Skip to main content

Posts

Showing posts from 2018

Миний блогоор зочилсон

ТӨРСНӨӨСӨӨ ХОЙШ ГЭМТ ХЭРЭГТЭН

Энэхүү бичвэр авлигын талаар өгүүлэх болно. Төрснөөсөө хойш гэмт хэрэгтэн . Энэ гарчиг танд сонирхолтой санагдах байх. Гэхдээ авлигын талаар өгүүлэх өөрийн нийтлэлийг ингэж нэрлэлээ. Өчигдөр харих замдаа сонсох дуртай UNLOCK подкастын шинэ дугаарыг сонссон юм.   Энэ удаад Тэгшээ, Дээгий хоёр маань “Born a crime ” буюу “Төрснөөсөө хойш гэмт хэрэгтэн” номыг ярьсан байлаа. Энэхүү ном нь 2016 онд хэвлэгдсэн бөгөөд Өмнөд Америкийн хошин шогч ( монголд хөгжөөд байгаа stand up comedy хийдэг гэсэн үг ) Тревэр Новагийн (Trevor Noah) амьдрал болон арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар өгүүлдэг. Сонирхвол та сонсоод үзээрэй. Энэ нийтлэлийг хэзээ нэг өдөр бичнэ гэж бодоод л явдаг байсан юм. Харин өчигдөр нэг багш маань бичээд үз гэдэг санал тавиад, тэгээд л би бичихээр шийдлээ. Гэхдээ үүнийг уншаад манай арван жилийн багш нар тийм ч сайхнаар хүлээж авахгүй байх. Би Ерөнхий Боловсролын Сургуулиа ( ЕБС ) төгсөөд яг 6 жил болох гэж байна. Надад арван жилийн сургууль гэдэг нь яг л та...

"Төмрийг зөвхөн чулуу л ирлэдэг" Өрсөлдөх соёлын тухайд

“Амьдрал гэдэг чинь алаан байхгүй юу...” Өрсөлдөөний тухай бичнэ гээд олон сар бодсоны эцэст өнөөдөр нэг юм бичих сэдэл нь төрөв. Ер нь өрсөлдөөний талаар хүмүүс төдийлөн яриад байдаггүй ч бүгд мэддэг. Бүр өдөр бүр бусадтай өрсөлддөг хүмүүс ч   байдаг. Олон хүмүүс “Чиний өрсөлдөгч бол, чи өөрөө” хэмээн өөртэйгээ дайсагнахад хүргэдэг. Тэгж л их дайсагнахыг хүсээд байгаа юм бол, яагаад өрсөлдөгчөө алж (амиа хорлож)  болохгүй гэж. Тийм ээ чиний өрсөлдөгч нэгхэн хормын дотор л үхэж, чи өөрөө өрсөлдөгчөө алах болно. Миний бичвэр өрсөлдөөний соёлын талаар өгүүлэх болно. Өрсөлдөөн болон соёл гэх ойлголтыг тус тусад нь авч үзээд өөрийн бодлоор нэгтгэн, тунгаан бичихийг хичээе. Нийтлэлтэй хамааралгүй зураг сонголоо. 2016 оны 10 сард Соёлын тухайд Соёлын тухай хэдэн мянган тодорхойлолт байдаг. Грек, Ром, Шумер, Вавилоны ард түмний хүсээд байсан соёл өнөөдрийн бидний амьдрал мөн болов уу? Соёлын тухай бичихийн тулд олон зүйл унших хэрэгтэй. Гэхдээ өнөөдөртөө надад тэгэх ш...

Итгэлийн тухай...

Хятад шаазан мэт итгэл хэзээ хагарах бол... Итгэл... Миний нэг эрхэм хүн надад ингэж хэлж байсан юм. “Хүнд итгэнэ гэдэг шиг сайхан чанар гэж үгүй. Тэр хүн итгэлийг чинь алдана уу? хүлээнэ үү? Түүний л сонголт” гэж. Анхны өөрийн үзэл бодлын бичвэрийг “итгэл”-ийн тухай бичмээр санагдаад яг нэг сар боллоо. Надад итгэх хүмүүст уншуулмааргүй тийм л нэг сэтгэл хөдлөлөөр бичихийг хичээлээ. Энэ тоглоом яг л итгэл шиг юм.  Мод  сугалахгүйгээр байлгаад л байвал унахгүй байгаад л байна.  Гэхдээ заавал унагах ёстой  бол унагахгүй гээд яах вэ дээ. Итгэл гэх чадварыг хүн эзэмшдэг юм болов уу? үе даган удамшдаг юм болов уу? Хариулт нь харин аль аль нь. Ээж, аав хоёрынхоо надад итгэх итгэлийн тухай энэ хэсэгт өгүүлье. Хэдхээн жилийн өмнө би анх удаа аав, ээждээ худлаа яриад хоногоор найзуудтайгаа хөдөө явчихсан юм. Том хүний амьдралаар амьдрах гэсэн миний мөрөөдлийн нэг хэсэг нь тэр байсан байх л даа. Хоногоор буудалд ажилладаг байхдаа далим болгож явсан нь тэр. Гэ...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...

Хүний эрхийн төлөө тэмцэгч нь заавал эрхээ зөрчүүлсэн хүн байдаггүй.

Хүний эрх, миний эрх, бидний эрх, бас дахин хүний эрх.             ХҮНИЙ ЭРХ гэх үгийг бараг зүүдэлдэг. Би 14 настайгаасаа буюу 2012 оноос эхлэн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сайн дурын ажил хийж эхэлсэн гэхэд болно. Гэхдээ хэзээ ч өөрийгөө хүний эрхийн активист гэж нэрлэж байсангүй. ХҮНИЙ ЭРХИЙН АКТИВИСТ гэх алдрыг зөвхөн 40-өөс дээш насны хүмүүс л үүрдэг гэж боддог байлаа. Гэтэл энэ бодол минь хэдэн жилийн өмнөөс няцаагдаж эхэлсэн юм. Үүнийгээ багахан тайлбарлах гэж оролдоё.             Хүний эрхийн байгууллагад ажилласан шалтгаан Хүн бүрт ямар нэгэн үйлдэл хийхэд шалтгаан гэж бий. Удаан хугацаанд хийсэн бол түүнд нь зорилго гэх зүйл гарч ирнэ. Тэрхүү зорилго нь амжилтаар үнэлэгдэнэ. 6 жилийн хугацаанд хуралд сууж, хэлэлцүүлэгт оролцож, зохион байгуулалтын ажлууд хийсэн маань ямар нэгэн шалтгаантай л байсан байж таарна. Тэдгээрийг бодоод нэг үзье. ...