Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Намайг Алтанбаяр гэдэг. Би 18 настай энгийн нэгэн оюутан хүн. 2012 оноос эхлэн “Иргэний
Нийгмийн Байгууллага”-уудын үйл ажиллагаанд оролцон, өөрөө үйл ажиллагаа зохион
байгуулж байна. Үүндээ ч донтсон гэхэд болно.
Хүмүүсийн дундах нэгэн төөрөгдлийг засахын тулд энэхүү
бичвэрийг бичлээ. Хүмүүс надаас “Чи яагаад сайн дурын ажил хийдэг вэ? Ямар
ашигтай вэ? Илүү дутуу зүйлд яасан их оролцох дуртай юм?” гэх зэрэг асуултыг
сүүлийн үед ихэд сонсох боллоо. Хүмүүсийн хобби бол гар бөмбөг тоглох, сагс тоглох,
ууланд гарах зэрэг байдаг. Харин миний хобби бол өөрийгөө зугаацуулах, сайн
дурын ажил хийх гэхэд болно. Цалингүй, дэмий цаг өнгөрөөж буй боловч надад маш
их сэтгэл ханамжийг авчирдаг учраас энэ ажилдаа нилээн хайртай.
Ямар нэгэн байгууллагын харьяалал тийм ч чухал биш.
Зүгээр л хаана ч очсон олон танилтай, инээж цэнгэх хүмүүстэй хамт байх нь л
чухал. Бидний болон бусдын хийсэн ажлын үр дүн нь илүү чухал байх. Гэхдээ миний
хувьд хийх үйл явц л чухал. Хүн ууланд авчирчаад буцаад л буудаг. Ууланд авирах
мөч л сүүлд сайхан санагддагтай адил.
Надтай хамтарч ажлаад шантарч үлдсэн хүмүүс заримдаа “Чи
юу хийж бүтээв?” гэхэд би бодон бодон ямар нэгэн зүйл хариулдаг ч миний үндсэн
хариулт бол зүгээр л “Аз жаргалыг би олж авсан” гэх хариулт.
Хэн нэгэн бусдын хийснийг үгүйсгэхэд дургүй. Чи өөрөө
нэгэнт чадаагүй л бол дуугүй л байх хэрэгтэй. Энэ нь ИНБ-ын гол дүрэм ч юм шиг.
Клубуудын
оролцогч хэн, ямар байх ёстой вэ?
Чи хэн нэгнийг хүлээцтэй сонсдог байхад л хангалттай. Үүнээс
л чи суралцана. Хэлсэн зүйлээс нь юм ойлгочоод тэгвэл хэдүүлээ гээд санаа
дэвшүүлэх хэрэгтэй. Энэ бол гол дүрэм. Бүх зүйлээс битгий үр дүн хүлээ. Үр дүн
хэзээ нэгэн цагт чамд мэдрэгдэнэ. Бууж өгч болно. Гэхдээ бусдын хийж буй
зүйлийг хамтран нураах хэрэггүй. Хийх ёстой ажлаа нүүр бардам хийчээд бууж өгөх
нь шилдэг буулт. Хурлын үе чамд хүмүүс
маазарч буй мэт харагдах боловч энэ нь хамгийн шилдэг санаа авчрах арга. Хичээл
хийхэд ч гэсэн хэдэн цаг чимээгүй суугаад ойлгодоггүй. Дуу сонсох, өөрийгөө
зураацуулж байж л чи ойлгож авдагтай адил.
Би
яагаад сайн дурын ажил хийх ёстой гэж?
Оюутан болоод хүмүүс надаас маш ихээр “Сайн дурын ажил
хиймээр байна” гэж асуудаг. Үүний цаадах бодол бол гадны тэтгэлэг хөөцөлдөхөд
хэрэгтэй гэсэн бодлууд байдаг. Энэ нь зөв. Гадаадын тэтгэлгүүдийн нэгэн шалгуур
нь сайн дурын ажилд оролцог байх гэсэн шалгуур байдаг. Ийм зорилго тавиад ч
болтугай хийх л хэрэгтэй. Бидний амьдрал маш богинохон. Энэ богинохон хугацаанд
өөрийн аз жаргал болон нэгний төлөө ямар нэгэн зүйл хийгээд үлдээх хэрэгтэй
байх. Сайн дурын ажил гэдэг хүмүүнлэгийн тусламжийн ажил байж болох ч миний
хувьд өөртөө зориулж буй бүх зүйл сайн дурын ажил болж байна.
Үргэлжлэл бий...
Comments
Post a Comment