорилго, миний мөрөөдөл” гэсэн эсээгээ чанаржуулаад,
академик байдлаар бичээд компьютер дээрээ хадгалаад ав. Нээх их зүйл бич гэж
хэлэхгүй ээ. Энэ эсээг л бичээд сурчихад алзахгүй байх
-
Ажлын ярилцлага гэж мэдэх үү? Арван жилийн хүүхдүүдэд энэ
чадвар битгий хэл, хүний өөдөөс олигтойхон инээхийг заахгүй байгаа юм чинь
мэдэхгүй байх нь ч аргагүй. Ажлын ярилцлаганд орох гэж байгаа бол чамаас асуух
арван асуултыг, мөн ярих дарааллаа мэддэг л байх ёстой. Чамаас угаасаа асуух нь
тодорхой зүйлсийг өмнө нь бэлдчих л хэрэгтэй. Эх хэлээрээ ч, англи хэлээр ч
түгдрэлгүй л ярьдаг байх нь чиний давуу тал л гэсэн үг. Мэдээж хүний өөдөөс
инээгээд, гар бариад, мэндлээд суух нь тодорхой. Юун тэр өрсөлдөөний чадварууд
вэ? энэ чадвар чиний ирээдүйг чинь өөрчилнө.
За,
нэг зүйлийг ойлгуулах гээд ямар ч их юм биччих вэ дээ. Өрсөлдөөний соёлыг
өөртөө суулгачихвал чиний амьдрал аяандаа эерэг эргүүлэг рүү л тэмүүлнэ л гэсэн
үг.
“Өөрт таашаал баяр бахархал өгөх тийм ажлыг хийж байгаа тэр хүмүүс аз
жаргалтай”
Нийтлэлч: А.Алтанбаяр
Comments
Post a Comment