Skip to main content

Posts

Showing posts from 2014

Миний блогоор зочилсон

ЗАЛУУСЫГ ҮНЭЛЭХ НИЙГМИЙН ҮНЭЛЭМЖ...

Манай улсыг сүүлийн үед гадны улс орнууд залуусын орон гэж нэрийдэх болжээ. Учир нь монгол улсын 75 орчим хувийг хүүхэд, залуус эзэлдэг хэмээн үндэсний статистикийн газрын 2012 оны судалгаанаас гаргасан мэдээ байдаг. Залуус биднийг монгол улс хэрхэн үнэлдэг вэ? Энэхүү асуултын цаана мянга мянган сайн, муу гэх мэтээр олон хариулт бий. Залуус бидний нийгэмд үнэлэгдэх үнэлэмж хэрхэн орших, бид улс орныхоо хөгжилд яаж оролцож байгааг тодруула хын тулд баян, ядуу зэргийг үл харгалзан оюутан, сурагч, ажилтай, ажилгүй гэх 210 залуусаас судалгаа авсан юм. Гэхдээ бид үнэлэмж гэхээс илүү өөрсдийнх нь ирээдүйн хүсэл мөрөөдөл, чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрөөдөг талаар судалгаа авсан юм.aa Залуусаас хүсэл мөрөөдлийнх нь талаар асуухад ихэнх хэсэг нь буюу 62% нь мэргэжлээрээ сайн ажиллан улс орноо хөгжүүлж дэлхийн томоохон улсуудтай хөл нийлүүлэн алхах хэмээн хариулсан нь монголын ирээдүйг шилдэг боловсон хүчин хүлээж байгаа нь харагдаж байна. Үлдсэн 38% нь бусдад туслах, өөрийн нэр хүндий...

ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГАА ХҮҮХДҮҮД ба ТЭДНИЙ БОЛОВСРОЛ

            Монгол улсын нийт хүн амын тал орчим хувийг 0-18 насныхан буюу хүүхдүүд эзэлдэг билээ. Хүүхэд нас гэдэг хамгийн нандин, аз жаргал, баяр баясал гээд энэ дэлхийн хамгийн сайн сайхныг эдлэх нас юм. Тиймдээ ч томчууд “Хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэрэг хэрвээ байдаг бол...” хэмээн дуулцгаадаг. Гэр бүлийнхээ хайранд умбаж, найз нөхдийнхөө аз жаргал дунд байх энэ л ариухан насаа хүн бүр л дурсацгаана.       Гэтэл зарим нь энэ л ариухан насан дээрээ хүнд болон хөнгөн хэлбэрийн ажил хийж байна. Нилээдгүй хэсэг нь Нарантуул олон улсын худалдааны төвд тэрэг түрж, “Ногоон торгон тэрлэгээрээ...” хэмээн дуулж гуйлга гуйж буй нь монголчууд бидэнд байдаг л үзэгдэл мэт санагдана. Машин угааж буй жаал, Хайлааст-Зах" гэж орилох кондуктор хүүхдүүд ч мөн адил өвлийн хүйтэн, зуны халууныг үл тоон хүмүүсээ булаацалдан орилолдоно.      2011-2012 оны “Үндэсний Статистикийн газар”-аас гаргасан судалгаагаар ...