Skip to main content

Posts

Showing posts from April, 2019

Миний блогоор зочилсон

Гудамжны хүн №1. Ноён нуруу нь хугарчихсан эрчүүд

“Ноён нуруутай” энэ үгийг олон ч удаа сонссон доо. Юу гэж тодорхойлох ёстойг бүү мэд. Гэхдээ л эр хүний бүхий л зан байдлыг агуулсан хүнийг хүмүүс ихэвчлэн ноён нуруутай гэдэг. Ноён нуруу нь хугарахаараа тэд амиа хорлодог. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан судалгаагаар Монголчууд амиа хорлолтоороо  дэлхийд гуравдугаар байранд орсон байдаг . Жилд дунджаар 346 эрэгтэй, 66 эмэгтэй амиа хорло дог бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорло дог . Өөрөөр хэлбэл нийт амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байна гэсэн үг юм . Судаглааг энд дарж үзнэ үү.   Ноён нуруу нь хугарахын өмнө тэд архинд ордог гэсэн таамаглалыг нийтлэлч миний зүгээс тавьж байна. Судалгаа байхгүй, судалъя гэх хүн байхгүй, хүн байсан ч санхүүжүүлэгчгүй, санхүүжүүлсэн ч Монголчууд зөвшөөрөхгүй биз. Монголчууд чинь архичид болсон шүү дээ. Наран мишээсэн намуухан өдөр Намайг чамтай учруулсан Цэвэрхэн хотын гудамж талбайд Хүмүүс бүхэн жаргалтай Madness хамтлагийн “Хотын г...