Skip to main content

Миний блогоор зочилсон

51,859

Гудамжны хүн №1. Ноён нуруу нь хугарчихсан эрчүүд

“Ноён нуруутай” энэ үгийг олон ч удаа сонссон доо. Юу гэж тодорхойлох ёстойг бүү мэд. Гэхдээ л эр хүний бүхий л зан байдлыг агуулсан хүнийг хүмүүс ихэвчлэн ноён нуруутай гэдэг. Ноён нуруу нь хугарахаараа тэд амиа хорлодог. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан судалгаагаар Монголчууд амиа хорлолтоороо дэлхийд гуравдугаар байранд орсон байдаг. Жилд дунджаар 346 эрэгтэй, 66 эмэгтэй амиа хорлодог бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлодог. Өөрөөр хэлбэл нийт амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байна гэсэн үг юм. Судаглааг энд дарж үзнэ үү.  

Ноён нуруу нь хугарахын өмнө тэд архинд ордог гэсэн таамаглалыг нийтлэлч миний зүгээс тавьж байна. Судалгаа байхгүй, судалъя гэх хүн байхгүй, хүн байсан ч санхүүжүүлэгчгүй, санхүүжүүлсэн ч Монголчууд зөвшөөрөхгүй биз. Монголчууд чинь архичид болсон шүү дээ.

Наран мишээсэн намуухан өдөр
Намайг чамтай учруулсан
Цэвэрхэн хотын гудамж талбайд
Хүмүүс бүхэн жаргалтай
Madness хамтлагийн “Хотын гудамж” дууны үгээс...

Арваад жилийн өмнө зохиогдсон энэ дууны үг бүхэн худал болжээ. Хотын гудамжийг ажвал хөл дээрээ тэмтчин зогсож буй эр хүнийг та харна. Шатан дээр уранхай хар куртигтэй, сахал үс нь ургасан өвөөг, шүлсээ үсчүүлэн ярингаа хогийн савнаас тамхины иш, ундааны сав цуглуулж буй ах нарыг та хаанаас ч харж болно. Сүхбаатарын талбай, цэцэрлэгт хүрээлэн, эмнэлгийн хашаа, 120 мянгат, долоон буудал, багшийн дээд, хаан банкны АТМ гээд хаанаас ч. “Ах нь хөдөөнөөс ирсэн, ахдаа унааны мөнгө өгөөч.”, “Миний дүү ах нь юм асууя”, “Та энийг уншаад үз дээ” гэх мэт үгсийг унших төдийд тэдний хоолой санагдана биз. Гэр хорооллыг та төсөөлөх ч үгүй байх. Гудамж бүрийн мухарт архичин, гудамжны нэр хоёр хэвтээстэй. Хэдэн гудамжтайг мэдэхийг хүсвэл нийт архичдаа тоолоод тэднийг 2-оор үржвэл гарчих байх.

Эр хүний ноён нуруу нь бөхийж, мөр нь хажуу тийш хазайсан байна. Мөр тэгш эр хүн ховор болжээ. Сансрын тунел, 3-4-р хороолол, 120 мянгат, 25-р эмийн сангийн хажуугаар оройн 9 цагаас хойш “Ирээдүйн гаарийчин, өнөөдрийн залуус” хэлхэлдэхийг харна. Мэдээж бүгд биш гэж нийтлэлээ зөөлрүүлэвч таны бодсоноос их тоо байгаа гэдгийг санаарай. Тэдний яриаг хааяа сонсвол “Энэ охиныг ингэж шаагаад, тэр охинтой ингэж явалдаад, тэр баар дэмий, буудлын мөнгө байгаамуу, амьдрал хэцүү байна, ээжтэй чи ярьчхаач” гэх үгс л сонсогдоно. Мэдээж үг бүртээ хараал урсгаастай. Охидын дунд ч “Сансрын залуутай битгий суугаарай” гэх яриа ч бий. Тэд сансрынхдаа учир байгаа юм биш. Сансарт очиж хүмүүс шоуддагт л гол нь байгаа юм. 10 цагийн үед тэр хавиар алхах юм бол та өөрийгөө одоор мэдрэх биз. Туннелээс доош хэдхэн метр алхахын хооронд “Манайхаар орооч, караоке үнэгүй, буудал байна, пиво 2000, ийшээ ор” гээд бараг чирээд оруулах шахна.

Шөнийн архидалт дуусч өглөө болоход “Эрээн хотын өглөө”-г санагдуулна. Эрээнд Монголчууд архидахыг үзүүлж өгдөг дөө. Хотын гудмаар хаа сайгүй архины шил, пивоны лааз, хагархай хэрнээ цустай холилсон шил, бөөлжис гээд газраар нэг амьдрал харагдана. Хичээлдээ явах замд паабын шатан дээр доош тонгойн хоёр өвдөг дээрээ гараа тавин суух залуусаас гадна “Үхлээ, үхлээ” гэж гонгинох охид л харагдана. Тэдний оромж, шарыг тайлах газар нь “Шөлөндөө”. Шартсан хүн ямар төрх гаргадгийг мэдэхийг хүсвэл “Шөлөндөө”-г зориход хангалттай. Сүүлд Cirkle K, CU гэх ахисан түвшний газрууд ч бий болсон.

Архи уусан хүний мөр нь тэгш алхадгүйг би анзаарсан. Тэдний ноён нуруу нь бөхийдгийг, хоёр хөл нь хааяахан солбиж, орос англиар мундаг гэгч нь ярьдгийг, архичид “Шил авъя” гэж орлихоо байсныг, “Амьдралаа яая даа гэж байхад”  гэчхээд архи уугаа залуусыг өрөвдсөндөө, тэдний ижий хаа нэг газар хүүдээ архины мөнгө олохын төлөө ажил хийж явааг харсан учраас би энэхүү бичвэрээ бичлээ.

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ.

Аав нь хүүтэйгээ нийлэн архидаж байхыг би харсан. Үгүй мөн азгүй хүн ээ.    
Эр хүний ноён нуруу нь архин дээр бөхийдгийг бодитоор харсан хүний бичвэрийг уншсанд баярлалаа.
Нийтлэлч А.Алтанбаяр

Comments

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...