Манай улсыг сүүлийн үед гадны улс орнууд залуусын орон гэж нэрийдэх болжээ. Учир нь монгол улсын 75 орчим хувийг хүүхэд, залуус эзэлдэг хэмээн үндэсний статистикийн газрын 2012 оны судалгаанаас гаргасан мэдээ байдаг. Залуус биднийг монгол улс хэрхэн үнэлдэг вэ? Энэхүү асуултын цаана мянга мянган сайн, муу гэх мэтээр олон хариулт бий. Залуус бидний нийгэмд үнэлэгдэх үнэлэмж хэрхэн орших, бид улс орныхоо хөгжилд яаж оролцож байгааг тодруула хын тулд баян, ядуу зэргийг үл харгалзан оюутан, сурагч, ажилтай, ажилгүй гэх 210 залуусаас судалгаа авсан юм. Гэхдээ бид үнэлэмж гэхээс илүү өөрсдийнх нь ирээдүйн хүсэл мөрөөдөл, чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрөөдөг талаар судалгаа авсан юм.aa Залуусаас хүсэл мөрөөдлийнх нь талаар асуухад ихэнх хэсэг нь буюу 62% нь мэргэжлээрээ сайн ажиллан улс орноо хөгжүүлж дэлхийн томоохон улсуудтай хөл нийлүүлэн алхах хэмээн хариулсан нь монголын ирээдүйг шилдэг боловсон хүчин хүлээж байгаа нь харагдаж байна. Үлдсэн 38% нь бусдад туслах, өөрийн нэр хүндий...
Амьдрал зорилгоо тодорхойлсон үеэс л эхэлдэг.