Skip to main content

Posts

Showing posts from May, 2019

Миний блогоор зочилсон

Гудамжны хүн №2: Янхан

Биеэ үнэлэлт биш янхандалтын тухай бичлээ. "Гудамжны хүн" цуврал нийтлэлийн маань хоёр дахь хэсэг бол янхандалтын талаар. Биеэ үнэлэлт биш янхандалт. Учир нь би биеэ үнэлдэг. Биеэ, оюунаа хөдөлгөж, мөнгө олдог учраас би биеэ үнэлдэг. Энэ бичвэрийн тухай бодоод яг 3 жил болж байна. 4 зочид буудалд урт хугацаагаар ажилласан хүний хувьд нийгэмд судалгаа шинжилгээ байхгүй ч  ажигласан зүйлээ бичих боломжтой гэж үзлээ. Хаалгач, зөөгч, өрөөний үйлчилгээ, ресепшн, тогооч. Буудлын зочинтой шууд харьцдаг бүх ажлыг хийсэн. За бичээчийн тухайд ийм. Асуудалдаа оръё. Янхан гэж хэн бэ?  Би хэлшинжлэлийн хүн биш учраас өөрийнхөөрөө тайлбарлая. Нэг ёсондоо эр хүнтэй бэлгийн харьцаа буюу секс хийгээд хөлсөнд нь мөнгө авдаг эмэгтэй эсвэл эрэгтэй. Одоохондоо эмэгтэй хүн эрэгтэй хүнийг худалдаж авсан жишээ мэдэхгүй байна. Насны хувьд 15-аас эхлэх байх. Хэн нэгний нэр хүнд, албан байгуулагыг буруутгахгүйн тулд оноосон нэр зоохгүйг хичээе. Хүмүүс Улаанбаатар зочид буудлын урд л янхн...