Skip to main content

Миний блогоор зочилсон

PC ТОГЛООМЫН ГАЗАР БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЮУ?


Монгол улсыг сүүлийн үед гадны улс орнууд залуусын хот гэх болжээ. Учир нь монгол улсын 75 орчим хувийг хүүхэд, залуус эзэлдэг хэмээн үндэсний статистикийн газраас гаргасан мэдээлэл байдаг юм. Үүнээс 48%-ийг хүүхэд буюу 0-18 насныхан эзэлдэг. Энэхүү тоон үзүүлэлтээс үзвэл ихэнх хувийг хөвгүүд багтдаг байна.
Харин өнөөдөр хүүхэд залуус бид ихийг бүтээх, бусдад үнэлэгдэхийн тулд суралцаж байна. Хүүхэд залуусын ихэнх хувь нь сургуульд сурч ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэд хичээлээс гадуурх маш олон зүйлд хамрагддаг байна. Жишээ нь: зарим залуус өөрсдийн сэтгэл итгэл оюунаараа нэгдэж клуб болон төрийн бус байгууллага зэргийг ажлуулан нэгдэцгээдэг.
Гэхдээ зарим нэгэн өөрсдийн ирээдүйд санаа тавьдаггүй, зөвхөн одоог аль эсвэл хэсэгхэн хормын дараахийг харан амьдарцгааж байна. Жишээлбэл: PC тоглоомын газарт их хэмжээгээр тоглох, тамхи татах, архи уух зэрэг чөлөөт цагаа боловсон бус өнгөрөөдөг. Энэхүү муу зуршил нь ирээдүйг харанхуйгаар төсөөлөхөд хүргэдэг биз.
Дугаар сургуулийн дунд ангийн хөвгүүдээс “Та PC тоглоом тоголдог уу?” хэмээн асуухад 70 гаруй хувь нь “тоголдог” хэмээн хариулжээ. Үүнээс үзэхэд монголд PC тоглоомын газарт хүүхдүүд ихээр тоглож байгаа нь харагдаж байна.
Ийм байгаагийн шалтгаан нь РС тоглоомын газар монгол улсад их хэмжээгээр үйл ажиллагаа явуулж буй нь харагдаж байна. Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хийсэн хамгийн сvvлийн судалгаагаар (2012 он) Улаанбаатар хотод нийт 462 интернэт кафе, PC тоглоомын газар ажилладаг байна. Vvнээс хамгийн олон нь буюу 109 байгууллага нь Баянзvрх дvvрэгт vйл ажиллагаа явуулдаг. Баянголд 95, Сvхбаатарт 63, Сонгинохайрханд 85, Чингэлтэйд 49, Хан-Уулд 34, Багануурт 13, Налайхад 14 зэргээр интернэт, PC тоглоомын газрууд чамгvй их тоогоор тоологдсон байна. Гэхдээ энэхүү тоон үзүүлэлтэд ороогүй маш олон байгууллагууд байгаа юм.
Хүүхэд хулгай хийлээ хэмээн телевиз, радиогоор маш ихээр яригдах болжээ. Энэ нь магадгүй PC тоглоомын газарт тоглох мөнгөгүйгээсээ болж хийдэг биз. Интернэт кафе, РС тоглоомыг ихээр буруутгаж болохгүй нь мэдээж. Зарим сурагчид тэнд хичээлээ хийдэг, эсвэл нэн ядуугаасаа, гэр бүлд нь ямар нэгэн зүйл тохиолдсоноос шалтгаалж хүүхэд залуус тэрхүү газар хонон өнжин тоголцгоодог байна.
Бид эдгээр газруудыг багасгахын тулд шийдвэр гаргах дээд түвшний байгууллагуудад хандан РС тоглоомын газруудыг багасгах, эрүүл ахуйг нь сайжруулж, хяналт тавин, хүүхэд залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг ихээр барьж байгуулах хэрэгтэй байна.
Нийтэлсэн: Залуу нийтлэлч клубын сурагч А. Алтанбаяр

Comments

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...