Skip to main content

Posts

Showing posts from 2016

Миний блогоор зочилсон

ХУУЧИН ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

Миний блогийг тухлан уншдаг уншигчиддаа хуучин оны мэнд хүргэе .  Энэ 2016 он   миний   хувьд их өөрчлөлтийг авчирлаа .  И ргэний  Н ийгмийн  Б айгууллагууд болон сайн дурын ажилчдын хувьд маш ачаалалтай он гэхэд болно . Миний бие ч олон үйл ажиллагаануудад оролцож туршлага хуримтлууллаа . Үүний багахан  хэсгийг  тайлагнахыг хүслээ . -           2016 оны 1 сард Ражив Гандийн нэрэмжит “ Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж ”- ийг “ Зочид буудал , жуулчны баазын үйлчилгээний ажилтан ” мэргэжлээр 2,5 жилийн турш суралцан онц дүнтэй төгссөн . Миний  мэргэжил   миний хобби , бизнес , аз жаргал , ирээдүй байх болно гэдэгт итгэж байна . -           Мэргэжлийн хүрээнд “ Шангри - Ла ”, “ Туушин ” зэрэг зочид буудлуудад үйлчилгээний ажилтнаар ажилсан нь надад маш том туршлага болсо...

САЙН ДУРЫН АЖИЛ БА МИНИЙ АЗ ЖАРГАЛ

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Алтанбаяр гэдэг. Би 18 настай энгийн нэгэн оюутан хүн. 2012 оноос эхлэн “Иргэний Нийгмийн Байгууллага”-уудын үйл ажиллагаанд оролцон, өөрөө үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүндээ ч донтсон гэхэд болно. Хүмүүсийн дундах нэгэн төөрөгдлийг засахын тулд энэхүү бичвэрийг бичлээ. Хүмүүс надаас “Чи яагаад сайн дурын ажил хийдэг вэ? Ямар ашигтай вэ? Илүү дутуу зүйлд яасан их оролцох дуртай юм?” гэх зэрэг асуултыг сүүлийн үед ихэд сонсох боллоо. Хүмүүсийн хобби бол гар бөмбөг тоглох, сагс тоглох, ууланд гарах зэрэг байдаг. Харин миний хобби бол өөрийгөө зугаацуулах, сайн дурын ажил хийх гэхэд болно. Цалингүй, дэмий цаг өнгөрөөж буй боловч надад маш их сэтгэл ханамжийг авчирдаг учраас энэ ажилдаа нилээн хайртай. Ямар нэгэн байгууллагын харьяалал тийм ч чухал биш. Зүгээр л хаана ч очсон олон танилтай, инээж цэнгэх хүмүүстэй хамт байх нь л чухал. Бидний болон бусдын хийсэн ажлын үр дүн нь илүү чухал байх. Гэхдээ миний хувьд хий...

Сургууль завсардалтын шалтгаан нь үе тэнгийн гадуурхалт

Залуус бид Монголын ирээдүй төдийгүй өнөөдөр. Залуу хүн гэдэг суралцаж, хөдөлмөр эрхэлж, хийж бүтээх эрч хүчээр дүүрэн үе. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 15-24 насныхныг залуучууд хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нас нь ерөнхий боловсролын сургууль, коллеж, их дээд сургуульд суралцах үе байгаа юм. Үүнийг авч үзвэл залуус амьдралынхаа бүхий л цаг хугацааг сургууль, найз нөхдийн орчинд өнгөрүүлж байгааг харуулж байна. Сургуулийн орчинд хүүхдүүд болон залуус бие биенээ олон шалтгаантайгаар дээрэлхэх үзэгдэл бидний нүдэнд болон далд хэлбэрээр гарсаар байдаг. Үүний нэг тод жишээ нь ялгаварлан гадуурхалт. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлсээс шалтгаалдаг. Өмссөн хувцас, баян ядуу, зүс царай, хүйс, үндэс угсаа, идэж байгаа хоол хүнс, хөгжлийн бэрхшээл зэргээсээ ялгаварлан гадуурхагдсаар байна. “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын хийсэн кейс суралгаанаас авч үзвэл ангийн хүүхдүүд болон ахлах ангийнхандаа дээрэлхүүлэх тэр тусмаа ялгаварлан гадуурхуулах асуудал олноор...