Skip to main content

Posts

Showing posts from March, 2019

Миний блогоор зочилсон

Эцэггүй хүүхэд гэж байдаггүй юм.

Цэцэг жимсэнд бялхсан өдөр өнөөдрөөр дуусах байх. Агуу хайрын бэлэгдэл болох гал улаан сарнай барьсан охидын царай хотын гудамжаар харагдана. Тэдний хацар сарнай шигээ улаа бутрах ч зарим охидын хувьд үгүй. Зарим гэх тодотголын цаана баярлуулах найз залуу нөхөргүй ч, инээлгэх үр хүүхэдтэй охид бий. Охид гэдэгт 15-24 насныхныг авч үзье. Яг сарын өмнө Монгол түмний төдийгүй Азийн уламжлалт баяр болох цагаан сар болж хүн бүр л таньдаг, таньдаггүй хүмүүстэй уулзаж, олон хүнд үнсүүлсэн байх. Тэр үед нэг хуучны найзтайгаа таараад цөөхөн хэдэн минутанд олон сэдвийн талаар ярилцаж амжлаа. Бидний найзууд сайн гэнэ. Ажилд ороод орлоготой болсон сурагтай. Харин тэр найз маань хараахан ажилгүй. Хэлэх үг бүрийнхээ араас “Амьдрах гэж ядаж байна шүү дээ” гэнэ. Би ч бүдүүн баараг зантайгаараа “Ажил хийхгүй бас хайхгүй, сургуульд сурахгүй, хөдөлмөрийн биржид ажилгүй гэж бүртгүүлэхгүй хүнд наад үг чинь ахдана” гээд хэлээд л хаялаа. Яриаг нь сонсох бүрт л энд ч ингэж шоудсан, тэнд ч ингэж уусан ...