Skip to main content

Миний блогоор зочилсон

Эцэггүй хүүхэд гэж байдаггүй юм.


Цэцэг жимсэнд бялхсан өдөр өнөөдрөөр дуусах байх. Агуу хайрын бэлэгдэл болох гал улаан сарнай барьсан охидын царай хотын гудамжаар харагдана. Тэдний хацар сарнай шигээ улаа бутрах ч зарим охидын хувьд үгүй. Зарим гэх тодотголын цаана баярлуулах найз залуу нөхөргүй ч, инээлгэх үр хүүхэдтэй охид бий. Охид гэдэгт 15-24 насныхныг авч үзье.

Яг сарын өмнө Монгол түмний төдийгүй Азийн уламжлалт баяр болох цагаан сар болж хүн бүр л таньдаг, таньдаггүй хүмүүстэй уулзаж, олон хүнд үнсүүлсэн байх. Тэр үед нэг хуучны найзтайгаа таараад цөөхөн хэдэн минутанд олон сэдвийн талаар ярилцаж амжлаа. Бидний найзууд сайн гэнэ. Ажилд ороод орлоготой болсон сурагтай. Харин тэр найз маань хараахан ажилгүй. Хэлэх үг бүрийнхээ араас “Амьдрах гэж ядаж байна шүү дээ” гэнэ. Би ч бүдүүн баараг зантайгаараа “Ажил хийхгүй бас хайхгүй, сургуульд сурахгүй, хөдөлмөрийн биржид ажилгүй гэж бүртгүүлэхгүй хүнд наад үг чинь ахдана” гээд хэлээд л хаялаа. Яриаг нь сонсох бүрт л энд ч ингэж шоудсан, тэнд ч ингэж уусан гэх. Буудал, баар цэнгээний газрыг андахгүй нь бас гайхалтай. Амьдрах гэж ядаж байгаа хүмүүс ийм мөнгөтэй байхад би яагаад өдөр бүр мөнгөгүй хэрнээ болгоод байдгаа ойлгохгүй юм.

Яриан дундаас миний таньдаг эмэгтэй найзууд маань төрснийг сонсов. Энэ бол 21 настай миний хувьд сайхан мэдээ боловч хүүхдүүд нь ааваа гэх хүнгүйг бас дууллаа. Тэр аавууд юу хийж байна гээч. Тэд амьдрах гэж ядаж яваа. Бүр нилээн ядаж байгаа сурагтай. Бурхан минь хүүхдийнхээ төлөө амьдрах гэж ядсан бол өөр хэрэг сэн.

Үндэсний Статистикийн Хорооны гаргадаг жил бүрийн тайлан мэдээнээс үзвэл 2010-2017 оны хугацаанд нийт 136,256 эх үр хөндүүлсэн байна. Ердөө наймхан жилд шүү дээ. Ойролцоогоор жилд 17-18 мянган эмэгтэй үр хөндүүлдэг гэсэн үг. Яагаад хөндүүлдэг шалтгааныг мэдэхгүй ч амьдрах гэж ядаж яваа эцгүүд хаяж явсан тоо олонхийг эзэлж байгаа байх. 15-24 насны охид 38,165 буюу нийт үр хөндөлтийн 30 орчим хувийг эзэлж байна. Хэн нэгний бэлгийн дур хүслийн золиос нь энэ тоо. Эсвэл бэлгэвч авах мөнгөгүй залуусын тоо. Өөр амьдрах гэж ядаж яваад хүүхэдтэй болсон залуусын бэлэг болон золиос нь энэ. Ердөө бүртгэлтэй тоо нь л энэ гээд бодоод үз дээ.

График 1: Үр хөндөлтийн тоо, оноор
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо









          Үр хөндөлтийг би тийм муу зүйл гэж боддоггүй. Үнэхээр амьдралд бэлтгэгдээгүй байж байгаад бага насандаа жирэмслээд, хүүхдээ төрүүлж хог дээр хаяж өнчрүүлж байснаас л дээр санагддаг. Гэр бүл салалтыг ч муу зүйл гэж боддоггүй. Үнэхээр таарч тохирохгүй бол салах л хэрэгтэй. Гэхдээ хүүхэдтэй болохоосоо өмнө.
Эцэггүй хүүхэд гэх яриа намайг бага байхад л гардаг байсан юм. Одоо хүртэл энэ яриа байдгийг цагаан сараар мэдлээ. Залуусын дунд ч бас “Их сургуульд л найз охинтой болохгүй бол дандаа бонустай хүүхэн олдоно” гэх ийм яриа ч байдаг. Тэр уг нь бонус биш нэг амь яваад байгаа юм. Бэлэвсэн гэх тодотгол нь нөхрөөсөө салсан тохиолдолд бий болно. Эцгээсээ өнчирсөн хүүхэд, эх хоёрыг юу хэлэхээ мэдэхгүй байна. Ямартай ч эцэггүй хүүхэд биш. Түүний эцэг хаа нэг газар амьдрах гэж яваа л байх. Гэр бүл салалт жилд дунджаар ҮСХ-ны мэдээлснээр 4000 байна. Тэдгээрийн цаана хэд нь хүүхэдтэй байсан бол. Гэрлэлтээ бүртгүүлээгүйгээр жирэмсэн болоод, амьдрах гэж ядаж яваа залуусын золиос болсон хүүхдийн тоог бас мэдэхгүй юм.

График 2: Гэр бүл цуцлалтын тоо, оноор
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Энд хүүхдийн эрхээс гадна охидын эрхийг ярих нь зүйтэй. Зарим эрчүүдийн заваарсан архидалт, хүүхнүүдийг ашиглах нь  наян хэдэн оны залуучуудаар дуусгавар болоосой гэсэн миний багын мөрөөдөл биелэхгүй нь бололтой. 98,99,2000 оны залуус ч охидыг жирэмсэн болгоод хаях нь миний ажигласнаар ихэсч байна. Эцэггүй хүүхэд гэж байдаггүй юм. Эцэг нь хаа нэг газар амьдрах гэж ядаж яваа. Амьдрах гэж ядаж явахад чинь чиний амь хаа нэг газар бас л амьдрах гэж явна даа.

Хариуцлагатай залуус охидын эрхийг хангана уу гэхээс цэцэг жимсээр хангах учиргүй.

Comments

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...