Skip to main content

Миний блогоор зочилсон

ХУУЧИН ОНЫ МЭНД ХҮРГЭЕ


Миний блогийг тухлан уншдаг уншигчиддаа хуучин оны мэнд хүргэе

Энэ 2016 он миний хувьд их өөрчлөлтийг авчирлааИргэний Нийгмийн Байгууллагууд болон сайн дурын ажилчдын хувьд маш ачаалалтай он гэхэд болно. Миний бие ч олон үйл ажиллагаануудад оролцож туршлага хуримтлууллаа. Үүний багахан хэсгийг тайлагнахыг хүслээ.
-          2016 оны 1 сард Ражив Гандийн нэрэмжитҮйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж”-ийгЗочид буудал, жуулчны баазын үйлчилгээний ажилтанмэргэжлээр 2,5 жилийн турш суралцан онц дүнтэй төгссөн. Миний мэргэжил миний хобби, бизнес, аз жаргал, ирээдүй байх болно гэдэгт итгэж байна.
-          Мэргэжлийн хүрээндШангри-Ла”, “Туушинзэрэг зочид буудлуудад үйлчилгээний ажилтнаар ажилсан нь надад маш том туршлага болсон бөгөөд наад захын соёлоос эхлээд хувь хүний хөгжлийг минь нэмэгдүүлж чадсан.
-           Миний хобби бол аялах. 2015 оноос эхлэн өөрт байгаа багахан хэмжээний мөнгөөр аялсаар ирсэн. Харин энэ жилийн 7-р сард говиор аялсан боловч шүлхий өвчний улмаас хөл хорио тавих аюултай байсан учир 7 хоног аялан гэртээ ирсэн юм.
-          2016 оны 6 сарын 29 буюу УИХ-ын сонгуулийн үеэр сайн дурын ажиглагч хийсэн. Энэ нь маш чухал ажил байсан бөгөөд олон намын ажиглагчидтай танилцан улс төрийнхний ажилагчдын бодлын талаар ч сонсоод амжсан. Ажиглагчийн хүрээндСонгуулийн тухай хууль”-ийг судалж сонгуулийн үйл явцтай танилцсан учир маш том туршлага болсон
-          - Миний амьдралын хамгийн том алхам бол их сургуульд орох байлаа. Ерөнхий эрдмийн хичээл 2 жил гаруй үзээгүй хүний хувьд энэ нь маш том даваа байсан. Элсэлтийн Ерөнхий Шалгалтандаа ажлынхаа хажуугаар бэлдэж, мөн Японы засгийн газрын тэтгэлэгт зэрэг бэлдсэн. Гэхдээ үүний үр дүнд монголын хамгийн том сургууль болох  Монгол Улсын Их Сургуульд орсон нь миний энэ жилийн хамгийн том үйл байлаа.
-          Олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдлаас дурдвал Дэмо Крейзи Карнавал, Залуучуудын 2-дугаар чуулган, Тогтвортой хөгжлийн зорилго 2030 хэлэлцүүлэг, Бүх хүүхдийн эрхийн төлөө бичсэн илтгэлийн багийн хүүхдүүдтэй клуб болж, Бодлогод залуусын хяналт ТББ-ын бүхий л үйл ажиллагаануудад оролцлоо.

Энэ он миний хувьд намайг шалгасан хүндхэн цаг хугацаа байлаа. Ном ч уншиж сурлаа. Биеэ зөв авч явах нь хувь соёл хэдий ч өөрийнхөөрөө байх нь надад хамгийн том соёлтой байгаа мэт санагдсан. Энэ оныг мартахгүйн тулд өөрийгөө магтсан ч гэх үү, тайлагнасан ч гэх үү ийм нэгэн бичвэр бичлээ. Ирэх 2017 онд хүн бүр өвчин зовлонгүй, элэг бүтэн, аз жаргалтай байж хүүхэд бүр инээж байх болтугай.

Хүндэтгэсэн: Алтанхуягийн Алтанбаяр

Comments

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...