Skip to main content

Posts

Showing posts from August, 2016

Миний блогоор зочилсон

Сургууль завсардалтын шалтгаан нь үе тэнгийн гадуурхалт

Залуус бид Монголын ирээдүй төдийгүй өнөөдөр. Залуу хүн гэдэг суралцаж, хөдөлмөр эрхэлж, хийж бүтээх эрч хүчээр дүүрэн үе. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 15-24 насныхныг залуучууд хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нас нь ерөнхий боловсролын сургууль, коллеж, их дээд сургуульд суралцах үе байгаа юм. Үүнийг авч үзвэл залуус амьдралынхаа бүхий л цаг хугацааг сургууль, найз нөхдийн орчинд өнгөрүүлж байгааг харуулж байна. Сургуулийн орчинд хүүхдүүд болон залуус бие биенээ олон шалтгаантайгаар дээрэлхэх үзэгдэл бидний нүдэнд болон далд хэлбэрээр гарсаар байдаг. Үүний нэг тод жишээ нь ялгаварлан гадуурхалт. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлсээс шалтгаалдаг. Өмссөн хувцас, баян ядуу, зүс царай, хүйс, үндэс угсаа, идэж байгаа хоол хүнс, хөгжлийн бэрхшээл зэргээсээ ялгаварлан гадуурхагдсаар байна. “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын хийсэн кейс суралгаанаас авч үзвэл ангийн хүүхдүүд болон ахлах ангийнхандаа дээрэлхүүлэх тэр тусмаа ялгаварлан гадуурхуулах асуудал олноор...