Skip to main content

Миний блогоор зочилсон

Сургууль завсардалтын шалтгаан нь үе тэнгийн гадуурхалт


Залуус бид Монголын ирээдүй төдийгүй өнөөдөр. Залуу хүн гэдэг суралцаж, хөдөлмөр эрхэлж, хийж бүтээх эрч хүчээр дүүрэн үе. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 15-24 насныхныг залуучууд хэмээн тодорхойлсон байдаг.
Энэ нас нь ерөнхий боловсролын сургууль, коллеж, их дээд сургуульд суралцах үе байгаа юм. Үүнийг авч үзвэл залуус амьдралынхаа бүхий л цаг хугацааг сургууль, найз нөхдийн орчинд өнгөрүүлж байгааг харуулж байна. Сургуулийн орчинд хүүхдүүд болон залуус бие биенээ олон шалтгаантайгаар дээрэлхэх үзэгдэл бидний нүдэнд болон далд хэлбэрээр гарсаар байдаг. Үүний нэг тод жишээ нь ялгаварлан гадуурхалт. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлсээс шалтгаалдаг.
Өмссөн хувцас, баян ядуу, зүс царай, хүйс, үндэс угсаа, идэж байгаа хоол хүнс, хөгжлийн бэрхшээл зэргээсээ ялгаварлан гадуурхагдсаар байна. “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын хийсэн кейс суралгаанаас авч үзвэл ангийн хүүхдүүд болон ахлах ангийнхандаа дээрэлхүүлэх тэр тусмаа ялгаварлан гадуурхуулах асуудал олноор бичигдсэн байгаа юм. Үүний нэг жишээг авч үзвэл:
“Миний хуучин сургуульд болсон юм л даа. Манай ангид муухай хувцасладаг ч сайн сурдаг нэг хүүхэд байсан юм. Сургууль дотроо ангиа сольсон чинь тэр ангийнх нь хүүхдүүд балиар, заваан, тэнэг, ядуу гэх зэргээр түүнийг доромжилдог байсан. Түүнээс нь болоод тэр хүүхдийн сурлага, идэвхи буурсан. Хичээлээсээ хоцроод байхаар нь багш нь асуухад ажил хийдэг гэж хариулсан байсан. Хүүхдүүдэд доромжлуулснаасаа болоод сэтгэлээр унаж сургуулиасаа гарсан.”
Энэ бол нэг л жишээ боловч сургууль бүрт иймэрхүү асуудал байсаар байна. Үүний үр дүнд сургуулиас завсардах асуудал ч хөндөгдөж байгаа юм. Сургууль завсардаралт Улаанбаатар хотод 2014 оны байдлаар 443 сурагч байна хэмээн “Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар”-ын хийсэн судалгаагаар гарсан байна. Үүнийг насны ангилалаар нь авч үзвэл 12-15 насныхан буюу 7-9 ангийн 206 сурагчид нь сургууль завсардсан нийт хүүхдийн  тал орчим хувийг эзэлж байгаа юм. Хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүдийн сургууль завсардалт эмэгтэйчүүдийнхээс 2 дахин илүү гэсэн судалгаа гарсан. Мөн шалтгааныг нь судлан үзвэл хувцас хэрэгсэл, мөнгөөр гачигдсан, сургууль дээрх таагүй харилцаа нь тал орчим хувийг эзэлсэн байгаа юм.
 “Эрүүл мэндийн яам”-ны 2011 оны судалгаагаар 4 хүүхэд тутмын 1 нь хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртсөн хэмээн судалсан байдаг.
Мөн бусдад цохиулах, өшиглүүлэх, өрөөнд түгжүүлэх, бие хаа царай зүсээр доромжлуулах үзэгдэл 14-15 насныханд ихээр байгаа бөгөөд энэ үедээ хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн байдлаар хохирол учруулах нь ирээдүйд мартагдахааргүй муу дурсамжууд үлдээж өөрийгөө төдийгүй бусдыг хохироох үзэгдэл гаргадаг.
Хүүхдийн эрхийн конвенцэд  “Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй” хэмээн заагдсан байдаг ч энэ заалт Монголд хэрэгжихгүй байна. Үүнээс болж залуус гэмт хэрэгт өртөж, ирээдүйн амьдралаа багаасаа нуруундаа үүрэх нь олонтаа.
Хүчирхийлэлгүй, эрүүл, хэн нэгэн миний давуу талыг эсвэл байгаа байдлыг минь шүүмжлэлгүй хамтран нийгэмд амьдрах орчинг  бүрдүүлэхийн тулд та бид бүгд нэг нэгнээ хайрлан, үе тэнгийнхэн төдийгүй гэр бүл, багш нар, сургуулийн захиргаа залууст анхаарал халамж тавих хэрэгтэй байна. Сургуулиуд ч мөн хүүхдүүд яагаад шилжиж эсвэл сургуулиа хаяж байгааг судалж шалтгааныг нь тодорхой болгох шаардлагатай.
Залуусын дундах хүчирхийллийн талаар мэдээлэл өргөнөөр тарааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, судалгаа статистик мэдээлэлтэй болох хэрэгтэй. Мөн  урьдчилан сэргийлж болдог гэх ойлголтыг түгээн дэлгэрүүлж энэ чиглэлд гарч буй амжилт, дэвшлийг сурталчлах ёстой хэмээн нийтлэлч миний бие үзэж байна.
Залуус бид хүчирхийлэлгүй  нийгмийг өөрсдөө л бүтээнэ. Хэн нэгний дорочжлол, гадуурхалт миний бөгөөд бидний сургуулиасаа гарах шалтгаан биш байгаасай.
Эх сурвалж:
-       “Залуучуудын дундах хүчирхийлэл” кейс судалгааны тайлан “Бодлогод залуусын хяналт” ТББ
-       “Сургууль завсардсан хүүхдийн судалгаа” Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар
Залуу нийтлэлч: А.Алтанбаяр
  


Comments

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...