Манай улсыг сүүлийн үед гадны улс орнууд залуусын орон гэж
нэрийдэх болжээ. Учир нь монгол улсын 75 орчим хувийг хүүхэд, залуус эзэлдэг
хэмээн үндэсний статистикийн газрын 2012 оны судалгаанаас гаргасан мэдээ
байдаг.
Залуус биднийг монгол улс хэрхэн үнэлдэг вэ? Энэхүү асуултын цаана мянга мянган сайн, муу гэх мэтээр олон хариулт бий. Залуус бидний нийгэмд үнэлэгдэх үнэлэмж хэрхэн орших, бид улс орныхоо хөгжилд яаж оролцож байгааг тодруулахын тулд баян, ядуу зэргийг үл харгалзан оюутан, сурагч, ажилтай, ажилгүй гэх 210 залуусаас судалгаа авсан юм. Гэхдээ бид үнэлэмж гэхээс илүү өөрсдийнх нь ирээдүйн хүсэл мөрөөдөл, чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрөөдөг талаар судалгаа авсан юм.aa
Залуусаас хүсэл мөрөөдлийнх нь талаар асуухад ихэнх хэсэг нь буюу 62% нь мэргэжлээрээ сайн ажиллан улс орноо хөгжүүлж дэлхийн томоохон улсуудтай хөл нийлүүлэн алхах хэмээн хариулсан нь монголын ирээдүйг шилдэг боловсон хүчин хүлээж байгаа нь харагдаж байна. Үлдсэн 38% нь бусдад туслах, өөрийн нэр хүндийг дэлхийн тавцанд гаргах зэргээр олон хариулт өгсөн. Тэд өөрсдийгөө маш сайнаар үнэлж, ирээдүйнхээ төлөө хичээж суралцаж буй нь миний сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн юм.
Гэвч тэднийг нийгэм үнэлсэнгүй. Учир нь нийгмийн зүгээс залууст хандах хандлага нь муу хэмээн 52% нь хариулсан. Яагаад вэ? гэвэл тэдэнд хандсан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс, хүүхэд залуусыг хөгжүүлэх, суралцах орчин нь бага байгаа нь монгол улсад залуу хүн байхгүй мэтээр санагдуулам байна. Харин бүр эсрэгээрээ бар, цэнгээний газар, караоке, интернет РС тоглоомын газар их хэмжээгээр байгаа нь одоо болон ирээдүйг харанхуйгаар төсөөлөхөд хүргэж байна.
Харин 29% нь залуусыг нийгэм бага зэрэг үнэлдэг гэж хариулсан. Тэднийг яагаад бага гэж үнэлсэн талаар анализ хийхэд нийгмийн зүгээс сүүлийн үед гэр хороолол, хөгшид, хүүхэд зэрэгт хандсан ажлуудыг зохиож зарим төвийн сургуулийн оюутан залуус сурагчдыг анхаарахгүй байгаа нь тэгш хамруулан хөгжих эрхийг нь зөрчиж байгаа юм.
Гэхдээ нийгэм биднийг сайн үнэлдэггүй, залууст хандсан үйл ажиллагаа зохиодоггүй ч бид өөрсдөө залуусын үнэлэмжийг болон бусдын үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд санаачлагаараа олон арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Залууст хандсан олон үйл ажиллагааг улсаас зохион байгуулж, чөлөөт цагаа зөв өнгөрөөх газар байгуулж, залуусын нийгэмд эзлэх дархлааг сайжруулах хэрэгтэй байна. Үүнийг хэрэгжүүлснээрээ гадны улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж ухаалаг оюунлаг залуустайгаа бусад оронд харагдуулахаас гадна залуу хүн ихийг хийж бүтээж байгааг бусдад хүргэх нь чухал хэвээр үлдээд байна.
Нийтлэлч: А. Алтанбаяр 15 настай

Comments
Post a Comment