Skip to main content

Posts

Showing posts from October, 2016

Миний блогоор зочилсон

САЙН ДУРЫН АЖИЛ БА МИНИЙ АЗ ЖАРГАЛ

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Алтанбаяр гэдэг. Би 18 настай энгийн нэгэн оюутан хүн. 2012 оноос эхлэн “Иргэний Нийгмийн Байгууллага”-уудын үйл ажиллагаанд оролцон, өөрөө үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүндээ ч донтсон гэхэд болно. Хүмүүсийн дундах нэгэн төөрөгдлийг засахын тулд энэхүү бичвэрийг бичлээ. Хүмүүс надаас “Чи яагаад сайн дурын ажил хийдэг вэ? Ямар ашигтай вэ? Илүү дутуу зүйлд яасан их оролцох дуртай юм?” гэх зэрэг асуултыг сүүлийн үед ихэд сонсох боллоо. Хүмүүсийн хобби бол гар бөмбөг тоглох, сагс тоглох, ууланд гарах зэрэг байдаг. Харин миний хобби бол өөрийгөө зугаацуулах, сайн дурын ажил хийх гэхэд болно. Цалингүй, дэмий цаг өнгөрөөж буй боловч надад маш их сэтгэл ханамжийг авчирдаг учраас энэ ажилдаа нилээн хайртай. Ямар нэгэн байгууллагын харьяалал тийм ч чухал биш. Зүгээр л хаана ч очсон олон танилтай, инээж цэнгэх хүмүүстэй хамт байх нь л чухал. Бидний болон бусдын хийсэн ажлын үр дүн нь илүү чухал байх. Гэхдээ миний хувьд хий...