Skip to main content

Миний блогоор зочилсон

ЗАВСРЫН НАС БУЮУ ӨСВӨР ҮЕИЙНХЭН...

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10-19 насныхныг өсвөр нас гэж үздэг. Миний бие ч 16 настай энгийн нэгэн өсвөр насны эрэгтэй хүүхэд. Өсвөр насны хүүхэд байх нь надад маш хэцүү санагддаг. Хүүхэд байх нь магадгүй илүү хялбар. Аав ээжийн хайр, эмээ өвөөгийн минь агуу их сургаал нь аз жаргал авчирч байжээ.
Монгол улсын 3 хүн тутмын нэгийг хүүхдүүд бид эзэлдэг хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллэсэн байсан . Бид аль хэдийн нэг сая давсан  хүүхэд, өсвөр үеийнхэнтэй. Хэдий бид олон ч цөөхүүлээ мэт чив чимээгүй орон зайд амьдарсаар байна.
                   Би өсвөр насны хүүхэд. Энэ үе хүртлээ хүүхэд, өсвөр үеийнхэн бид аав, ээжийн сургаалыг даган хүмүүжиж эсвэл хүнд, хөнгөн хөдөлмөр эрхлэн нийгэмд үнэлэгдээгүй байдаг мэт санагдана. Яагаад вэ гэвэл хүүхдүүдийг биеэ даах чадваргүй гэсэн бодол томчуудад байсаар л байдаг. Тиймээс хүүхдүүдийн өөрт итгэх итгэл байхгүй болсон мэт.
                Өсвөр үеийнхэн бидэнд олон шинэчлэл хийгдэж байдаг. Хурдацтай өсч, бэлгийн бойжилт явагдаж, аливаа мэдрэмжийг илүү гүн гүнзгий мэдэрдэг. Бидний сэтгэл санааны байдал богино хугацаанд өөрчлөгдөж, баяр баясгалантай, эсвэл уйтгар гунигтай байх нь элбэг. Биеийн галбир, гадаад үзэмж, нүүр царайны хэлбэр, нүд хөмсөг, сэвх гээд бүгд л маш чухал болно. Бид бусдын анхаарлын төвд байхыг хүсцгээдэг. Эцэг, эхтэйгээ харилцах харилцаанд онцгой өөрчлөлтүүд гарна. Эцэг эхүүд биднийг бага насны хүүхэд адил үзэх нь бидэнд таалагдахгүй. Өсвөр үеийнхэн өөрсдийгөө адилхан том хүн болж гэж хүлээн зөвшөөрүүлэхийг хүснэ. Аливаа асуудалд өөрийн гэсэн үзэл бодол, хандлага бий болж, зөв буруу ч гэсэн өөрөө шийдвэр гаргахыг эрмэлзэнэ. Бид бие даасан байдлыг хүсч, томчуудтай зөрчилдөх болно. Энэ их шинэчлэл бидний хувьд маш их стрессийг бий болгодог. Гэхдээ тойрч биш дайраад гарах ёстой зүйл. Нэг буруу гишгэвэл бид тэр замаараа л явах болно. Тиймээс бидэнд зөвлөх сэтгэл зүйч, багш хэрэгтэй. Миний хувьд энэ үеийг давж гарахад хүч хайрлаж буй зүйл бол Анита Найкийн “Өсвөр нас” хэмээх ном. Гэхдээ номноос амьдралд хэрэгжүүлэх зүйлийг хэрхэн хийх вэ? надад амьд харилцаа л хэрэгтэй.

          Хүн бүр фейсбүүкээрээ өдөржин, шөнөжин хэсч инстаграмдаа хамгийн хөөрхөн зургаа хийхийн тулд байнгын зургаа авч, хүмүүстэй харилцаа үүсгэж бусдад туслахын оронд чихэвч зүүн хээгүй нэг алхсаар. Хэрвээ бид фейсбүүкд хичээлээ хийдэг байсан бол ихэнх найзууд маань онц сурах байсан байх.
          Монголын минь өсвөр үеийнхэн хаана байна вэ? Өглөө өдөртөө сургуулийн үүдэнд бага ангийнхан жагсаж, автобусанд оюутнууд шахцалдан, тоглоомын талбайд хөгшчүүл хуучлана. Би үеийнхнийгээ олж харсангүй. Энэ өсвөр үеийнхэн бидний буруу гэж үү?
           Монголд сүүлийн жилүүдэд залуучууд болон хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх газар бага багаар барьж байгаа хэдий ч завсарын нас буюу өсвөр үеийнхэн бидэнд юу бүтээж өгөв? Биднийг хэрхэн үнэлж байна вэ?
      Бидэнд бие болон оюуны хувьд чөлөөт цагаа өнгөрөөх газар шаардлагатай байна. Статистикийн судалгаагаар Улаанбаатар хотод 2013 оны 12 сарын байдлаар зөвшөөрөлтэй 500 гаруй PC тоглоомын газар, интернет кафе байдаг. Мөн маш олон тоогоор  шөнийн цэнгээний газар, караоке ажилласаар байна. Харин өсвөр үеийнхэнд хэрэгтэй номын сан, цэцэрлэгт хүрээлэн, кофе шоп, кино театр гэх мэт цагаа зөв боловсон өнгөрөөх газар тун ховор. Энэ нь магадгүй биднийг нийгэмд оршихгүй байгаа мэт санагдуулна. Эсвэл бидний нийгэмд үнэлэгдэх үнэлэмж маш муу байна уу?
             Сүүлийн жилүүдэд өсвөр насныхан болон хүүхдүүдэд хэрэгжүүлж буй улсын хэмжээний төсөл хөтөлбөрүүд бол “Ном”, “Авьяас”  “Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр” зэрэг байгаа юм. Энэ хөтөлбөрүүд эзэндээ тэгш хүрч чадаж байна уу? Ерөнхий Боловсролын Сургуулиудад энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэн ч коллеж болон сургуульд сураагүй хүүхдүүдэд хүрч чадаагүй юм. Энэ нь бусдаас тусгаарлаж буй мэт.
                Өсвөр насны хамгийн сайхан үе бол хэн нэгнийг шохоорхон, хайрын шүлэг бичин, хэн нэгэнд таалагдахыг эрмэлзэх явдал юм. Гэхдээ энэ үед алдаа гарган эмнэлгийн үүд сахих нь ч бий. Үндэсний Статистикийн Хорооноос 1998 оноос хойш өсвөр насныхны жирэмслэлт ихэссэн хэмээн гаргасан байдаг. 2013 оны Эрүүл Мэндийн Яамны “Нийгмийн түүвэр судалгаа”-аас авч үзвэл 15-19 насны 100 охидын 4 нь хүүхэд төрүүлсэн бол 3 нь 18 нас хүрэхээсээ өмнө жирэмсэлж байна. "Хүүхдийн Төлөө" төвийн судалгаагаар өсвөр насандаа ээж болсон 3000 хүүхэд бүртгэгджээ. Эдгээрийн зарим нь хүүхдээ төрүүлдэг, харин талаас илүү хувь нь үр хөндүүлдэг байна. Нэг жилд жирэмсэлсэн нийт эмэгтэйчүүдийн 24 хувь нь үр хөндүүлдэг бол үүнээс 52 хувь нь 25-аас доош насных байдаг ажээ. Жирэмслэлт ихэссэн ч үр хөндөлт түүнийг дагаад өсчээ.
          Дугаар коллежийн өсвөр насны  20-25 /17-19 насны/ охинтой ангиас 3-4 хүүхэд жирэмсэн болон төгсдөг байна. Энэ нь бараг тогтмол тоо гэж хэлэхэд болно. Эд сурах насандаа жирэмсэлнэ гэдэг ирээдүйн зорилгодоо том хаалт хийж буй хэрэг.
 Тиймээс л бидэнд мэдээ сурталчилгаа, ерөнхий боловсрол болон мэргэжлийн сургуулиудад энэ талаар түлхүү мэдээлэл олгох сургалтууд хийгдэх хэрэгтэй байгаа юм.


Нийтлэлийн төгсгөлд хэлэхэд миний нийтлэлийг уншсан хүн бүр өсвөр үеийнхэнтэй дотноор ярилцаж амьд харилцааг бий болгоорой. Өсвөр үеийнхэн бид харанхуйд байна.  Бидэнд өчигдрийн амьдрал бус өнөөдрийн амьдрал хэрэгтэй. Өнөөдөр бид харанхуй замаар алхахын тулд гэрлээ хайж байгаа.


ҮУПК-ийн 2-р курсын оюутан: А. Алтанбаяр 

Comments

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...