Гэрэл зургийг А. Алтанбаяр 2016 оны 4 сарын 30 |
Манай улсыг сүүлийн
үед гадны улс орнууд залуусын хот гэж нэрийдэх болжээ. Учир нь монгол улсын 75 орчим
хувийг хүүхэд, залуус эзэлдэг хэмээн үндэсний статистикийн газраас гаргасан
мэдээ байдаг.
Залуус биднийг монгол улс хэрхэн
үнэлдэг вэ? Энэхүү асуултын цаана мянга мянган сайн, муу гэх мэтээр олон
хариулт бий. Залуу сбидний нийгэмд үнэлэгдэх үнэлэмж хэрхэн орших, бид улс
орныхоо хөгжилд яаж оролцож байгааг тодруулахын тулд баян, ядуу зэргийг үл
харгалзан оюутан, сурагч, ажилтай, ажилгүй гэх 210 залуусаас судалгаа авсан юм.
Гэхдээ бид үнэлэмж гэхээс илүү
өөрсдийнх нь ирээдүйн хүсэл мөрөөдөл, чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрөөдөг талаар
судалгаа авсан юм.
Залуусаас хүсэл мөрөөдлийнх нь талаар
асуухад ихэнх хэсэг нь буюу 62% нь мэргэжлээрээ сайн ажиллан улс орноо хөгжүүлж
дэлхийн томоохон улсуудтай хөл нийлүүлэн алхах хэмээн хариулсан нь монголын
ирээдүйг шилдэг боловсон хүчин хүлээж байгаа нь харагдаж байна. Үлдсэн 38% нь
бусдад туслах, өөрийн нэр хүндийг дэлхийн тавцанд гаргах зэргээр олон
хариулт өгсөн. Тэд өөрсдийгөө маш сайнаар үнэлж, ирээдүйнхээ төлөө хичээж
суралцаж буй нь миний сэтэлийг ихээхэн хөдөлгөсөн юм.
Гэвч тэднийг нийгэм үнэлсэнгүй.
Учир нь нийгмийн зүгээс залууст хандах хандлага нь муу хэмээн 52% нь хариулсан.
Яагаад вэ? гэвэл тэдэнд хандсан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс, хүүхэд
залуусыг хөгжүүлэх, суралцах орчин нь бага байгаа нь монгол улсад залуу хүн
байхгүй мэтээр санагдуулам байна. Харин бүр эсрэгээрээ бар, цэнгээний газар,
караоке, интернет РС тоглоомын газар их хэмжээгээр байгаа нь одоо болон
ирээдүйг харанхуйгаар төсөөлөхөд хүргэж байна.
Гэрэл зургийг А. Алтанбаяр 2016 оны 4 сарын 30 МУБИС-ийн Нийгмийн ажилтны ангийн оюутнуудын флаш моб |
Гэхдээ нийгэм биднийг сайн
үнэлдэггүй, залууст хандсан үйл ажиллагаа зохиодоггүй ч бид өөрсдөө залуусын
үнэлэмжийг болон бусдын үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд санаачлагаараа олон арга
хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Залууст хандсан олон үйл
ажиллагааг улсаас зохион байгуулж, чөлөөт цагаа зөв өнгөрөөх газар байгуулж,
залуусын нийгэмд эзлэх дархлааг сайжрулах хэрэгтэй байна. Үүнийг
хэрэгжүүлснээрээ гадны улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж ухаалаг оюунлаг
залуустайгаа бусад оронд харагдуулаас гадна залуу хүн ихийг хийж бүтээж байгааг бусдад хүргэх юм.
А. Алтанбаяр
Comments
Post a Comment