Мэлмэртэл сайхан уйлмаар ... Өнөөдөр "Солиот эх" МУСК-г Тэнгис кино театрт үзлээ. Уг нь нээлтэн дээр нь жүжигчидтэй хамт үзэх санаатай байсан юм. Гэтэл 10 гаруй хоногийн дараа Корпрэйтэд хийнэ гэх юм, тэвчилгүй үзчихлээ. Энэхүү киноны зохиолыг Ванг Хэ Жигийн Солиот эх өгүүллэгээс сэдэвлэсэн юм. Кино бол тэр чигтээ л өгүүллэгийн үйл явдлыг, монголыг манжийн дарангуйлалд байх үеэс гарах хүртэлх цаг хугацааг хослуулсан байна. Кино эхлэхээс дуусах хүртэл гавьяат жүжигчин И.Одончимэг гуайг тэврээд мэлмэртэл уйлмаар. Хүний амьдрал яасан ч зовлонтой юм билээ дээ. Театрын гэрэл унтармагц киноны дүрс нь "Зүрхний хилэн" кинотой төстэй харагдана. Бид олон киноноос энэ цаг хугацааны хүмүүсийн дайтаж буйг, тусгаар тогтнож буйг хардаг бол "Солиот Эх" кинонд 19-р зууны юу ч үгүй ядуу хүмүүсийг харж болно. Дан эсгий гэр, хоногийн хоолоо яая даа гэсэн өрх, нуруун дээрээ гэрийнхээ хамаг зовлонг үүрсэн зовлонт залууг бид нэг цаг 40 минутын турш үзэж болно. Мөн мон...
Амьдрал зорилгоо тодорхойлсон үеэс л эхэлдэг.