Skip to main content

Posts

Миний блогоор зочилсон

ЗАВСРЫН НАС БУЮУ ӨСВӨР ҮЕИЙНХЭН...

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10-19 насныхныг өсвөр нас гэж үздэг. Миний бие ч 16 настай энгийн нэгэн өсвөр насны эрэгтэй хүүхэд. Өсвөр насны хүүхэд байх нь надад маш хэцүү санагддаг. Хүүхэд байх нь магадгүй илүү хялбар. Аав ээжийн хайр, эмээ өвөөгийн минь агуу их сургаал нь аз жаргал авчирч байжээ. Монгол улсын 3 хүн тутмын нэгийг хүүхдүүд бид эзэлдэг хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллэсэн байсан . Бид аль хэдийн нэг сая давсан  хүүхэд, өсвөр үеийнхэнтэй. Хэдий бид олон ч цөөхүүлээ мэт чив чимээгүй орон зайд амьдарсаар байна.                    Би өсвөр насны хүүхэд. Энэ үе хүртлээ хүүхэд, өсвөр үеийнхэн бид аав, ээжийн сургаалыг даган хүмүүжиж эсвэл хүнд, хөнгөн хөдөлмөр эрхлэн нийгэмд үнэлэгдээгүй байдаг мэт санагдана. Яагаад вэ гэвэл хүүхдүүдийг биеэ даах чадваргүй гэсэн бодол томчуудад байсаар л байдаг. Тиймээс хүүхдүүдийн өөрт итгэх итгэл байхгүй болсон мэт.             ...

ЗАЛУУСЫГ ҮНЭЛЭХ НИЙГМИЙН ҮНЭЛЭМЖ...

Манай улсыг сүүлийн үед гадны улс орнууд залуусын орон гэж нэрийдэх болжээ. Учир нь монгол улсын 75 орчим хувийг хүүхэд, залуус эзэлдэг хэмээн үндэсний статистикийн газрын 2012 оны судалгаанаас гаргасан мэдээ байдаг. Залуус биднийг монгол улс хэрхэн үнэлдэг вэ? Энэхүү асуултын цаана мянга мянган сайн, муу гэх мэтээр олон хариулт бий. Залуус бидний нийгэмд үнэлэгдэх үнэлэмж хэрхэн орших, бид улс орныхоо хөгжилд яаж оролцож байгааг тодруула хын тулд баян, ядуу зэргийг үл харгалзан оюутан, сурагч, ажилтай, ажилгүй гэх 210 залуусаас судалгаа авсан юм. Гэхдээ бид үнэлэмж гэхээс илүү өөрсдийнх нь ирээдүйн хүсэл мөрөөдөл, чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрөөдөг талаар судалгаа авсан юм.aa Залуусаас хүсэл мөрөөдлийнх нь талаар асуухад ихэнх хэсэг нь буюу 62% нь мэргэжлээрээ сайн ажиллан улс орноо хөгжүүлж дэлхийн томоохон улсуудтай хөл нийлүүлэн алхах хэмээн хариулсан нь монголын ирээдүйг шилдэг боловсон хүчин хүлээж байгаа нь харагдаж байна. Үлдсэн 38% нь бусдад туслах, өөрийн нэр хүндий...

ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГАА ХҮҮХДҮҮД ба ТЭДНИЙ БОЛОВСРОЛ

            Монгол улсын нийт хүн амын тал орчим хувийг 0-18 насныхан буюу хүүхдүүд эзэлдэг билээ. Хүүхэд нас гэдэг хамгийн нандин, аз жаргал, баяр баясал гээд энэ дэлхийн хамгийн сайн сайхныг эдлэх нас юм. Тиймдээ ч томчууд “Хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэрэг хэрвээ байдаг бол...” хэмээн дуулцгаадаг. Гэр бүлийнхээ хайранд умбаж, найз нөхдийнхөө аз жаргал дунд байх энэ л ариухан насаа хүн бүр л дурсацгаана.       Гэтэл зарим нь энэ л ариухан насан дээрээ хүнд болон хөнгөн хэлбэрийн ажил хийж байна. Нилээдгүй хэсэг нь Нарантуул олон улсын худалдааны төвд тэрэг түрж, “Ногоон торгон тэрлэгээрээ...” хэмээн дуулж гуйлга гуйж буй нь монголчууд бидэнд байдаг л үзэгдэл мэт санагдана. Машин угааж буй жаал, Хайлааст-Зах" гэж орилох кондуктор хүүхдүүд ч мөн адил өвлийн хүйтэн, зуны халууныг үл тоон хүмүүсээ булаацалдан орилолдоно.      2011-2012 оны “Үндэсний Статистикийн газар”-аас гаргасан судалгаагаар ...
Хүүхэд хүүхдийн төлөө ТББ "Хамгаалал клуб" хүүхдийг зодож шийтгэхгүй өдөр буюу 4 сарын 30  Хүүхэд хүүхдийн төлөө ТББ                                                                  Залуу нийтлэлч клуб Хүүхэд хүүхдийн төлөө ТББ "Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал" төсөл Хүүхэд хүүхдийн төлөө ТББ  Эрх чөлөөний парад 2012 он

ЗАЛУУСЫН ҮНЭЛЭМЖ

Гэрэл зургийг А. Алтанбаяр 2016 оны 4 сарын 30    Монгол улсад залуусын оролцоог дээшлүүлэх, тэдний үнэлэмжийг нь нэмэгдүүлэх, өөрсдийн дуу хоолойг бусдад хүргэх зорилготойгоор Хүүхэд хүүхдийн төлөө ТББ, Нээлттэй нийгэм форумтай хамтран  "Залуу нийтлэлч клуб"-ыг 2013 оны нэгдүгээр сард хичээллүүлж эхэлсэн юм. Манай улсыг сүүлийн үед гадны улс орнууд залуусын хот гэж нэрийдэх болжээ. Учир нь монгол улсын 75 орчим хувийг хүүхэд, залуус эзэлдэг хэмээн үндэсний статистикийн газраас гаргасан мэдээ байдаг. Залуус биднийг монгол улс хэрхэн үнэлдэг вэ? Энэхүү асуултын цаана мянга мянган сайн, муу гэх мэтээр олон хариулт бий. Залуу сбидний нийгэмд үнэлэгдэх үнэлэмж хэрхэн орших, бид улс орныхоо хөгжилд яаж оролцож байгааг тодруулахын тулд баян, ядуу зэргийг үл харгалзан оюутан, сурагч, ажилтай, ажилгүй гэх 210 залуусаас судалгаа авсан юм. Гэхдээ бид үнэлэмж гэхээс илүү өөрсдийнх нь ирээдүйн хүсэл мөрөөдөл, чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрөөдөг талаар судалгаа авсан юм. ...

PC ТОГЛООМЫН ГАЗАР БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЮУ?

Монгол улсыг сүүлийн үед гадны улс орнууд залуусын хот гэх болжээ. Учир нь монгол улсын 75 орчим хувийг хүүхэд, залуус эзэлдэг хэмээн үндэсний статистикийн газраас гаргасан мэдээлэл байдаг юм. Үүнээс 48%-ийг хүүхэд буюу 0-18 насныхан эзэлдэг. Энэхүү тоон үзүүлэлтээс үзвэл ихэнх хувийг хөвгүүд багтдаг байна. Харин өнөөдөр хүүхэд залуус бид ихийг бүтээх, бусдад үнэлэгдэхийн тулд суралцаж байна. Хүүхэд залуусын ихэнх хувь нь сургуульд сурч ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэд хичээлээс гадуурх маш олон зүйлд хамрагддаг байна. Жишээ нь: зарим залуус өөрсдийн сэтгэл итгэл оюунаараа нэгдэж клуб болон төрийн бус байгууллага зэргийг ажлуулан нэгдэцгээдэг. Гэхдээ зарим нэгэн өөрсдийн ирээдүйд санаа тавьдаггүй, зөвхөн одоог аль эсвэл хэсэгхэн хормын дараахийг харан амьдарцгааж байна. Жишээлбэл: PC тоглоомын газарт их хэмжээгээр тоглох , тамхи татах, архи уух зэрэг чөлөөт цагаа боловсон бус өнгөрөөдөг. Энэхүү муу зуршил нь ирээдүйг харанхуйгаар төсөөлөхөд хүргэдэг биз. Дугаар сургуулийн дунд анги...