Би хөгжлийн бэрхшээлтэй залуу хүн. Би ойр орчны гэрлийг мэдэрдэггүй сохор, бусдын талархал, шүүмжлэлийг сонсож чаддаггүй дүлий, хүссэн газраараа аялж хүрэх ёстой оргилдоо тэргэнцэртэйгээ уруудах бус удаанаар өөд мацах залуу хүн. Тийм ээ би хөгжлийн бэрхшээлтэй залуу хүн. Би уул уулсын хооронд салхинд халхавчтай өвсөөр бүрхэгдсэн гүн хөндийнүүдийн өвс нь өдгөө Монголын бүх малаас хэдэн арван хувь малуудыг тэжээж гүйцэх, гол горхи рашаанууд нь үлэмж ихээр хүн малыг ундаалж чадахуйц тийм л баян нутагт амьдрах би Монгол хүн. Надад том зорилго бий, бас мөрөөдөл бий. Амьдралын анхны илтгэлээ энэхүү индэр дээрээс манлайллын бус өөрийн түүхийг ярьж амьдралын алхам бүр боломж байгааг хэлэх гэсэн юм. Би ирээдүйд хайр аа гэж дуудах ханьтай, аав аа гэж дуудах хүүтэй, бас охинтой болно. Монгол улсын иргэн, хөгжлийн бэрхшээлтэй Алтанхуягийн Алтанбаяр миний бие өөрөө аав болох бэлтгэлээ таван жилийн өмнөөс л бэлтгэсэн гэхэд болно. Энэ бол бусдын төлөөх хайр юм. 13-хан настайдаа “Хү...
Амьдрал зорилгоо тодорхойлсон үеэс л эхэлдэг.