Хятад шаазан мэт итгэл хэзээ хагарах бол... Итгэл... Миний нэг эрхэм хүн надад ингэж хэлж байсан юм. “Хүнд итгэнэ гэдэг шиг сайхан чанар гэж үгүй. Тэр хүн итгэлийг чинь алдана уу? хүлээнэ үү? Түүний л сонголт” гэж. Анхны өөрийн үзэл бодлын бичвэрийг “итгэл”-ийн тухай бичмээр санагдаад яг нэг сар боллоо. Надад итгэх хүмүүст уншуулмааргүй тийм л нэг сэтгэл хөдлөлөөр бичихийг хичээлээ. Энэ тоглоом яг л итгэл шиг юм. Мод сугалахгүйгээр байлгаад л байвал унахгүй байгаад л байна. Гэхдээ заавал унагах ёстой бол унагахгүй гээд яах вэ дээ. Итгэл гэх чадварыг хүн эзэмшдэг юм болов уу? үе даган удамшдаг юм болов уу? Хариулт нь харин аль аль нь. Ээж, аав хоёрынхоо надад итгэх итгэлийн тухай энэ хэсэгт өгүүлье. Хэдхээн жилийн өмнө би анх удаа аав, ээждээ худлаа яриад хоногоор найзуудтайгаа хөдөө явчихсан юм. Том хүний амьдралаар амьдрах гэсэн миний мөрөөдлийн нэг хэсэг нь тэр байсан байх л даа. Хоногоор буудалд ажилладаг байхдаа далим болгож явсан нь тэр. Гэ...
Амьдрал зорилгоо тодорхойлсон үеэс л эхэлдэг.