Биеэ үнэлэлт биш янхандалтын тухай бичлээ.
"Гудамжны хүн" цуврал нийтлэлийн маань хоёр дахь хэсэг бол янхандалтын талаар. Биеэ үнэлэлт биш янхандалт. Учир нь би биеэ үнэлдэг. Биеэ, оюунаа хөдөлгөж, мөнгө олдог учраас би биеэ үнэлдэг.
Энэ бичвэрийн тухай бодоод яг 3 жил болж байна. 4 зочид буудалд урт хугацаагаар ажилласан хүний хувьд нийгэмд судалгаа шинжилгээ байхгүй ч ажигласан зүйлээ бичих боломжтой гэж үзлээ. Хаалгач, зөөгч, өрөөний үйлчилгээ, ресепшн, тогооч. Буудлын зочинтой шууд харьцдаг бүх ажлыг хийсэн. За бичээчийн тухайд ийм. Асуудалдаа оръё.
Янхан гэж хэн бэ?
Би хэлшинжлэлийн хүн биш учраас өөрийнхөөрөө тайлбарлая. Нэг ёсондоо эр хүнтэй бэлгийн харьцаа буюу секс хийгээд хөлсөнд нь мөнгө авдаг эмэгтэй эсвэл эрэгтэй. Одоохондоо эмэгтэй хүн эрэгтэй хүнийг худалдаж авсан жишээ мэдэхгүй байна. Насны хувьд 15-аас эхлэх байх. Хэн нэгний нэр хүнд, албан байгуулагыг буруутгахгүйн тулд оноосон нэр зоохгүйг хичээе.
Хүмүүс Улаанбаатар зочид буудлын урд л янхнууд байдаг гэж боддог. Харин миний мэдэхээр Улаанбаатар хотоор дүүрэн бий. Саппоро, Хөдөө аж ахуй, Соёлын төв өргөө, Сансар гээд л. Худалдан авах боломжтой зиндаагаараа байршил нь өөр л дөө. Таксинд явдаг ах нар бол багшийн дээд хавиар л ихэвчлэн явна. Өдөрт хэдэн цаас хүмүүсээс шулах нь шулж, зовох нь зовж олчхоод түүнийгээ янханд өгнө. Ялангуяа 20 гарсан залуучууд. За тэгээд 40 орчим насныхан бол мастер. Би олныг хамраагүй гэж нийтлэлээ зөөлөлдгөөрөө зөөллөе. Хороолол, сансрын буудал, машин дотроо гээд хаа сайгүй л бавалцана. Энэ бол нэг хүнээс сонссон түүх биш ээ. Энэ бол олон хүний аман ярианаас үүдэлтэй миний ажиглалт. 1 жил хаалгач хийхэд таксины жолооч нар, хамгаалагч нар үнэн худлаа нь мэдэгдэхгүй баахан л юм надтай ярина. Тэр янхнуудын үнэ нь ойролцоогоор 30-50 мянган төгрөг. 20 мянгынх нь ч бий гэсэн. Би шөнө гэртээ харихдаа таксины урд суугаад таксины жолоочид нэмэлт орлого олохыг зөвшөөрдөг байлаа. Зам дагуу бол хэдэн хүн суулгасан ч яах вэ дээ. Ганцаараа явж буй хүүхнүүд (зарим) "Өө мөнгө байхгүй, яах вэ?" гэнэ. Жолооч нар бол энэ аргыг гадарлана л даа. За Монголчуудын амьдрал дотроо л өрнөг.
Одоо гадныхны явдлыг бичье. Авч буй охид нь хүртэл цаанаа л өөр. Цагаан, миний үеийн хөөрхөн охид. Нас нь 16-23 хүртэлх л байх. Гэхдээ тэд ганцаараа биш ээ. Автобусаараа. Олон тохиолдол гадарлана аа. Старикстай (гэр бүлийн жийп) олон өдөр дарааллаж ирсэн охидыг бас мэднэ. Солонгос групп жуулчид бол бөөнөөр нь л авна. 2 ортой өрөөндөө хоёр орон дээрээ хоёр залуу зэрэг бавалцана. Нэг удаа яг 30 охин буудал руу ороод 30 минутын дараа 30-уулаа гарж явж байж билээ. Би бүр тоолсон гээч. Солонгост энэ бол юу ч биш гэж найзаасаа сонссон. Цайны цагаар бол буудлын өрөө олддоггүй гэсэн. Тэдний нэг цагийн төлбөр нь 100-150 мянган төгрөг. Би ч яах вэ дээ. Ичих булчирхайгүй хүн тэд нараас нэгнийгээ хүлээж байхад нь асуучихна. Ямар хамаатай юм. Дахиж таараагүй л байна. Солонгосчуудын араас Япон залуучууд орох байх. Ёстой нойтон хамхуул. Харин Хятадуудыг сайн мэдэхгүй юм.
Хамгийн тансаг янхнууд Арабуудтай л явдаг. Массаж хийх нэрээр л ирдэг. Гэхдээ л бавалцдаг. Би мэднэ ээ.
Миний юу бичээд байгааг гайхах нөхөд бий. Бидний мэддэгээс өөр ертөнц шөнө оройн цагаар өрнөдөг. Төрийн албан хаагч миний ажиллаж байсан газар олон өдөр буудаллаж байсан. Олон охидтой ч унтсан даа. Ажилчид нь ч орж гарна. Хүүхнүүд хэд хэдээрээ орж гарна. Нуруун дээр нь гишгэнэ. Буудлын төлбөрөө төлөх гэж сүржигнэнэ. Хариулт нь "Байгууллагаас төлөгдөх юм. Битгий санаа зов." гэнэ. Би буудлын ажилтан биш байсан бол тэрийг донгодох байсан юм. Баян айлын бандган бацаан нар ч энд хамааралтай. Олны танил учраас өөрсдийгөө нуух гэж хичээнэ. Гэхдээ л би танина аа.
Буудлын амьдрал сонирхолтой шүү. Нэг удаа Өвөр Монгол залуу 50 грамм архийг маш олон удаа захиалж намайг өрөөндөө дуудсан. Би ч ажлаа хийж байгаа болохоор гүйгээд л очно. Очих бүрт "Ахтайгаа нийлж уугаач, охин байна уу, нийлж уувал ах нь мөнгө өгье" гэнэ. Би ямар азаар гарын мөнгөнөөс залхаад дургүй болчихсон байсан юм. Харин зарим ажилчид бол нийлж уугаад мөнгө авна, янхан олж өгнө, бүр зарим нь ажлаас гадуур уулздаг байсан. Би мэднэ ээ.
Янхнууд ихэвчлэн оюутнууд байдаг байсан. Зарим нэг сургуулийн оюутнууд бол олноороо. Хөдөөнийхнийг би муулах дургүй ч тэд ч бас олноороо. Ер нь УБ-чууд бүгд балиар гудамжны амьдралтай. Худалч, хуурмаг нөхөд олон. Эхний өдөр эхнэртэйгээ ирсэн бол маргааш нь нууц амрагтайгаа ирнэ. Нууц амраг нь хэрүүл хийж НӨАТ-ын баримт нэхнэ. Хүний амьдрал гэж сохирхолтой шүү.
Гунигт янхнуудаа дурсан, санагалзан бичив. Энэ ертөнцөөс салаад 2 жил болжээ. Миний мэргэжил зочид буудлын ажилтан.
Нэг хамт ажилладаг эгч маань хэлж байсан юм.
"Чи буудалд ажилладаг. Ийм юм зөндөө таарна. Гэхдээ хэзээ ч ээж шигээ, эгч шигээ, үеийнхэн шигээ охидыг бусдад битгий зараарай. Чи бол эр хүн"

Comments
Post a Comment