Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10-19 насныхныг өсвөр нас гэж үздэг. Миний бие ч 16 настай энгийн нэгэн өсвөр насны эрэгтэй хүүхэд. Өсвөр насны хүүхэд байх нь надад маш хэцүү санагддаг. Хүүхэд байх нь магадгүй илүү хялбар. Аав ээжийн хайр, эмээ өвөөгийн минь агуу их сургаал нь аз жаргал авчирч байжээ. Монгол улсын 3 хүн тутмын нэгийг хүүхдүүд бид эзэлдэг хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллэсэн байсан . Бид аль хэдийн нэг сая давсан хүүхэд, өсвөр үеийнхэнтэй. Хэдий бид олон ч цөөхүүлээ мэт чив чимээгүй орон зайд амьдарсаар байна. Би өсвөр насны хүүхэд. Энэ үе хүртлээ хүүхэд, өсвөр үеийнхэн бид аав, ээжийн сургаалыг даган хүмүүжиж эсвэл хүнд, хөнгөн хөдөлмөр эрхлэн нийгэмд үнэлэгдээгүй байдаг мэт санагдана. Яагаад вэ гэвэл хүүхдүүдийг биеэ даах чадваргүй гэсэн бодол томчуудад байсаар л байдаг. Тиймээс хүүхдүүдийн өөрт итгэх итгэл байхгүй болсон мэт. ...
Амьдрал зорилгоо тодорхойлсон үеэс л эхэлдэг.