Skip to main content

Миний блогоор зочилсон

ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГАА ХҮҮХДҮҮД ба ТЭДНИЙ БОЛОВСРОЛ


      

     Монгол улсын нийт хүн амын тал орчим хувийг 0-18 насныхан буюу хүүхдүүд эзэлдэг билээ. Хүүхэд нас гэдэг хамгийн нандин, аз жаргал, баяр баясал гээд энэ дэлхийн хамгийн сайн сайхныг эдлэх нас юм. Тиймдээ ч томчууд “Хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэрэг хэрвээ байдаг бол...” хэмээн дуулцгаадаг. Гэр бүлийнхээ хайранд умбаж, найз нөхдийнхөө аз жаргал дунд байх энэ л ариухан насаа хүн бүр л дурсацгаана.
      Гэтэл зарим нь энэ л ариухан насан дээрээ хүнд болон хөнгөн хэлбэрийн ажил хийж байна. Нилээдгүй хэсэг нь Нарантуул олон улсын худалдааны төвд тэрэг түрж, “Ногоон торгон тэрлэгээрээ...” хэмээн дуулж гуйлга гуйж буй нь монголчууд бидэнд байдаг л үзэгдэл мэт санагдана. Машин угааж буй жаал, Хайлааст-Зах" гэж орилох кондуктор хүүхдүүд ч мөн адил өвлийн хүйтэн, зуны халууныг үл тоон хүмүүсээ булаацалдан орилолдоно.
     2011-2012 оны “Үндэсний Статистикийн газар”-аас гаргасан судалгаагаар нийт 5-17 насны 93,968 хүүхэд эдийн засгийн үйл ажиллагаа буюу хөдөлмөр эрхэлсэн байна. Хүйсээр нь авч үзвэл 54,1% нь хөвгүүд, 45,9% нь охидууд байна. Ажил эрхэлж буй 10 хүүхэд тутмын 8 нь хөдөө орон нутагт, 2 нь хот суурин газарт амьдардаг.
     Энэхүү хүүхдүүдийн сургууль хамрагдалтын байдлыг үзвэл 84,1% нь ерөнхий боловсролын сургууль, 0,7% нь мэргэжил сургалт үйлдвэрийн төвд, 3,0% нь албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөр болон дээд сургуульд тус тус суралцаж байна. Харин нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдээс 13,486 хүүхэд нь ямар нэгэн байдлаар сургуульд хамрагдаагүй байна.  Сургуульд сурдаггүй шалгаан нь сурлага муу, сурах сонирхолгүй, өрхийн орлогод нэмэр болохыг хичээдэг, сургууль хол, сургуулийн төлбөр төлж чадахгүй, дотуур байр хүрэлцээгүй, хөгжлийн бэрхшээлээсээ болдог байна. Сургуульд хамрагдаагүй хөвгүүдийн тоо охидоос 2 дахин их байгаа нь эмгэнэлтэй бөгөөд харамсалтай.
     Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн хувьд хүйсийн онцгой ялгаа гараагүй ч хөвгүүдийн сарын орлого нь 200,000 төгрөгөөс дээш байгаа нь хөдөлмөр эрхэлж буй хөвгүүд сургуульд сурахгүй байгаа шалтгаан болдог байх.
     Монголчууд хөдөлмөр эрхэлж буй хүүхдийг л буруутгадаг. Энэ тэдний буруу гэж үү? Гэрээ тэжээх гэсэн тэдний сэтгэл их боловч мөнгө олох арга нь энэнээс өөр үгүй юм гэж үү?
     Ажил хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд “би энэ нийгмээс ирээдүйд баян айлын тэнэг охинтой сууж хариугаа авна.”  хэмээн ярилцдаг аж. Жил өнгөрөх тусам хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо ихэссээр байна.
     Тэдний сургуульд явах дургүй бас дахин шалтгаан нь үе тэнгийнхний гадуурхалт, багш нарын хандлага, сургалтын хөтөлбөрт амьдрах ухаан эрх үүргийн талаар байдаггүй, форм болон анги засвар гэх мөнгийг байн байн нэхдэгтэй холбоотой.   
     Иргэний нийгмийн байгууллагууд болон хүүхдийн төлөө ажилдаг газрууд хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн эрхийн төлөө ажлуудыг хийдэг. Жишээлбэл: мэргэжил олгох 45 хоногийн сургалтанд хамрагдуулж, ажилд зуучилдаг, тэдэнтэй ярилцаж кейс бэлтгэдэг.          Харин зарим хүүхдүүдийг мэргэжлийн сургалтанд суулгая гэсэн хэдий ч бичиг үсэггүй байдаг нь сурах үйл явцыг үгүй болгодог. Тэгсэн хэдий ч мэргэжлийн сургуулиуд дадлагаас илүү онол ордог нь ч бас нөлөөж байгаа нь харагдаж байна.
     Хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоог бууруулахын тулд тэдэнтэй холбоотой тоон мэдээлэл гаргаж олон нийтэд танилцуулах, төр засагт нөлөөлөх, өсвөр үеийнхний цаашид суралцах хэрэгцээг зөв тодорхойлох төлөвлөгөө боловсруулах, дэмжих механизм боловсруулах, зорилтот бүлгийн хамгааллын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ТББ-дын боловсролын бүх шатны байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, мэдлэг арга зүйг нэмэгдүүлэх, мөн авьяасыг нь дэмжин ажиллах хэрэгтэй байна.
Авьяасыг нь дэмжих төсөл хөтөлбөрүүд сүүлийн он жилүүдэд хэрэгжиж байгаа хэдий ч шинэ жил баяр ёслолын үеэр албан байгууллагуудад бүжиглүүлж, уран нугаруулж өвлийн хүйтэнд гадаа зогсоож бэлэг сэлтхэн өгч өөртөө дасгаж зарим нэгийг нь бэлгийн мөлжлөгт оруулдаг тухай зарим хүмүүс дурсдаг.
Тиймээс энэ хүүхдүүдэд хүн бүр анхаарал хандуулан туслаж, инээд хөөр бэлэглэх хэрэгтэй байна.
Залуу нийтлэлч: А. Алтанбаяр

Comments

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...